A

A

A

Бүлэг: 1979

/Сумын ИТХ-ын 2021 оны 07 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

ТӨВ АЙМГИЙН УГТААЛЦАЙДАМ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 01

Ар-Асгат

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Сумын Засаг дарга Б.Нямлхагвын өргөн мэдүүлсэн Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай мэдээлэл, Хурлын Байгаль орчин, газар, хөдөөгийн хөгжлийн хорооны дүгнэлтийг хэлэлцээдМонгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, "Малын тоо толгойн албан татварын тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь :

1.Сумын малын тоо толгойн албан татварыг Хонь500 /таван зуун/төгрөг, Ямаа 1200 /нэг мянга хоёр зуун/ төгрөг, Тэмээ0 /тэг/ төгрөг, Үхэр1000 /нэг мянга/ төгрөг, Адуу1500 /нэг мянга таван зуун/ төгрөг байхаартус тус тогтоосугай.

2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоорхонин толгойд шилжүүлснээр 100 хүртэл толгой малтай"малчин" өрхийнмалын тоо толгойнтатварынхэмжээг 0 төгрөг байхаар тогтоосугай.

3.Малын тоо толгойн албан татварыг хуулийн дагуу хоёр хуваан 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны дотор сумын төсөвт төвлөрүүлэн, хэрэгжилтийг ханган иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Нямлхагва/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Б.Жавзанпагма/, Хууль эрх зүйн мэргэжилтэн /Ц.Төгөлдөр/, Татвар хураагч /А.Хулан/ нарт үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.

6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА О.ТӨМӨРБААТАР