- Нүүр
- Сайдын тушаал
- Тээвэрлэлтийн чиглэл, зураглалд өөрчлөлт оруулах тухай

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/220
Улаанбаатар хот
Тээвэрлэлтийн чиглэл, зураглалд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Өмнөговь аймгийн Засаг даргын 2022 оны 01/1165 дугаартай албан бичгээр ирүүлсэн санал, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ, "Алсын их хайрхан" хоршоо, "Аж мянган" ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн "Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл, чиглэлийн зураглал батлах тухай" Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 190 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын52 дугаарт мөрт ХХ52 Улаанбаатар хот-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад баг хүртэлх чиглэлийн урт "740 км" гэснийг "933 км" гэж, хоёрдугаар хавсралтын 2.32 дугаар дахь зураглалыг хавсралтын дагуу тус тус өөрчлөн найруулсугай.
2. Хот хоорондын нийтийн тээврийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээнд тээвэрлэлтийн чиглэл, зураглалын өөрчлөлтийг тусган, хүнд даацын тээврийн хэрэгсэлтэй хамт хөдөлгөөнд оролцох хэсэгт замын хөдөлгөөний болон тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг тээвэрлэгчдээр батлуулан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ /Б.Гүрсоронзон/-т даалгасугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ё.Жаргалсайхан/, Хяналт-шинжилгээ,үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.
САЙД Л.ХАЛТАР
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/220 дугаар тушаалын хавсралт
Текст томруулах
A
A
A
