- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 7 сарын 1 өдөр
Дугаар 137
Улаанбаатар хот
Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Сангийн сайдын 2021 оны 145 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичиг" (цаашид "Ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичиг" гэх)-т доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/ I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэг:
"19.7. ТШЗ-ны 19.2-т заасан төсвийн нийт нийлбэр нь ТШЗ-ны 32 дугаар зүйлд заасан арифметик алдаагүй боловч ТШЗ-ны 19.3-т заасан үнээс зөрүүтэй бол төсвийн нийт нийлбэрийг тендерийн үнэ гэж үзнэ."
2/ I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 23 дугаар зүйлийн 23.5.3 дахь заалт:
"23.5.3.санал болгож буй ажил техникийн тодорхойлолтод нийцэх эсэхийг ТШЗ-ны 18.2-т зааснаар тайлбарласан тайлбар;"
3/ VI бүлгийн Гэрээний ерөнхий нөхцөлийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь заалт:
"9.1.8. Гүйцэтгэгч өөрийн тендерийн давуу эрх тооцуулсан нөхцөлийн дагуу гэрээний үүргийг биелүүлээгүй, эсхүл хуулийн этгээдийн хувьд тус нөхцөлийг хангахгүй болсон."
2. Ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичгийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг:
"22.1. Захиалагч ТШЗ-ны 2.1-д заасан төсөвт өртгийн 0.5 хувиар тооцсон тендерийн баталгаа ирүүлэхийг ТӨХ-д заана. Тендерт оролцогч тухайн үнийн дүнгээс багагүй хэмжээний мөнгөн дүнтэй үүрэг гүйцэтгэх тухай тендерийн баталгааг холбогдох этгээдээр гаргуулан ирүүлнэ."
"23.7. Тендерт оролцогч хуульд заасан үндэслэлээр нууцалж буй баримт бичиг, мэдээлэл бүрд хамаарах хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарласан тайлбарыг V бүлгийн Маягт 9-ийн дагуу нууцлахгүйгээр ирүүлнэ."
3/ I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 26.5 дахь хэсэг:
"26.5. Доор дурдсанаас бусад тохиолдолд тендерийн нээлтэд зарлагдаагүй буюу тэмдэглэлд заагаагүй үнэ, үнийн хөнгөлөлтийг үнэлгээнд харгалзахгүй:
25.5.1. ТШЗ-ны 19.7-д зааснаар эрх бүхий этгээдийн тооцсон төсвийн нийт нийлбэрийг тендерийн үнэ гэж үзэх;
26.5.2. ТШЗ-ны 31 дүгээр зүйлд зааснаар тендерийн үнийг нэг валютад хөрвүүлэх;
26.5.3. ТШЗ-ны 32 дугаар зүйлд зааснаар тендерийн үнийн арифметик алдааг залруулах."
4/ II бүлгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 22.1:
"ТШЗ 22.1 Тендерийн баталгааны дүн: [Тендерийн баталгааны дүнг төсөвт өртгийн 0.5 хувиар тооцож заах ба багцтай бол багц тус бүрээр доорх байдлаар заана:
Багц №1: [●] төгрөг;
Багц №2: [●] төгрөг.]"
5/ VI бүлгийн Гэрээний ерөнхий нөхцөлийн 6.2 дахь хэсэг:
"6.2. Гүйцэтгэлийн баталгаа гаргуулахаар ТӨХ-д заасан бол Гүйцэтгэгч нь тухайн төсвийн жилд санхүүжих дүнгийн 3 хувийн дүнтэй гүйцэтгэлийн баталгааг холбогдох маягтын дагуу захиалагчаас шаардсан хугацааны дотор ирүүлнэ. Төсвийн жил дамжин хэрэгжих гэрээний гүйцэтгэлийн баталгааг Гүйцэтгэгч жил бүр шинэчлэн ирүүлнэ."
6/ VI бүлгийн Гүйцэтгэлийн баталгааны маягт (Банкны), Гүйцэтгэлийн баталгааны маягт (Засгийн газрын бондын болон Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасны)-ын 5, 6 дугаар зүйл:
"5. Энэхүү баталгаа нь захиалагчийн дараах мэдэгдлийг ирүүлэх хүртэл хугацаанд хүчинтэй байна:
5.1. төсвийн жил дамжин гүйцэтгэх гэрээний шинэчилсэн гүйцэтгэлийн баталгааг захиалагч хүлээн авсан; эсхүл
5.2. гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж дууссаныг захиалагч хүлээн зөвшөөрсөн.
6. Энэхүү баталгааг хүчингүй болгоход зөвхөн захиалагчийн зөвшөөрлийг үндэслэх ба бусад үндэслэлээр хүчингүй болгосноос үүдэн гарах эрсдэлийг баталгаа гаргагч этгээд хариуцна."
3. Сангийн сайдын 2021 оны 145 дугаар тушаалын 2 болон 4 дэх заалтын "бараа" гэснийг "ажил" гэж, Ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсгийн "мөнгөн" гэснийг "түргэн хөрвөх" гэж, 23 дугаар зүйлийн 23.5.3 дахь заалтын дугаарыг "23.5.4" гэж, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн "гэрээний үнийн 5 хувийн" гэснийг "тухайн төсвийн жилд санхүүжих дүнгийн 3 хувийн" гэж, VI бүлгийн Гэрээний ерөнхий нөхцөлийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалтын "дуусч" гэснийг "дуусаж" гэж, 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсгийн "санаачлагаар" гэснийг "санаачилгаар" гэж, 10.23 дахь хэсгийн "хамгаалалтанд" гэснийг "хамгаалалтад" гэж тус тус өөрчилсүгэй.
4. Ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичгийн V бүлгийн Маягт 8-ын
хүснэгтийн 8 дахь мөрийг хассугай.
5. Ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичгийн V бүлэгт Маягт 9-ийг энэ тушаалын хавсралтаар нэмсүгэй.
6. Сангийн сайдын 2013 оны 290 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Б.ЖАВХЛАН
Сангийн сайдын 2022 оны 137 дугаар тушаалын хавсралт
Маягт 9Нууцалсан баримт бичиг, мэдээллийн жагсаалт
Нууцалсан баримт бичиг, мэдээлэл | Нууцалсан хууль зүйн үндэслэл | |
1. | ||
2. | ||
3. | ||
4. | ||
5. |
Текст томруулах
A
A
A

