A

A

A

Бүлэг: 1979

Сумын ИТХ-ын 2021 оны 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

ХЭНТИЙ АЙМАГ ДЭЛГЭРХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 08 ДАХЬ УДААГИЙН 04 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 03

Аварга

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, 64.3, 64.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг төрөл тус бүрээр, малчны амьжиргааг дэмжих зорилгоор өмчилж байгаа малаас татварын хөнгөлөлт эдлүүлэх малын тоо хэмжээг төрөл тус бүрээр тогтоож хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг, захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлмэгц сумын мал аж ахуйн татварын орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, төсвийн тухай хуулийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулж, татварын орлогын тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахыг сумын Засаг дарга Э.Төгөлдөрт үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын хорооны дарга, гишүүдэд даалгасугай.

ДАРГА Н.ЛХАГВАСҮРЭН