- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Энгийн хог хаягдлыг, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам/ЗХХАЭ № 24 2022.08.25/

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 23
Есөнбулаг сум
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ БУЛШЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, 35.1.17 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.4 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/433 дугаар тушаалаар батлагдсан "Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага", Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Энгийн хог хаягдлыг, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмыг аймгийн хэмжээнд мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, хог хаягдлыг ангилах, тээвэрлэх менежментийг сайжруулах, хог хаягдлын төвлөрсөн цэгийг тохижуулах, сэргээн ашиглах, дахин боловсруулах цэгийг байгуулах, хог хаягдлыг устгах, булшлах үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг аймаг, сумын төсөвт тусган хэрэгжүүлж ажиллахыг аймаг, сумдын Засаг дарга нарт даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (М.Алтангэрэл)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах булшлах журам батлах тухай" 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.ДАВААДОРЖ
Текст томруулах
A
A
A
