- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТЭЛМЭН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ/Сумын ИТХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолоор хүчингүй болсон./

ЗАВХАН АЙМАГ ТЭЛМЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 04
Өвөгдий
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "Д" дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх заалтыг тус тусүндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварын тогтоосон хувь хэмжээг, холбогдох материалын хамт Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлэн хянуулж, бүртгүүлэхийг сумын Засаг дарга Б.Батболдод даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэд үүрэг болгосугай.
ДАРГА П.АМГАЛАНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
