- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БИНДЭР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №24 2022.08.25/

ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 01
Онон
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус арваннэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгой тус бүрт ногдох албан татварын хэмжээг хавсралтын дагуу шинэчлэн тогтоосугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга /Э.Мөнх-Очир/-т үүрэг болгосугай.
3.Тогтоолыг холбогдох баримт бичгийн хамт захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч (Г.Цэдэвсүрэн)-д даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дөрөвдүгээр хуралдааны 02 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүйд тооцсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсөв, санхүү, эдийн засаг, дэд бүтцийн хороонд даалгасугай.
ДАРГА Д.АЮУРЗАНА

ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 08
Онон
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хорьдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 2025 оноос адуунд 0, үхэрт 0, ямаанд 0, хонинд 0, тэмээнд 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга (Э.Мөнх-Очир)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын хороо (Д.Оюунжаргал)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолыг 2025 оны 01 сарын 02-ны өдрөөс хүчингүйд тооцсугай.
ДАРГА Д.АЮУРЗАНА
Текст томруулах
A
A
A
