A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 7 сарын 1 өдөр

Дугаар 136

Улаанбаатар хот

Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Сангийн сайдын 2021 оны 144 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичиг" (цаашид "Бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичиг" гэх)-т доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

1/ I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсэг:

"20.8. ТШЗ-ны 20.2-т заасан барааны үнийн задаргааны нийт нийлбэр нь ТШЗ-ны 33 дугаар зүйлд заасан арифметик алдаагүй боловч ТШЗ-ны 20.3-т заасан үнээс зөрүүтэй бол барааны үнийн задаргааны нийт нийлбэрийг тендерийн үнэ гэж үзнэ."

2/ I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 24 дүгээр зүйлийн 24.5.3 дахь заалт:

"24.5.3.санал болгож буй бараа техникийн тодорхойлолтод нийцэх эсэхийг ТШЗ-ны 19.4-т зааснаар тайлбарласан тайлбар;"

3/ VI бүлгийн Гэрээний ерөнхий нөхцөлийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалт:

"5.1.4. Нийлүүлэгч өөрийн тендерийн давуу эрх тооцуулсан нөхцөлийн дагуу гэрээний үүргийг биелүүлээгүй."

2. Бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг:

"23.1. Захиалагч ТШЗ-ны 2.1-д заасан төсөвт өртгийн 0.5 хувиар тооцсон тендерийн баталгаа ирүүлэхийг ТӨХ-д заана. Тендерт оролцогч тухайн үнийн дүнгээс багагүй хэмжээний мөнгөн дүнтэй үүрэг гүйцэтгэх тухай тендерийн баталгааг холбогдох этгээдээр гаргуулан ирүүлнэ."

2/ I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэг:

"24.7. Тендерт оролцогч хуульд заасан үндэслэлээр нууцалж буй баримт бичиг, мэдээлэл бүрд хамаарах хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарласан тайлбарыг V бүлгийн Маягт 8-ын дагуу нууцлахгүйгээр ирүүлнэ."

3/ I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 27.5 дахь хэсэг:

"27.5. Доор дурдсанаас бусад тохиолдолд тендерийн нээлтэд зарлагдаагүй буюу тэмдэглэлд заагаагүй үнэ, үнийн хөнгөлөлтийг үнэлгээнд харгалзахгүй:

27.5.1. ТШЗ-ны 20.8-д зааснаар барааны үнийн задаргааны нийт нийлбэрийг тендерийн үнэ гэж үзэх;

27.5.2. ТШЗ-ны 32 дугаар зүйлд зааснаар тендерийн үнийг нэг валютад хөрвүүлэх;

27.5.3. ТШЗ-ны 33 дугаар зүйлд зааснаар тендерийн үнийн арифметик алдааг залруулах."

4/ II бүлгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 23.1:

"ТШЗ 23.1 Тендерийн баталгааны дүн: [Тендерийн баталгааны дүнг төсөвт өртгийн 0.5 хувиар тооцож заах ба багцтай бол багц тус бүрээр доорх байдлаар заана:

Багц №1: [●] төгрөг;

Багц №2: [●] төгрөг.]"

5/ VI бүлгийн Гэрээний ерөнхий нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.19 дэх хэсэг:

"2.19. Гүйцэтгэлийн баталгаа гаргуулахаар ТӨХ-д заасан бол Нийлүүлэгч нь тухайн төсвийн жилд санхүүжих дүнгийн 3 хувийн үнийн дүнтэй гүйцэтгэлийн баталгааг холбогдох маягтын дагуу захиалагчаас шаардсан хугацааны дотор ирүүлнэ. Төсвийн жил дамжин хэрэгжих гэрээний гүйцэтгэлийн баталгааг Нийлүүлэгч жил бүр шинэчлэн ирүүлнэ."

6/ VI бүлгийн Гүйцэтгэлийн баталгааны маягт (Банкны), Гүйцэтгэлийн баталгааны маягт (Засгийн газрын бондын болон Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасны)-ын 5, 6 дугаар зүйл:

"5. Энэхүү баталгаа нь захиалагчийн дараах мэдэгдлийг ирүүлэх хүртэлх хугацаанд хүчинтэй байна:

5.1. төсвийн жил дамжин гүйцэтгэх гэрээний шинэчилсэн гүйцэтгэлийн

баталгааг захиалагч хүлээн авсан; эсхүл

5.2. гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж дууссаныг захиалагч хүлээн зөвшөөрсөн.

6. Энэхүү баталгааг хүчингүй болгоход зөвхөн захиалагчийн зөвшөөрлийг үндэслэх ба бусад үндэслэлээр хүчингүй болгосноос үүдэн гарах эрсдэлийг баталгаа гаргагч этгээд хариуцна."

3. Бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18 дугаар зүйлийн 18.9 дэх хэсгийн "мөнгөн" гэснийг "түргэн хөрвөх" гэж, 24 дүгээр зүйлийн 24.5.3 дахь заалтын дугаарыг "24.5.4" гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн "гэрээний үнийн 5 хувийн" гэснийг "тухайн төсвийн жилд санхүүжих дүнгийн 3 хувийн" гэж тус тус өөрчилсүгэй.

4. Бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн V бүлэгт Маягт 8-ыг энэ тушаалын хавсралтаар нэмсүгэй.

5. Бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн V бүлгийн Маягт 7-ийн хүснэгтийн 8 дахь мөрийг хассугай.

САЙД Б.ЖАВХЛАН

Сангийн сайдын 2022 оны 136 дугаар тушаалын хавсралт

Маягт 8  Нууцалсан баримт бичиг, мэдээллийн жагсаалт

Нууцалсан баримт бичиг, мэдээлэл

Нууцалсан хууль зүйн үндэслэл

1.

2.

3.

4.

5.