A

A

A

Бүлэг: 1979

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/282 дугаар тушаалын хавсралт

 

 

ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

 1.1. Ойн дагалт баялгийн нөөцийг /цаашид "нөөц" гэх/ хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон хяналт тавих үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

 1.2. ''Ойн дагалт баялаг'' гэж Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтад заасныг хэлнэ.

           

Хоёр. Нөөцийг тогтоох

  

2.1. Ойн анги хариуцсан сумдын ойн сан дахь нөөцийн ургацын байдлын судалгааг жил бүр хийж, нөөцийн хэмжээг тогтоож, дүгнэлт гаргана.

            2.2. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн жилд ашиглах хуш модны самраас бусад нөөцийн дээд хязгаарыг Ойн ангийн дүгнэлтийг үндэслэн батална.

            2.3. Ойн анги өөрийн хариуцсан сумдын ойн сан дахь хуш модны самрын ургацын мэдээ, дүгнэлтийг аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт 08 дугаар сарын 5ы дотор хүргүүлнэ.

            2.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуш модны самар бэлтгэх эсэх талаарх саналаа Ойн ангиас судлан тогтоосон ургацын мэдээ, Байгаль орчны газрын дүгнэлтийн хамт Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухайн оны 8 дугаар сарын 10ы дотор багтаан хүргүүлнэ.

 2.5. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн хуш модны самар бэлтгэх эсэх талаарх санал, ургацын мэдээнд хяналтын судалгааг хийж, аль бүс нутгаас хуш модны самрыг ямар зориулалтаар бэлтгэх талаарх дүгнэлтийг тухайн оны 09 дүгээр сарын 1-ний дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

 2.6. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь журмын 2.5-т заасан дүгнэлтийг үндэслэн хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах эсвэл хориглох тухай шийдвэр, түүж бэлтгэх нөөцийн дээд хэмжээг тухайн оны 09 дүгээр сарын 10ы дотор бүсчлэн тогтооно.

          

Гурав. Нөөц ашиглах зөвшөөрлийн дээд хэмжээ, ашиглах

зөвшөөрөл болон эрхийн бичиг олгох

 

 3.1.Ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ бэлтгэх нөөцийн дээд хязгаарт багтаан иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад зөвшөөрөл олгоно.

 3.2.Хуш модны самрыг Улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс ахуйн зориулалтаар ашиглах тохиолдолд тухайн жилд тогтоосон нийт нөөцийн 40%, бусад ойгоос ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тохиолдолд 60% хүртэл  бэлтгэж болно.

 3.3. Шинжилгээ, судалгаа, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар 1 газраас 1 удаад олгох зөвшөөрлийн дээд хэмжээ хүснэгт 1-д заасан хэмжээнээс хэтрэхгүй байна.

 3.4. Нөөц бэлтгэх зөвшөөрлийг эрхийн бичгээр/цаашид ''эрхийн бичиг'' гэх/ олгоно.

            3.5. Эрхийн бичиг нь Ойн тухай хуулийн 38.2-д заасан агуулга бүхий журмын 1 дүгээр хавсралтад заасан загвартай байна.

 3.6. Ойн анги болон тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нь нөөцийн тархац, нөхөн сэргээгдэх чадвар, хувийн жин, тухайн жилийн ургацын байдлыг харгалзан иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглаж болох дээд хэмжээг эрхийн бичигт зааж өгнө.

   3.7.Нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх ойн дагалт баялаг хамгаалах, ашиглах эрх бүхий ойн мэргэжлийн байгууллага, ойн санг гэрээгээр эзэмшиж ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын ашиглах нөөцийг Ойн анги тогтоох бөгөөд нөөц тогтоолгох зардлыг ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага өөрөө хариуцна.

 3.8.Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын гэрээгээр эзэмшиж буй ойн санд бусад этгээд үйлдвэрлэлийн зориулалтаар нөөцийг бэлтгэх тохиолдолд сумын Засаг дарга ойн санг гэрээгээр эзэмшигчтэй урьдчилан зөвшилцсөн байна.

   3.9.Үйлдвэрлэлийн зориулалтаар нөөц ашиглах ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагатай энэ журмын 2.2, 2.6 дахь хэсэгт заасан дээд хязгаарт багтаан сумын Засаг дарга гэрээ байгуулна.

