- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ТАРИФТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ/Эрчим хүчний зохицуулах хороо/
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 445
Улаанбаатар хот
ТАРИФТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/125, Булган аймгийн Ажил олгогч эздийн холбооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 05, "Булган мээж" ОНӨХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/164 дугаартай албан бичгээр ирсэн саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн "Тариф батлах тухай" 459 дүгээр тогтоолын хавсралтад заасан Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын эзлэхүүнээр тооцох халаалтын тариф "1,050.0 төг/м3" гэснийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд "600.0 төг/м3" гэж өөрчилсүгэй.
2.Энэхүү тогтоолын 1 дэх заалтад заасан Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын эзлэхүүнээр тооцох халаалтын тариф "600.0 төг/м3" гэснийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд "864.0 төг/м3" гэж өөрчилсүгэй.
3.Өөрчлөгдсөн тарифуудыг мөрдөж ажиллахыг "Булган мээж" ОНӨХХК /Б.Одхүү/-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ Б.БАТТУЛГА
ЗОХИЦУУЛАГЧ Э.САМДАН
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
Текст томруулах
A
A
A