- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАШБАЛБАР СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №23/

ДОРНОД АЙМАГ ДАШБАЛБАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 09
Дашбалбар уул
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192 дугаар, А/234 дүгээр тушаалын заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Нутаг дэвсгэрийн хэмжээнд Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Ёндонжамц/-д даалгасугай.
3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны эрх зүйн баримт бичгийн бүртгэлд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /М.Гансүх/-д хариуцуулсугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА М.БАТ-ОРГИЛ
Текст томруулах
A
A
A