             3.10.Ойн анги нь ойн мэргэжлийн эрх бүхий аж ахуйн нэгж байгууллага, ойн нөхөрлөлийн тухайн газраас үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцийн дээд  хэмжээг 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу гаргаж, тархалтын зураглалыг ашиглалт явуулах талбай тус бүрээр үйлдэж, хүлээлгэн өгнө.

 3.11.Ойн анги хуш модны самрын нөөцийг эрх бүхий байгууллагаас баталсан аргачлалын дагуу тодорхойлно.

 3.12. Үйлдвэрлэлийн зориулалтаар нөөц бэлтгэх эрхийн бичгийг нэг газарт нэгээс илүү удаа олгохгүй ба тухайн газарт ахуйн болон бусад зориулалтаар нэмж зөвшөөрөл олгохгүй.

  3.13.Тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс нөөцийг ахуйн зориулалтаар ашиглах эрхийн бичгийг хариуцсан байгаль хамгаалагч олгоно.  

  3.14. Эрхийн бичгийг 2 хувь үйлдэж, 1 дүгээр хувийг санхүүгийн тооцооны баримт болгон өөртөө үлдээж, 2 дугаар хувийг нөөц ашиглагчид олгоно.

  3.15. Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага нөөцийг ашигласны төлбөр хураамжийг тухайн сум, дүүргийн төсөвт төвлөрүүлнэ.

  3.16. Нөөцийг ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 30 хүртэл хоногийн хугацаатай олгоно.

  3.17.Байгалийн хүчин зүйлийн улмаас нөөцийг бэлтгэж амжаагүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нэг удаа иргэнд 5 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 10 хүртэл хоногийн хугацаагаар сунгаж болно.

  3.18.Нөөц ашиглах эрхийн бичгийг Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хэвлүүлж аймаг, нийслэлийн Байгаль орчны газруудад улирал бүрийн эхний 10 хоногт олгоно.

 3.19. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газрууд Ойн ангиудад болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад эрхийн бичгийг хүлээлгэн өгнө.

 3.20. Ойн сан бүхий газарт ургадаг эмийн болон хүнс тэжээл, техникийн ургамал ашиглах зөвшөөрлийг Байгалийн ургамлын тухай хуулийн дагуу зохицуулна.

 3.21. Эрхийн бичиг түүний хүчинтэй байх хугацаанд дахин эрхийн бичиг олгохгүй.

            3.22. Байгаль хамгаалагч нөөцийг ахуйн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгохдоо иргэний үнэмлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлд зөвшөөрөл олгохдоо Засаг даргатай байгуулсан гэрээ, Ойн ангиас хүлээлгэн өгсөн нөөц ашиглах ойн тархалтын зураг, нөөц тогтоосон баримт бичиг зэргийг шалгаж, ойд нэвтрэх зөвшөөрөл олгоно.  

 

                                                                                                                                    Хүснэгт 1

Тухайн газраас нөөцийг ашиглах дээд хэмжээ

 

 

 

Д/д

 

 

Ойн дагалт баялаг

    

 

Бэлтгэх нөөцийн

 нэр

Нөөц ашиглалтын зөвшөөрөгдөх хэмжээ

Шинжилгээ, судалгааны зориулалтаар

    /1 удаа/

Ахуйн зориулалтаар

     /1 удаа/

Нийт ашиглах нөөцөөс үйлдвэрлэлийн зориулалтаар

 бэлтгэх хувь/

1.

 

 

 

         

Нөөцийн төрөл

Мөөг

10 кг

20кг

50%

2.

Давирхай

5 кг

20 кг

 

3.

Модны холтос, үйс

10 кг

15 кг

 

4.

Хөвд хөвхөн

5 кг

20 кг

 

5.

Хусны шүүс

3 л

5 л

 

6.

Хусны мөөг

1 кг

5 кг

 

7.

Жимс, жимсгэнэ

10 кг

20 кг

50%

8.

Хуш модны самар

10 кг

50 кг

70% хүртэл



Тайлбар: Хуш модны хувьд энэ журмын 3.2 дахь хэсэгт заасан хувиар тооцсон ашиглах дээд хэмжээнээс үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх хувийг тооцно.

 

Дөрөв. Нөөцийг ашиглах хугацаа

 

 4.1. Жимс, жимсгэнийг төрлөөр нь бүрэн боловсорч гүйцсэний дараа бэлтгэнэ.

