A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 24

Есөнбулаг сум

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, 35.1.16 дахь заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэний дараа аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (О.Амгаланбаатар)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоол, "Журам шинэчлэн батлах тухай" 2018 оны 45 дугаар тогтоол, "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам" шинэчлэн батлах тухай 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ДАВААДОРЖ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 48

Есөнбулаг

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам батлах тухай" 24 дүгээр тогтоол, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн "Тогтоол хүчингүй болгох тухай" 27 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ДАВААДОРЖ