- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЯРУУ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ/Сумын ИТХ-ын 2021 оны 05 дугаар тогтоолоор хүчингүй болсон./

ЗАВХАН АЙМГИЙН ЯРУУ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 06
Чандмань
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, 66.1.2 дахь заалт ,Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт , Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын II хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг төрөл тус бүрээр хавсралтаар тогтоосугай.
2.Малын тоо толгойн албан татварын орлогыг сумын төсөвт төвлөрүүлж Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтад заасан арга хэмжээний зардалд тусган хэрэгжүүлж ажиллахыг Сумын засаг дарга /Д.Эрдэнэнэмэх/-д үүрэг болгосугай
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Ш.ШИЖИР
Текст томруулах
A
A
A