 4.2  Мөөгийг 7-9 дүгээр саруудад түүж бэлтгэнэ. 

 4.3. Хусны шүүсийг шүүс хөдлөлтийн үед буюу 05 дугаар сарын 1-ээс 05 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд бэлтгэнэ.

 4.4. Модны давирхайг ургамлын ургалтын хугацаанд буюу 05 дугаар сарын 31-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бэлтгэнэ.

 4.5. Хуш модны самрыг 09 дүгээр сарын 20-оос дараа оны 02 дугаар сарын 01ий хооронд бэлтгэнэ.

Тав. Нөөцийг түүж ашиглах иргэн, нөхөрлөл,

аж ахуйн нэгж байгууллагын үүрэг

 

 5.1.Иргэн ахуйн зориулалтаар нөөцийг түүж ашиглахдаа зөвхөн байгаль хамгаалагчийн заасан газраас түүж бэлтгэнэ.

 5.2 Үйлдвэрлэлийн зориулалтаар нөөцийг ойн мэргэжлийн байгууллага, ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага бэлтгэнэ.

 5.3.  Ойн дагалт баялгийг бэлтгэх үед дараах зүйлийг баримтлан ажиллана.

 5.3.1. Тухайн газраас зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бэлтгэхгүй байх;

5.3.2. Зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэхгүй байх;

5.3.3. Түүж бэлтгэх газрыг өөрчлөхгүй байх;

5.3.4. Хориглосон арга, технологи хэрэглэхгүй байх;

5.3.5. Мод, сөөгийг хугалж гэмтээхгүй байх;

5.3.6. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зааврыг зөрчихгүй байх;

5.3.7. Байгаль орчныг бохирдуулахгүй байх;

5.3.8. Ойд байрлуулсан самбар, тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэхгүй байх;

 5.4. Нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тохиолдолд улирлын болон түр ажилчинтай Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

5.5. Нөөц бэлтгэх ажилчдыг хариуцсан байгаль хамгаалагчид бүртгүүлж, эрхийн бичигт заасан хугацаанд ойгоос буулгана.

5.6 Хуш модны самрыг бэлтгэж дууссаны дараа ажлын гүйцэтгэлийг Ойн ангид актаар хүлээлгэн өгч, дараа оны 2 дугаар сарын 5ы дотор ойгоос нөөцийг тээвэрлэж дууссан байна.

5.7.Иргэн, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага нь тогтоосон хэмжээнээс хэтрүүлж түүсэн нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

5.8 Нөөцийн боловсруулалт, худалдаа, үйлчилгээний ажил эрхэлдэг, аж ахуй нэгж байгууллага нь зөвшөөрөлгүй бэлтгэсэн болон гарал үүслийн гэрчилгээгүй нөөцийг худалдан авах, тээвэрлэх, хадгалсан бол хариуцлага хүлээлгэнэ.

5.9.Судалгаа шинжилгээ, ахуйн зориулалтаар ашиглахаар бэлтгэсэн нөөцийг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор худалдан борлуулахгүй.

5.10.Эрхийн бичгийг бусдад шилжүүлэхгүй.

 

Зургаа. Нөөцийг тээвэрлэх

 

6.1.Үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэсэн нөөцийг бусад аймаг, сум, хот, нийслэл рүү тээвэрлэхэд эрхийн бичгийг үндэслэн, гарал үүслийн гэрчилгээг /цаашид ''гарал үүслийн гэрчилгээ'' гэх / Ойн анги /байхгүй бол сумын Засаг даргын томилсон эрх бүхий ажилтан/ олгоно.

 6.2. Нөөцийг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээний эх хувь болон эрхийн бичгийн хуулбарын хамт тээвэрлэнэ.

 6.3.Аж ахуйн нэгж байгууллагад эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгосон талаарх мэдээллийг Ойн анги, сумын эрх бүхий албан тушаалтан болон байгаль хамгаалагч олгосон өдрөөс хойш 2 хоногийн дотор цахим сүлжээнд байрлуулна.

 6.4. Гарал үүслийн гэрчилгээ нь 3 дугаар хавсралтад заасан загвартай байна.Үүнд :

               6.4.1. Гарал үүслийн гэрчилгээ аймаг, нийслэлийн нэрийг илэрхийлсэн хэвлэмэл, сери дугаартай байна. Сери нь тухайн аймгийн эхний гурван үсгийг оролцуулсан байна.

