- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- "ДОМЭЙН НЭРИЙГ БҮРТГЭХ, АШИГЛАХ ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 17
Улаанбаатар хот
"ДОМЭЙН НЭРИЙГ БҮРТГЭХ, АШИГЛАХ ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Тус хорооны 2020 оны 35 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан батлагдсан "Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам"-д энэхүү тогтоолын хавсралтад заасан нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 35 дугаар тогтоолын
хавсралтаар батлагдсан “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-д оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд
Нэг.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам"-ын 3, 7, 8 9 дүгээр зүйлүүдэд дор дурдсан агуулгатай 3.1, 3.2, 3.3, 7.1.1, 7.1.6, 7.2.3, 7.2.4, 8.1, 8.2.3, 8.4.1, 8.4.2, 8.4.3, 8.5, 9.2, 9.3, 9.3.1, 9.3.2, 9.3.3, 9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10, 9.11, 9.12 заалтыг дараах байдлаар тус тус өөрчлөн найруулсугай:
"3.1.MN болон МОН өргөтгөлтэй домэйн нэр болон түүний дэд домэйн нэр /цаашид "Дэд домэйн нэр" гэх/-ийн иж бүрдэл нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байна.
3.2.MN домэйн нэр нь англи цагаан толгойн үсгийн A-Z ба a-z болон 0-9 хүртэлх цифр;МОН өргөтгөлтэй домэйн нэр нь монгол цагаан толгойн үсгийн А-Я ба а-я болон 0-9 хүртэлх цифр, "-" хашилтын тэмдэг зэрэг 3-аас доошгүй бөгөөд 63-аас илүүгүй, эхлэл болон төгсгөл нь үсэг, эсхүл тооноос бүрдсэн нийлмэл нэр байна.
3.3.Дэд домэйн нэр нь англи цагаан толгойн үсгийн A-Z ба a-z болон 0-9 хүртэлх цифр; МОН өргөтгөлтэй домэйн нэр нь монгол цагаан толгойн үсгийн А-Я ба а-я болон 0-9 хүртэлх цифр, "-" хашилтын тэмдэг зэрэг 2-аас доошгүй бөгөөд 63-аас илүүгүй, эхлэл болон төгсгөл нь үсэг, эсхүл тооноос бүрдсэн нийлмэл нэр байна."
7.1.1.хоёр болон түүнээс дээш интернэтийн үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд тав буюу түүнээс дээш домэйн нэрийн DNS серверийг байрлуулах;
7.1.6.төрийн мэдээлэл солилцоо, нэвтрэлтийн танилтын системүүдээр домэйн нэрийг баталгаажуулах боломж бүрдүүлэх;
7.2.3.холбогдох хууль тогтоомжын хүрээнд хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах;
7.2.4.Энэ журмын 2.3-д заасан мэдээлэл болон 6.1.8-д заасан домэйн нэрийн нөөцийг олон нийтэд мэдээлнэ.
7.4.Бүртгэгч нь Зохицуулах хорооны батлагдсан маягтын дагуу хагас жилийн статистик тайлан мэдээллээ тухайн оны 8 дугаар сарын 1-ний дотор, жилийн статистик тайлан мэдээллээ дараа оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор Зохицуулах хороонд хүргүүлнэ.
8.1.Бүртгэгч нь домэйн нэрийн бүртгэлийн үйлчилгээ эрхлэх тодорхой эрхийг гэрээний үндсэн дээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос бүртгэлийн гэрчилгээтэй хуулийн этгээдэд олгож болно. Бүртгэлийн үйлчилгээ эрхлэх ийм этгээдийг Гэрээт бүртгэгч гэж нэрлэнэ.
8.2.3.энэ журмын 2.3-д заасан мэдээлэл болон 6.1.8-д заасан домэйн нэрийн нөөцийг олон нийтэд мэдээлэх;
8.4.1.интернетийн дундын холболтын төвд интернетийн үйлчилгээ эрхлэгчээр дамжуулан холбогдсон байх;
8.4.2.төрийн мэдээлэл солилцоо, нэвтрэлтийн танилтын системүүдэд бүртгэгчээр дамжуулан холбогдох;
8.4.3.энэ журмын 7.2.1-т заасан сервер, системд хандахдаа кибер болон биет аюулгүй байдлыг хангах.
8.5.Гэрээт бүртгэгч нь Зохицуулах хорооны батлагдсан маягтын дагуу хагас жилийн статистик тайлан мэдээллээ тухайн оны 8 дугаар сарын 1-ний дотор, жилийн статистик тайлан мэдээллээ дараа оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор Зохицуулах хороонд хүргүүлнэ.
9.2.Өргөдөл хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын хууль тогтоомж болон энэ журмыг баримтална. Монгол Улсын хууль тогтоомж болон энэ журамд заагаагүй асуудлыг шийдвэрлэхдээ Олон улсын интернэтийн цахим нэр, тоон хаягжилтын корпорацын Домэйн нэрийн тухай маргааныг шийдвэрлэх бодлого /UDRP/-ын холбогдох хэсгийг баримталж болно.
