- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 7 сарын 1 өдөр
Дугаар 135
Улаанбаатар хот
Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Сангийн сайдын 2021 оны 124 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичиг" (цаашид "Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичиг" гэх)-т доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/ I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэг:
"18.8. ТШЗ-ны 18.2-т зааснаар ирүүлсэн барааны үнийн задаргааны нийт нийлбэр нь ТШЗ-ны 30 дугаар зүйлд заасан арифметик алдаагүй боловч ТШЗ-ны 18.3-т заасан үнээс зөрүүтэй бол барааны үнийн задаргааны нийт нийлбэрийг тендерийн үнэ гэж үзнэ."
2/ I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт:
"21.5.3. санал болгож буй бараа техникийн тодорхойлолтод нийцэх эсэхийг ТШЗ-ны 17.4-т зааснаар тайлбарласан тайлбар;"
3/ VI бүлгийн Гэрээний ерөнхий нөхцөлийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалт:
"5.1.4. Нийлүүлэгч өөрийн тендерийн давуу эрх тооцуулсан нөхцөлийн дагуу гэрээний үүргийг биелүүлээгүй."
2. Сангийн сайдын 2021 оны 124 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Харьцуулалтын аргаар ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичиг" (цаашид "Харьцуулалтын аргаар ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичиг" гэх)-т доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/ I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэг:
"17.7. ТШЗ-ны 17.2-т зааснаар ирүүлсэн төсвийн нийт нийлбэр нь ТШЗ-ны 30 дугаар зүйлд заасан арифметик алдаагүй боловч ТШЗ-ны 17.3-т заасан үнээс зөрүүтэй бол төсвийн нийт нийлбэрийг тендерийн үнэ гэж үзнэ."
2/ I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 20 дугаар зүйлийн 20.5.3 дахь заалт:
"20.5.3. санал болгож буй ажил техникийн тодорхойлолтод нийцэх эсэхийг ТШЗ-ны 16.2-т зааснаар тайлбарласан тайлбар;"
3/ VI бүлгийн Гэрээний ерөнхий нөхцөлийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт:
"8.1.6. Гүйцэтгэгч өөрийн тендерийн давуу эрх тооцуулсан нөхцөлийн дагуу гэрээний үүргийг биелүүлээгүй, эсхүл хуулийн этгээдийн хувьд тус нөхцөлийг хангахгүй болсон."
3. Сангийн сайдын 2021 оны 124 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Харьцуулалтын аргаар зөвлөхөөс бусад үйлчилгээ авах тендерийн жишиг баримт бичиг" (цаашид "Харьцуулалтын аргаар зөвлөхөөс бусад үйлчилгээ авах тендерийн жишиг баримт бичиг" гэх)-ийн I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгаанд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэг:
"17.7. ТШЗ-ны 17.2-т зааснаар ирүүлсэн үйл ажиллагааны хуваарийн нийт нийлбэр нь ТШЗ-ны 29 дүгээр зүйлд заасан арифметик алдаагүй боловч ТШЗ-ны 17.3-т заасан үнээс зөрүүтэй бол үйл ажиллагааны хуваарийн нийт нийлбэрийг тендерийн үнэ гэж үзнэ."
2/ 20 дугаар зүйлийн 20.5.3 дахь заалт:
"20.5.3. санал болгож буй үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцэх эсэхийг ТШЗ-ны 16.2-т зааснаар тайлбарласан тайлбар;"
4. Сангийн сайдын 2021 оны 124 дүгээр тушаалын 1, 2, 3 дугаар хавсралтаар батлагдсан тендерийн жишиг баримт бичгүүдийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэг:
"21.7. Тендерт оролцогч хуульд заасан үндэслэлээр нууцалж буй баримт бичиг, мэдээлэл бүрд хамаарах хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарласан тайлбарыг V бүлгийн Маягт 5-ын дагуу нууцлахгүйгээр илгээнэ."