               6.4.2 Гарал үүслийн гэрчилгээ нь олгох, сунгах үед тэмдэглэгээ хийх хэсгүүдтэй байна.

 6.5.  Ойн анги нөөцийг тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээг тээврийн хэрэгсэл тус бүрээр олгоно.

 6.5.1. Тээвэрлэх зайнаас хамаарч гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй хугацааг тогтооно. Автомашинаар тээвэрлэх үед 300 км тутамд хоногийн 24 цагаар тооцно. Төмөр замаар тээвэрлэх үед хүчинтэй байх хугацаа 7 хоног байна.

             6.5.2 Хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд Ойн ангид хүсэлт гаргаж, автомашинаар тээвэрлэж байгаа үед 300 км тутамд хоногийн 24 цагаар тооцон нэг удаа, төмөр замаар бол 7 хоногийн хугацаатай нэг удаа сунгаж болно.

             6.6. Гарал үүслийн гэрчилгээг урьдчилан болон нөхөн олгохгүй.

             6.7. Гарал үүслийн гэрчилгээг Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэвлүүлж, Ойн ангид улирал бүрийн эхний 10 хоногт олгоно.

             6.8. Гарал үүслийн гэрчилгээ хүчинтэй эсэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Ойн анги хяналт тавина.

             6.9. Тухайн үйлдвэр хүртэл тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ дагалдах бөгөөд зөвхөн ачсан нөөцтэй хамт байхад хүчинтэй.

             6.10. Гарал үүслийн гэрчилгээгүй, бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй бол зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэж үзнэ.

            6.11. Ахуйн зориулалтаар бэлтгэх тохиолдолд гарал үүслийн гэрчилгээ олгохгүй.

            6.12. Нөөцийг нийслэл, өөр аймаг сум, тэдгээрийн хооронд тээвэрлэх тохиолдолд орон нутийн байгаль орчны хяналтын улсын байцаагч гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн эрхийн бичгийн дугаар, тээврийн хэрэгсэл, галт тэргэнд ачсан нөөцийн хэмжээг шалгасаны дараа гарал үүслийн гэрчилгээг шалгасан тухай тэмдэглэгээг хийж, ''А'' хэсгийг таслан авч үлдээнэ.

            6.13. Гарал үүслийн гэрчилгээний "Үлдэх хувь хэсэгт" нөөцийн сери дугаар, бэлтгэгчийн нэр, хаяг, тоо хэмжээний талаар бичилт хийж, санхүүгийн баримт болгон үлдээнэ.

            6.14. Дамжин өнгөрөх цэгүүдэд байгаль орчны улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагч нар гарал үүслийн гэрчилгээнд шалгасан тухай тэмдэглэгээг хийж, "Б" хэсгийг таслан авч үлдээнэ.

            6.15. Төвлөрсөн суурин газар, Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх цэг, төмөр замын ачаа буулгах газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь гарал үүслийн гэрчилгээг шалган энэ тэмдэглэгээг хийж, "В" хэсгийг таслан авч хадгална.

 

 

Долоо. Нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх

 

7.1.Ойн анги нь ойн дагалт баялгийн нөөцийн төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөх судалгааг 4 жил тутамд шинжлэх ухааны байгууллага болон эрх бүхий ойн мэргэжлийн байгууллагатай хамтран хийж гүйцэтгэнэ.

7.2. Нөөцийг бэлтгэж буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага нь ойн экосистемд сөрөг нөлөөгүй арга, технологиор бэлтгэнэ.  

7.3. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, ойн анги нь иргэн, ойн  нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нөөц ашиглалтын байдалд хяналт, шинжилгээ хийж, нөхөн сэргээх, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

7.4.Сум, дүүргийн Засаг дарга Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасны дагуу нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийг тухайн ашигласан нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

7.5. Ойн анги нь энэ журмын 7.4 заасан зардлаар нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээг зохион байгуулж, ойн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.

7.6.Давирхай, модны холтос, үйс, хөвд, хөвх, хусны шүүс, хусны мөөг зэрэг дагалт баялгийн нөөцийг зөвхөн шинжилгээ, судалгаа, ахуйн зориулалтаар бэлтгэнэ.