9.3.Иргэн, хуулийн этгээд нь өргөдөл, гомдол гаргахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
9.3.1.Өргөдөл, гомдол гаргах болсон шалтгаан, нөхцөлийг агуулсан албан бичиг, өргөдөл;
9.3.2.Иргэний хувьд иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
9.3.3.Энэхүү журмын хавсралтад заасан маягтыг бөглөх;
9.4. Зохицуулах хороо нь өргөдөл, гомдлыг хүлээн авч иж бүрдлийг шалгах бөгөөд энэхүү журмын 9.3-т заасан баримт бичиг дутуу тохиолдолд өргөдөл, гомдолд дурдсан хаягаар буцаана.
9.5.Энэхүү журмын 9.4-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд Зохицуулах хорооны ажлын алба өргөдөл, гомдлыг хүлээн авч өргөдөл, гомдолд хамаарах талуудад мэдэгдэж, холбогдох тайлбар, мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авна.
9.6.Энэхүү журмын 9.5-д заасны дагуу өргөдөл, гомдолд хамаарах талууд нь мэдэгдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор холбогдох тайлбар, мэдээлэл, баримт бичгийг Зохицуулах хороонд ирүүлнэ.
9.7.Өргөдөл, гомдолд хамаарах талууд нь энэхүү журмын 9.6-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн тохиолдолд Зохицуулах хороо 1 удаа 7 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд заасан хугацаанд хариу ирүүлээгүй нь өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх үндэслэл болохгүй.
9.8.Өргөдөл, гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл домэйн нэрийн эзэмшлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг хориглоно.
9.9.Зохицуулах хорооны дарга шаардлагатай тохиолдолд маргаан бүхий асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий 3 гишүүний бүрэлдэхүүнтэй комиссыг томилон ажиллуулж болно. Ингэхдээ талуудын оролцоог хангах бөгөөд өргөдөл, гомдол гаргагч болон холбогдогч тал энэхүү журмын 6.1.8-д заасан жагсаалтаас тус бүр нэг гишүүн санал болгоно. Комиссын ахлагчийг мөн энэхүү жагсаалтаас сонгож Зохицуулах хорооны дарга томилно.
9.10.Энэхүү журмын 9.9-д заасан талууд эсхүл талуудын аль нэг нь комиссын гишүүн санал болгоогүй тохиолдолд Зохицуулах хорооны дарга энэхүү журмын 6.1.8-д заасан жагсаалтаас тохиолдлын журмаар сонгож комиссын гишүүдийг бүрдүүлнэ.
9.11.Комисс нь өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор маргаан бүхий асуудлаар хөндлөнгийн дүгнэлт гаргаж, хорооны хуралдаанд танилцуулна. Зохицуулах хороо нь дүгнэлтийг хүлээн авч энэхүү журмын 9.17-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.
9.12.Комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд дүгнэлтээ олонхын саналаар гаргана." гэж өөрчлөн найруулсугай.
Хоёр.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам"-ын 3, 5, 6, 7, 8 9 дүгээр зүйлүүдэд дор дурдсан агуулгатай 3.4, 5.1.3, 5.5, 5.5.1, 5.5.2, 6.1.9, 7.1.7, 8.2.1, 8.2.2, 8.2.3, 8.4, 8.4.1, 8.4.2, 8.4.3, 9.3.4, 9.3.5, 9.13, 9.14, 9.15, 9.16, 9.17, 9.17.1, 9.17.2, 9.17.3, 9.18, 9.19 дэх заалтыг тус тус нэмсүгэй:
"3.4 хүн, хуулийн этгээд нь энэ журмын хавсралт 1-т зааснаас бусад дэд домэйн нэрийг үүсгэх тохиолдолд зөвхөн өөрийн дотоод үйл ажиллагаанд ашиглаж болно.
5.1.3.бүртгэгчийг солих.
5.5.Домэйн нэр эзэмших хандалтыг дор дурдсаны дагуу сэргээнэ:
5.5.1.энэ журмын 5.2-ыг заасан зөрчлийг арилгасан тохиолдолд зохицуулах хорооны мэдэгдлийн дагуу хандалтыг сэргээнэ;
5.5.2.зөрчилтэй домэйн нэрийн хүчинтэй хугацаа дууссанаас хойш 6 сар өнгөрсөн тохиолдолд"
7.1.7.энэ журмын 7.1.2-т заасан сервер, системийн кибер болон биет аюулгүй байдлыг хангах.