2/ Харьцуулалтын аргаар ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэг:
"20.7. Тендерт оролцогч хуульд заасан үндэслэлээр нууцалж буй баримт бичиг, мэдээлэл бүрд хамаарах хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарласан тайлбарыг V бүлгийн Маягт 5-ын дагуу нууцлахгүйгээр илгээнэ."
3/ Харьцуулалтын аргаар зөвлөхөөс бусад үйлчилгээ авах тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэг:
"20.7. Тендерт оролцогч хуульд заасан үндэслэлээр нууцалж буй баримт бичиг, мэдээлэл бүрд хамаарах хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарласан тайлбарыг V бүлгийн Маягт 6-ын дагуу нууцлахгүйгээр илгээнэ."
4/ Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг:
"24.5. Доор дурдсанаас бусад тохиолдолд тендерийн нээлтэд зарлагдаагүй буюу тэмдэглэлд заагаагүй үнэ, үнийн хөнгөлөлтийг үнэлгээнд харгалзахгүй:
24.5.1. ТШЗ-ны 18.8-д зааснаар барааны үнийн задаргааны нийт нийлбэрийг тендерийн үнэ гэж үзэх;
24.5.2. ТШЗ-ны 29 дүгээр зүйлд зааснаар тендерийн үнийг нэг валютад хөрвүүлэх;
24.5.3. ТШЗ-ны 30 дугаар зүйлд зааснаар тендерийн үнийн арифметик алдааг залруулах."
5/ Харьцуулалтын аргаар ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг:
"23.5. Доор дурдсанаас бусад тохиолдолд тендерийн нээлтэд зарлагдаагүй буюу тэмдэглэлд заагаагүй үнэ, үнийн хөнгөлөлтийг үнэлгээнд харгалзахгүй:
23.5.1. ТШЗ-ны 17.7-д зааснаар төсвийн нийт нийлбэрийг тендерийн үнэ гэж үзэх;
23.5.2. ТШЗ-ны 28 дугаар зүйлд зааснаар тендерийн үнийг нэг валютад хөрвүүлэх;
23.5.3. ТШЗ-ны 29 дүгээр зүйлд зааснаар тендерийн үнийн арифметик алдааг залруулах."
6/ Харьцуулалтын аргаар зөвлөхөөс бусад үйлчилгээ авах тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг:
"23.5. Доор дурдсанаас бусад тохиолдолд тендерийн нээлтэд зарлагдаагүй буюу тэмдэглэлд заагаагүй үнэ, үнийн хөнгөлөлтийг үнэлгээнд харгалзахгүй:
23.5.1. ТШЗ-ны 17.7-д зааснаар үйлчилгээний үнийн нийт нийлбэрийг тендерийн үнэ гэж үзэх;
23.5.2. ТШЗ-ны 28 дугаар зүйлд зааснаар тендерийн үнийг нэг валютад хөрвүүлэх;
23.5.3. ТШЗ-ны 29 дүгээр зүйлд зааснаар тендерийн үнийн арифметик алдааг залруулах."
5. Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэг, Харьцуулалтын аргаар ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэг, Харьцуулалтын аргаар зөвлөхөөс бусад үйлчилгээ авах тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсгийн "мөнгөн" гэснийг "түргэн хөрвөх" гэж, Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн 21.5.3 дахь заалтын дугаарыг "21.5.4" гэж, Харьцуулалтын аргаар ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн 20.5.3 дахь заалт болон Харьцуулалтын аргаар зөвлөхөөс бусад үйлчилгээ авах тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн 20.5.3 дахь заалтын дугаарыг "20.5.4" гэж, Харьцуулалтын аргаар ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичгийн VI бүлгийн "Урьдчилгаа төлбөрийн баталгаа (Банкны баталгаа)", "Урьдчилгаа төлбөрийн баталгаа (Засгийн газрын бондын болон Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаас)"-ны маягтуудын "Гүйцэтгэлийн" гэснийг "Урьдчилгаа төлбөрийн" гэж тус тус өөрчилсүгэй.
6. Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн V бүлгийн Маягт 5, Харьцуулалтын аргаар ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичгийн V бүлгийн Маягт 5-ыг энэ тушаалын 1 дүгээр хавсралтаар, Харьцуулалтын аргаар зөвлөхөөс бусад үйлчилгээ авах тендерийн жишиг баримт бичгийн V бүлгийн Маягт 6-г энэ тушаалын 2 дугаар хавсралтаар тус тус нэмсүгэй.
7. Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн VI бүлгийн Гэрээ баталгаажуулах маягтыг 3 дугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.
8. Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичиг"-ийн V бүлгийн Маягт 4, Харьцуулалтын аргаар ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичгийн V бүлгийн Маягт 4, Харьцуулалтын аргаар зөвлөхөөс бусад үйлчилгээ авах тендерийн жишиг баримт бичгийн V бүлгийн Маягт 5-ын хүснэгтүүдийн 8 дугаар мөрийг тус тус хассугай.
САЙД Б.ЖАВХЛАН
|
Нууцалсан баримт бичиг, мэдээлэл |
Нууцалсан хууль зүйн үндэслэл |
1. |
|
|
2. |
|
|
3. |
|
|
4. |
|
|
5. |
|
|
|
Нууцалсан баримт бичиг, мэдээлэл |
Нууцалсан хууль зүйн үндэслэл |
1. |
|
|
2. |
|
|
3. |
|
|
4. |
|
|
5. |
|
|
[Тендер шалгаруулалтын нэр] гэрээ
Дугаар № [Тендер шалгаруулалтын дугаар]
|
|
............................... хот/аймаг |
Нэг талаас [захиалагчийн нэр] (цаашид "захиалагч" гэх), нөгөө талаас [нийлүүлэгчийн нэр] (цаашид "нийлүүлэгч" гэх) нь Нийлүүлэгчээс ирүүлсэн тендерийг хүлээн зөвшөөрч энэхүү ГЭРЭЭГ (цаашид "гэрээ" гэх) байгуулав.
Энэхүү гэрээ нь Захиалагч болон Нийлүүлэгчийн хооронд бараа нийлүүлэх, дагалдах үйлчилгээ үзүүлэх болон үнэ төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
Энэ гэрээний дагуу нийлүүлэх Барааны үнэ нь [гэрээний үнийг тоогоор болон үсгээр бичих] төгрөг (цаашид "гэрээний үнэ" гэх) байна. Гэрээний үнэ нь санхүүжилтийн дээд хэмжээ байна. Гэрээний үнийг нийлүүлэгч ............-ийн харилцах .............банкны ...... дугаар дансанд шилжүүлнэ.Дор дурдсан баримт бичиг нь цаашид гэрээний хэсэг болно. (цаашид "гэрээний баримт бичиг" гэх). Үүнд:Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл;Гэрээ баталгаажуулах маягт;Гэрээний тусгай нөхцөл;Гэрээний ерөнхий нөхцөл;Техникийн тодорхойлолт; Бараа нийлүүлэлтийн хуваарь.Гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар талуудыг дараах эрх бүхий этгээдүүд төлөөлнө. Үүнд: Захиалагчийн төлөөлөгчийн мэдээлэл
Эцэг/эх/ -ийн нэр:
Нэр:
Албан тушаал:
Ажлын утас:
Гар утас:
Цахим шуудан:
4.2. Нийлүүлэгчийн төлөөлөгчийн мэдээлэл
Эцэг/эх/-ийн нэр:
Нэр:
Албан тушаал:
Ажлын утас:
Гар утас:
Цахим шуудан:
ЗАХИАЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:
[Албан тушаал, нэр] [Гарын үсэг]______________
ТАМГА |
|
НИЙЛҮҮЛЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:
[Албан тушаал, нэр] [Гарын үсэг] _____________
ТАМГА |
Текст томруулах
A
A
A

