- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам/, /ЗХХАЭ №24. 2022.08.25/
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ
2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/35
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14а дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг "Үндэсний дата төв" УТҮГ /М.Баттулга/, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Билэгдэмбэрэл/-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын /хуучнаар/ даргын 2020 оны А/39 дүгээр тушаалаар батлагдсан "Үйлчилгээний журам батлах тухай" журмыг хүчингүй болгосугай.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД
БӨГӨӨД ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА
ХОЛБООНЫ САЙДЫН ҮҮРЭГ ХАРИУЦАГЧ Л.ЭНХ-АМГАЛАН
ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ
2026 оны 8 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар А/95
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14.а дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Үндэсний дата төв УТҮГ (Б.Дагвасүмбэрэл)-т, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Цэнгүүнжав)-т тус тус даалгасугай.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн "Журам батлах тухай" А/35 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх