- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ/ЗХХАЭ №24 2022.08.25/

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 25
Есөнбулаг сум
ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх заалт 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, сүү сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох, тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгоход төлөх тэмдэгтийн хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Тэмдэгтийн хураамжийн хэмжээг мөрдөж ажиллахыг аймаг, сумдын Засаг дарга нарт даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.ДАВААДОРЖ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 28
Есөнбулаг сум
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийг үндэслэн ТОГТООХ нь:
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан "Тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.ДАВААДОРЖ
.
Текст томруулах
A
A
A
