A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.8.7, 16.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн байгууллагаас гэрээний дагуу худалдан авах тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх "Чанар, төлбөрийн хяналтын журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-т даалгасугай.

2.1.Чанар, төлбөрийн хяналтын журамд заасан нэхэмжлэлийн хяналт хийх, газар дээр нь очиж хяналт шалгалт хийх, эмнэл зүйн аудит, чанарын үнэлгээ хийх журам боловсруулж, хэрэгжүүлэх;

2.2.Олон улсын эмнэл зүйн удирдамжийг ашиглан тогтоосон шалгуурт хамаарах эзлэх хувийн жингийн хэмжээг тогтоох;

2.3.Чанар, төлбөрийн хяналт хийхэд шаардлагатай програм хангамжийн хөгжүүлэлтийг хийж, хэвийн ажиллагааг ханган ажиллах;

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны "Журмыг шинэчлэн батлах тухай" 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-нд даалгасугай.

ДАРГА С.Энхболд