- Нүүр
- Сайдын тушаал
- Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 07 сарын 26-ны өдөр
Дугаар А/243
Улаанбаатар хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Хоршооны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.9 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2021 оны А/361 дүгээр тушаалаар баталсан "Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д хавсралтад дурдсан, нэмэлт, өөрчлөлт оруулсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Жижиг, дунд үйлдвэрийн газар (Я.Эрдэнэсайхан)-т үүрэг болгосугай.
3.Тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэхийг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.
САЙД З.МЭНДСАЙХАН
Нэг. ЖУРМЫН ДАРААХ ХОЛБОГДОХ ЗААЛТУУДАД ДООР ДУРЬДСАН АГУУЛГУУДЫГ НЭМСҮГЭЙ.
1.1.Журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийн "хоршоо" гэсний дараа ", иргэн" гэж;
1.2.Журмын 2 дугаар зүйлийн 2.5.4 дэх заалтын "сар" гэсний дараа "эсхүл улирал" гэж;
1.3.Журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн "үйлдвэрийн" гэсний дараа "бодлогын хэрэгжилтийн" гэж;
1.4.Журмын 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалтын "зорилгоор" гэсний дараа "Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон" гэж;
1.5.Журмын 3 дугаар зүйлийн 3.4.1 дэх заалтын "сумын" гэсний дараа"хоршоо, ЖДҮҮЭ," гэж;
1.6.Журмын 3 дугаар зүйлийн 3.4.9 дэх заалтын "саналаа" гэсний дараа "Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон" гэж, "үйлдвэрийн" гэсний дараа "бодлогын хэрэгжилтийн" гэж;
1.7.Журмын 3 дугаар зүйлийн 3.4.12 дахь заалтын "сумын" гэсний дараа "хоршоо" гэж;
1.8.Журмын 4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэгт "Энэхүү журмын 4.2, 4.3-т заасан шаардлагыг хангасан төрийн бус байгууллага тухайн аймаг, суманд байхгүй тохиолдолд сумын иргэдийн олонхийн үзэл бодлыг төлөөлөх чадвар бүхий иргэнийг ажиллуулж болно" гэж нэмж;
1.9.Журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийн "ЖДҮҮЭ" гэсний дараа "иргэн" гэж;
1.10.Журмын 5 дугаар зүйлийн 5.5.5 дахь заалтын "тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар" гэсний дараа ", иргэний хувьд иргэний үнэмлэхний хуулбар" гэж;
1.11.Журмын 5 дугаар зүйлийн 5.5.6 дахь заалтын "хуулийн этгээдийн" гэсний өмнө "иргэн" гэж,
1.12.Журмын 5 дугаар зүйлийн 5.5.9 дэх заалт "тайлан;" гэсний дараа /иргэний хувьд хамаарахгүй/ гэж;
1.13.Журмын 5 дугаар зүйлийн 5.5.10, 5.5.11 дэх заалтын "тодорхойлолт;" гэсний дараа "иргэний хувьд хамаарахгүй" гэж;
1.14.Журмын 5 дугаар зүйлийн 5.5.15 дахь заалт "Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа" гэж нэмж;
1.15.Журмын 5 дугаар зүйлийн 5.6, 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн "ЖДҮҮЭ" гэсний дараа ", иргэн" гэж;
1.16.Журмын 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн "дараах" гэсний дараа "нийтлэг" гэж;
1.17.Журмын 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийн "6.3" гэсний дараа ", 6.4" гэж;
1.18.Журмын 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсгийн "ЖДҮҮЭ" гэсний дараа ", иргэнтэй" гэж;
1.19.Журмын 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсгийн "этгээд" гэсний дараа ", иргэн" гэж;
1.20.Журмын 7 дугаар зүйлийн 7.8, 7.9 дэх6 хэсгийн "үйлдвэрийн" гэсний дараа "бодлогын хэрэгжилт" гэж;
1.21.Журмын 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсгийн "хоршоо" гэсний дараа "ЖДҮҮЭ, иргэн" гэж;
Хоёр. ЖУРМЫН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДААС ДОР
ДУРЬДСАН АГУУЛГУУДЫГ ХАССУГАЙ.
2.1.Журмын 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсгийн "улирал бүр" гэсэн хэсгийг;
2.2.Журмын 3 дугаар зүйлийн 3.1.2 дэх заалтын "тайлан, мэдээ гаргах" гэсэн хэсгийг;
2.3.Журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн "асуудал" гэсэн хэсгийг;
2.4.Журмын 5 дугаар зүйлийн 5.5.9 дэх заалтын "3" гэсэн хэсгийг;
2.5.Журмын 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтын "3-аас доошгүй жил тогтвортой" гэсэн хэсгийг;
2.6.Журмын 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсгийн "асуудал" гэсэн хэсгийг;
2.7.Журмын 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсгийн "асуудал" гэсэн хэсгийг;
Гурав. ЖУРМЫН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ДАРААХ БАЙДЛААР ӨӨРЧИЛСҮГЭЙ.
3.1.Журмын 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсгийн "... жижиг, дунд үйлдвэрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх" гэснийг "жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болон иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх" гэж, "хяналт тавихад зориулагдана." гэснийг "хяналт тавих, авлага барагдуулах, урамшуулал олгоход зориулагдана." гэж;
3.2.Журмын 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсгийн "... /цаашид "ЖДҮҮЭ" гэх/-ийн төсөл /цаашид "төсөл" гэх/-ийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий "төсөл сонгон шалгаруулах зөвлөл" /цаашид "зөвлөл" гэх/," гэснийг "/цаашид "ЖДҮҮЭ" гэх/ иргэний төсөл /цаашид "төсөл" гэх/-ийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий "төсөл сонгон шалгаруулах хороо" /цаашид "хороо" гэх/," гэж;
3.3.Журмын 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсгийн "... хоршоонд" гэснийг "хоршоо, ЖДҮҮЭ, иргэнд" гэж;
3.4.Журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгийн "үйлдвэрт" гэснийг "үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болон иргэнд" гэж;
3.5.Журмын 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсгийн "жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд" гэснийг "жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, иргэнд" гэж, "10 хүртэл хувийг сан хариуцсан мэргэжилтэнг улирал бүр урамшуулахад зориулан зарцуулж болно." гэснийг "10 хүртэл хувийг аймгийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан байгууллагын саналыг харгалзан сумын хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнийг урамшуулахад зориулан хууль тогтоомжид нийцүүлэн зарцуулж болно." гэж;
3.6.Журмын 2 дугаар зүйлийн 2.10 дахь хэсгийн "иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид" гэснийг "иргэдийн Төлөөлөгчдийн Хурал" гэж;
3.7.Журмын 2 дугаар зүйлийн 2.11 дэх хэсгийн "ЖДҮҮЭ-дийн" гэснийг "ЖДҮҮЭ, иргэдийн"гэж;
3.8.Журмын 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтын "нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, сангийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, зорилгоор" гэснийг "иргэдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, сангийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, энэ журмын 2.7-д заасан санхүүжилтээр сургалт зохион байгуулах" гэж;
3.9.Журмын 3 дугаар зүйлийн 3.4.3 дахь заалтын "этгээдтэй" гэснийг "этгээд, иргэнтэй" гэж;
3.10.Журмын 3 дугаар зүйлийн 3.4.4 дэх заалтын "хөрөнгийг" гэснийг "хөрөнгийн үнэлгээг тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан дүгнэлт гаргуулах бөгөөд үл хөдлөх хөрөнгийг" гэж;
3.11.Журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн "хоршооны" гэснийг "сумын хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн" гэж;
3.12.Журмын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн "Хурал дахь цөөнхийн бүлгийн төлөөлөгч, гишүүдээр санхүү, төрийн сангийн мэргэжилтэн, аймгийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, төрийн бус байгууллагын төлөөлөл байх бөгөөд нарийн бичгийн даргаар хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн байна." гэснийг "хурлын төлөөлөгч, гишүүдээр санхүү, төрийн сангийн мэргэжилтэн, аймгийн хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, төрийн бус байгууллагын төлөөлөл байх бөгөөд нарийн бичгийн даргаар сумын хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн байна." гэж;
3.13.Журмын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн "ЖДҮЭЭ" гэснийг "ЖДҮҮЭ, иргэн" гэж;
3.14.Журмын 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх ЖДҮҮЭ-ийн төслүүдийн" гэснийг "дараагийн ээлжинд санхүүжүүлэх ЖДҮҮЭ, иргэний төслийн" гэж;
3.15.Журмын 6 дугаар зүйлийн 6.3.6 дахь заалт "Гурваас доошгүй жил идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж, санхүүгийн тайлангаар баталгаажуулсан байх" гэснийг "Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх иргэний хувьд журмын 6.3.2-6.3.4-д заасан шаардлагаас гадна тухайн суманд 3-аас доошгүй жил оршин суусан, хувиараа хөдөлмөр эрхлэгч байх" гэж;
3.16.Журмын 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн "ЖДҮҮЭ-ийн" гэснийг "ЖДҮҮЭ, иргэний" гэж;
3.17.Журмын 6 дугаар зүйлийн 6.4.9 дэх заалтын "ЖДҮҮЭ-д" гэснийг "ЖДҮҮЭ, иргэнд" гэж;
3.18.Журмын 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсгийн "этгээдийн" гэснийг "этгээд, иргэний" гэж;
3.19.Журмын 6 дугаар зүйлийн 6.10.10 дахь заалтын "хоршоог" гэснийг "Хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, үйл ажиллагааг" гэж;
3.20.Журмын 6 дугаар зүйлийн 6.11 дэх хэсгийн "хадгална" гэснийг "хадгалж, цахим архив үүсгэнэ" гэж;
3.21.Журмын 7 дугаар зүйлийн 7.4.1 дэх хэсгийн "нэгжийн" гэснийг "нэгж, иргэний" гэж;
3.22.Журмын 7 дугаар зүйлийн 7.4.3 дахь хэсгийн "асуудал" гэснийг "бодлогын хэрэгжилт хариуцсан" гэж;
3.23.Журмын 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсгийн "4 дүгээр" гэснийг "5 дугаар" гэж;
3.24.Журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн "аж ахуйн нэгж" гэснийг "хоршоо, ЖДҮҮЭ, иргэний" гэж;
3.25.Журмын 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн "этгээдийн" гэснийг "этгээд, иргэний" гэж;
Текст томруулах
A
A
A