 

Найм. Хяналт тавих

 

 8.1. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Ойн анги, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Цагдаагийн байгууллага, байгаль хамгаалагч нь нөөцийг ашиглах, тээвэрлэх үйл ажиллагаанд байнга хяналт тавина.

 8.2. Байгаль хамгаалагчийн хяналт

 8.2.1. Нөөцийг ашиглах эрхийн бичгийг үндэслэж, ашиглалт явуулах газрыг  иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад зааж өгч, хяналт тавина.

 8.2.3.Нөөц бэлтгэх явцад эрхийн бичиг, түүж бэлтгэх арга технологид хяналт тавьж ажиллана.

 8.2.4.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөгөө өгнө.

 8.2.5. Нөөц бэлтгэж дууссаны дараа талбайг шалгаж, гарсан зөрчлийг арилгуулна.

            8.2.6.Нөөцийн ашиглалтын хяналт тавих явцад гарсан зөрчлийг холбогдох байгууллагуудад мэдэгдэж хамтран шийдвэрлүүлнэ.

 8.3. Байгаль орчны хяналтын улсын байцаагч болон цагдаагийн байгууллагын хяналт

 8.3.1. Эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээний олголт, нөөц ашиглалтын явцад хяналт тавьж ажиллана.

 8.3.2. Тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэн зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтан, эрхийн бичигт заасан хэмжээ, хугацааг хэтрүүлсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан иргэн, нөхөрлөл аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авч шийдвэрлүүлнэ.

 8.4. Ойн ангийн хяналт

 8.4.1. Нөөц бэлтгэх ажлын гүйцэтгэл, тээвэрлэлтэд хяналт тавина.

            8.5. Төрийн бус байгууллага

            8.5.1. Нөөцийн ашиглалт, үйлдвэрлэлийн явцад иргэн, нөхөрлөл, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага хяналт тавьж гарсан зөрчлийг холбогдох байгууллагуудад мэдэгдэж хамтран шийдвэрлүүлнэ.

            8.6. Тусгай хамгаалалттай газрын захиргаа

            8.6.1. Хариуцсан нутаг дэвсгэрээс нөөц ашиглаж байгаа иргэдэд байнгын хяналт тавих ажлыг зохион байгуулна.

            8.7. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын хяналт

            8.7.1. Нөөц ашиглалтад байнгын хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө.

 

Ес. Гүйцэтгэлийг хүлээн авах, тайлагнах

 

 9.1.Ойн анги үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөц бэлтгэлийн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж, 4 дүгээр хавсралтад заасан загварын дагуу акт үйлдэнэ.

            9.2.Ойн анги нь хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх ажлыг газар дээр нь шалгаж, түүж бэлтгэсэн технологи, модонд учруулсан гэмтэл байгаа эсэх, хэмжээг хэтрүүлсэн эсэхэд хяналт тавьж акт үйлдэнэ.

            9.3.Ойн анги тухайн жилийн нөөц ашиглалтын мэдээг нэгтгэн, урьдчилсан тайланг 12 дугаар сарын 01ий, эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15ы дотор аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлнэ.

 9.4. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь урьдчилсан мэдээ, тайланг 12 дугаар сарын 15-ны дотор, эцсийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01ий дотор Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 9.5. Нөөцөөс олсон орлогыг нөөцийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулсан талаарх урьдчилсан тайланг Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад дараа оны 06 дугаар сарын 15ы, эцсийн тайланг 10 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ.

 

Арав. Хүлээлгэх хариуцлага

 

 10.1.Нөөцийг бэлтгэх, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж зөрчсөн иргэн, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтанд Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Ойн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

_______oOo________

 

Ойн дагалт баялгийг хамгаалах,

зохистой ашиглах журмын 1 дүгээр хавсралт

 

Ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийн загвар

 

 

Сери................дугаар.....................

Аймгийн нэр......................сумын нэр/ .......................

Газрын нэр...................................................................

Хэсэглэлийн дугаар......................................       

Ялгарлын дугаар ......................................................

Ашиглалтын зориулалт..........................................................

Нөөц бэлтгэгчийн нэр.....................................

..............................................................................................................................................

/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, регистрийн дугаар, утас/

 

 

Нөөцийн төрөл

Хэмжээ,

кг

Нөөц ашигласан төлбөр, төг

Нэгжийн үнэ, төг

Бүгд үнэ, төг

1.