6.1.9.домэйн нэрийн гэрээт бүртгэгчид бүртгэлийн гэрчилгээ олгох, цуцлах, түдгэлзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих;"
8.2.1.Зохицуулах хорооноос бүртгэлийн гэрчилгээ авах;
8.2.2.Гэрээт бүртгэгч нь домэйн нэрийн бүртгэгчтэй гэрээ байгуулсан байх;
8.2.3.Энэ журмын 2.3-д заасан мэдээлэл болон 6.1.8-д заасан домэйн нэрийн нөөцийг олон нийтэд мэдээлэх;
8.4.Гэрээт бүртгэгч нь дараах техникийн шаардлагыг хангасан байна:
8.4.1.интернетийн дундын холболтын төвд интернетийн үйлчилгээ эрхлэгчээр дамжуулан холбогдсон байх;
8.4.2.төрийн мэдээлэл солилцоо, нэвтрэлтийн танилтын системүүдэд бүртгэгчээр дамжуулан холбогдох;
8.4.3.энэ журмын 7.2.1-т заасан сервер, системд хандахдаа кибер болон биет аюулгүй байдлыг хангах."
9.3.4.Өргөдөл, гомдол гаргагчийн эрх, хууль ёс ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөж байгаа талаарх баримт, материал;
9.3.5.Маргаан бүхий домэйн нэрийг холбогдох хууль журам, гэрээний дагуу эзэмшдэг болон эзэмшиж байсан бол энэ талаарх баримт, материал.
9.13.Комиссын гишүүн нь дараах тохиолдолд татгалзан гарах үүрэгтэй:
9.13.1.өргөдөл гаргагч болон домэйн нэрийг эзэмшигч, эсхүл уг домэйн нэрийг бүртгэсэн бүртгэгч, гэрээт бүртгэгч, эсхүл тэдгээрийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй гэр бүл, төрөл садангийн болон бусад хувийн харилцаатай;
9.13.2.тухайн домэйн нэрийг бүртгэх ажиллагаанд оролцож байсан;
9.13.3.комиссын бүрэлдэхүүнд ажилласнаар ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй;
9.13.4.дүгнэлтийг хараат бусаар гаргаж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал.
9.14.Энэ журмын 9.13-т заасан нөхцөл байдал тогтоогдсон, эсхүл комиссын гишүүн өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд чөлөөлж, энэ журмын 9.8-д заасан журмын дагуу өөр гишүүнийг томилно. Шинэ гишүүн томилогдсон бол дүгнэлт гаргах хугацааг 14 хоногоор нэг удаа сунгаж болно.
9.15.Энэ журмын 9.9-д заасны дагуу комисс томилох шаардлагагүй тохиолдолд Зохицуулах хорооны тухайн асуудал хариуцсан нэгж хариу тайлбарыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор асуудлыг судалж, дүгнэлт бэлтгэнэ.
9.16.Өргөдлийг Зохицуулах хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл өргөдөл гаргагч болон домэйн нэр эзэмшигчийг Зохицуулах хорооны хуралдаанд оролцуулж болно.
9.17.Зохицуулах хороо өргөдлийг хянан үзээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
9.17.1.домэйн нэрийн бүртгэлийг цуцлах, шилжүүлэх;
9.17.2.өргөдлийг буцаах;
9.17.3.нэмэлт ажиллагаа хийлгэхээр Ажлын албанд буцаах.
9.18.Зохицуулах хорооны шийдвэрийг өргөдөл гаргагч, домэйн нэрийн эзэмшигчид 7 хоногийн дотор албажуулж, цахим болон баталгаат шуудангаар хүргүүлнэ.
9.19.Өргөдөл гаргагч, домэйн нэр эзэмшигч нь Зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно."
Гурав.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3 дах заалтыг тус тус хассугай:
Дөрөв. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 4.3.1, 4.3.2, 4.3.3, 4.3.4, 4.3.5, 4.3.6, 4.3.7, 4.3.8, 4.3.9, 4.3.10, 4.3.11, 4.3.12 ,4.4, 4.4.1, 4.4.2, 4.4.3, 4.4.4, 4.4.5, 4.4.6, 4.5, 4.6 гэсэн дугаарын "4.1, 4.2, 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.2.4, 4.2.5, 4.2.6, 4.2.7, 4.2.8, 4.2.9, 4.2.10, 4.2.11, 4.2.12, 4.3, 4.3.1, 4.3.2, 4.3.3, 4.3.4, 4.3.5, 4.3.6, 4.4, 4.5" гэж, 5 дугаар зүйлийн "5.5, 5.5.1, 5.5.2, 5.5.3, 5.5.4, 5.5.5, 5.5.6" гэсэн дугаарыг "5.6, 5.6.1, 5.6.2, 5.6.3, 5.6.4, 5.6.5, 5.6.6" гэж, 6 дугаар зүйлийн "6.1.9, 6.1.10, 6.1.11" гэсэн дугаарыг "6.1.10, 6.1.11, 6.1.12", 8 дугаар зүйлийн "8.4" гэсэн дугаарын "8.5" гэж тус тус өөрчилсүгэй.
Текст томруулах
A
A
A