A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • БАЯНХУТАГ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ/Сумын ИТХ-ын 2021 оны 1 сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй./
Бүлэг: 1979

Сумын ИТХ-ын 2021 оны 1 сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй.

ХЭНТИЙ АЙМАГ БАЯНХУТАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙНХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 01

Баян

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.12 /д/ дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйл, "Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь :

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малчин өрхийн гишүүн бүрээс Адуу -5, Үхэр - 5, Хонь 35, Ямаа - 15 байхаар тус тус татвараас чөлөөлсүгэй.

3.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, "Төсвийн тухай" хуулийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулан, татварын орлого төвлөрүүлэлтэд хяналт тавин ажиллаж, тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнаж ажиллахыг Засаг дарга /Б.Амгаланбат/-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо /Г.Алтанхуяг/ -д үүрэг болгосугай.

5.Тогтоолыг Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэн хянуулж Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд орон нутагтаа хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Амгаланбат/-д даалгасугай.

ДАРГА Д.ГАНЗОРИГ