A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам, заавар батлах тухай /Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам, Хоршооны санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар/, /ЗХХАЭ №24. 2022.08.25/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар А/155

Улаанбаатар хот

Журам, заавар батлах тухай

Хоршооны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Хоршоонд мөрдөгдөх "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам"-ыг 1 дүгээр, "Хоршооны санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журам, зааврыг батлагдсан өдрөөс эхлэн хоршооны санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

3. Журам, заавартай холбогдуулан мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т үүрэг болгосугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 1999 оны 148 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙДБ.ЖАВХЛАН