 

 

 

 

 

Нөөцийн нэгжийн үнэ.............................. Нийт тушаасан .....................................................

Нөөц бэлтгэж эхлэх хугацаа...............................................

Нөөц бэлтгэж дуусах хугацаа.....................................................

 

Нөөц ашиглах эрх олгосон.......................................................................................................

/албан тушаалтны гарын үсэг, овог нэр, тэмдэг/

......оны  .......дугаар сарын.........өдөр

 

Нөөц ашиглагч..............................................................................

/Гарын үсэг, овог нэр/

 

 

Сунгасан.................................................................................................................................

/албан тушаалтны гарын үсэг, овог нэр /

 

......оны  .......дугаар сарын.........өдөр

 

 

Нөөц бэлтгэж эхлэх хугацаа...............................................

Нөөц бэлтгэж дуусах хугацаа.....................................................

 

Ойн дагалт баялгийг хамгаалах,

зохистой ашиглах журмын 2 дугаар хавсралт

 

Үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх нөөцийг

тогтоосон баримт бичгийн загвар

 

Нөөц бэлтгэх газрын талаарх мэдээлэл

Аймгийн нэр....................................................

Сумын нэр .............................................................

Газрын нэр ...........................................................

 

Ойн талбайн хэмжээ, га

Бэлтгэх нөөцийн

хэмжээ, кг

Хэсэглэлийн дугаар

 

 

 

Ялгарлын дугаар

 

 

 

Ялгарлын дугаар

 

 

 

..............................

 

 

 

 

     Нийт дүн

 

 

Ойн ангийн мэдээлэл

Нөөц тогтоосон Ойн ангийн нэр........................................................... .............................................                                

Ойн ангийн даргын нэр

Гарын үсэг

................................

Ойн ангийн инженерийн нэр

 

....................................

Ойн ангийн инженерийн нэр

 

.....................................

Нөөц тогтоосон ......он....... сар..... өдөр

Нөөц бэлтгэх аж ахуйн нэгж байгууллагын тухай мэдээлэл

Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын нэр, ойн мэргэжлийн байгууллага........................

.........................................................................................................................................................

Нөөцийг бэлтгэж эхлэх хугацаа...     ......он.......сар....... өдөр............................................

Нөөцийг бэлтгэж дуусах хугацаа       ......он.......сар....... өдөр............................................

Ойн инженерийн нэр

 

Гарын үсэг

...................................

 

 

 

 

Ойн дагалт баялгийг хамгаалах,

зохистой ашиглах журмын 3 дугаар хавсралт

        

 

                                       Нөөцийн гарал үүслийн гэрчилгээний загвар

 

 

Төвлөрсөн хот, суурин газар, нийслэл Улаанбаатарт орж ирэх тохиолдолд дамжин  өнгөрөх, шалган нэвтрүүлэх авто тээврийн хяналтын цэгийн байцаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид бүртгүүлж шалгуулна.

 

 

Шалгасан тухай тэмдэглэл / Ар тал/

 

 

Шалгасан газрын нэр

 

Он сар өдөр

цаг минут

 

Шалгасан хяналтын цэгт зөрчилтэй эсэх

Шалгаж бүртгэсэн хүний албан тушаал, овог нэр, тэмдэг, холбоо барих утас

А.................................................................................................................................................................................................................................

.................................................................................................................

Тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч

 

 

 

 

Б. 1.....................................................................................

  .........................................  2......................................................................................

..........................................    3................................................

/Дамжин өнгөрөх цэгийн бүртгэл/

В.....................................................................................

......................................................................................

В.Төвлөрсөн суурин газар, Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх цэг, төмөр замын ачаа буулгах газар

.....................................................................................

.........................................

............................................

 

Хүлээн авагчийн тэмдэглэл

 

Нөөцийн гарал үүслийн гэрчилгээний загвар

Хяналтын хэсэг

Сери                           Дугаар

  

                    

                        А

Гэрчилгээний дугаар

........ кг

Аймаг ............................................сум.......................................

Бэлтгэсэн аж ахуйн нэгжийн нэр, хаяг........................................

......................................................................................................

Эрхийн бичгийн дугаар ..............................................................

Зориулалт.........................................................

Тээвэрлэж байгаа нөөцийн хэмжээ, ...........кг, ........................

.............................(.үсгээр.)...............................................................

Тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар/машин, галт тэрэг /

........................................................................................................

Чиргүүлийн дугаар

 

            Хяналтын хэсэг

                        Б

Гэрчилгээний дугаар

...... кг

Тээвэрлэсэн огноо.........он ........сар........өдөр

Хүчинтэй хугацаа...................үсгээр........................хоног

Ачаа хүргэх газрын нэр.................................................................

Гэрчилгээ олгосон ..................  аймгийн ......................сумын.....

Ойн анги ДТГ-ын эрх бүхий мэргэжилтэн/ нэр, гарын үсэг, тэмдэг/

                           ........ он..... сар..... өдөр

Хянаж шалгасан

Тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн нэр, гарын үсэг, тэмдэг

                             он..... сар..... өдөр

 

 

 

          Хяналтын хэсэг

                       В

   Гэрчилгээний дугаар

                ...... кг

 

Сунгасан

Ойн анги/ЗДТГ-ын эрх бүхий мэргэжилтэн/ нэр, гарын үсэг, тэмдэг  он..... сар..... өдөр

Сунгасныг хянаж

Тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн нэр, гарын үсэг, тэмдэг

........он..... сар..... өдөр

Сунгасан хугацаа

Хүчинтэй хугацаа

Үлдэх хувь

 

Гэрчилгээний сери  ......          Дугаар................

Бэлтгэсэн аж ахуйн нэгжийн нэр, хаяг,  хүргэх газар...........................................................................

Эрхийн бичгийн дугаар............................. Бэлтгэсэн нөөцийн хэмжээ .........кг...........................................

....................................................үсгээр..........................................................................................................

Тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар/машин, галт тэрэг/...............................................................

Гэрчилгээ олгосон

...........................................................аймгийн ..................................................сумын...............................

Ойн анги /ЗДТГ-ын эрх бүхий мэргэжилтэн / нэр, гарын үсэг, тэмдэг / он ......сар... өдөр       

 

 

 

САНАМЖ /АР ТАЛ/

 

  • Тухайн ойн ангийн дарга хуш модны самар тээвэрлэгч этгээдэд замын постуудыг зааж өгснөөр батлагдсан төв замаар явж тухайн постуудад бүртгүүлж тэмдэглэгээ хийлгэнэ.

 

  • Энэхүү гарал үүслийн гэрчилгээ нь эрхийн бичгийн хуулбарын хамт хүчинтэй.

 

  • Гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэхийг хориглоно.

 

  • Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй нөөцийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэж үзнэ.

 

 

 

 Ойн дагалт баялгийг хамгаалах,

зохистой ашиглах журмын 4 дүгээр хавсралт

 

 

Үйлдвэрлэлийн зориулалтаар нөөц бэлтгэсэн талбайг хүлээн авсан

 гүйцэтгэлийн актын загвар

 

202..... оны ..... сарын..... өдөр

 

.........аймгийн ......................сумын Засаг даргын захирамжаар томилогдсон..............нөөц бэлтгэх ажлыг хүлээн авах комисс ...................................../ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын / нөөц бэлтгэсэн ажлыг газар дээр нь шалгаж дээр нь үзэж шалгахад

 

............сумын .....................газрын нэр........................ойн санд ...............оны....сарын ......өдрөөс............сарын ...өдрийн хооронд..........  тн нөөц бэлтгэсэн байна.

 

 

Нөөцийн хэмжээ, кг

 

Хэсэглэлийн дугаар

 

 

 

Ялгарлын дугаар

 

 

 

 

 

 

 

Нийт дүн

 

 

 

 

 

 

Түүж бэлтгэсэн арга 

 

 

 

 

Хугацаанд багтаж түүж бэлтгэсэн эсэх

 

 

 

Түүж бэлтгэх горим зөрчсөн эсэх

 

 

 

Заасан хэмжээнээс хэтрүүлээгүй эсэх

 

 

 

Хог хаягдлыг бүрэн цэвэрлэсэн эсэх

 

 

Гэрээний дагуу нөөц бэлтгэх ажлыг ................/Сайн, дунд, муу/ гүйцэтгэсэн учир ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэн актыг үйлдсэн

 

Комиссын           Дарга      ........................................../…………………………………………../

                           Гишүүд....................................     ./………………………..……………………/

                            ..................................................../………………................…………………/

                            ................................................/……………………......………………………/