- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам/, /ЗХХАЭ №24. 2022.08.25/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар А/282
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. ''Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам''-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Ойн газар /Б.Оюунсанаа/-т, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар /Д.Батмөнх/-т, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан ''Журам батлах тухай'' Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/166 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар А/155
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. ''Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам''-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газар (Ц.Уранчимэг), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар /Б.Оюунсанаа/, Тусгай хамгаалалттай бүс нутгийн бодлого зохицуулалтын газар /А.Энхжаргал/, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ''Журам батлах тухай'' 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/282 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
