- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЦЭНГЭЛ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №24 2022.08.25/

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 16
Цэнгэл сум
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэнсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Цэнгэл сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын Засаг дарга /Т.Айтуган/, Тамгын газрын дарга /Б.Ерболат/ нарт даалгаж, иргэд, олон нийтэд сурталчлах, хураамжийг батлагдсан хэмжээгээр орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, тайлагнаж ажиллахыг сумын Татварын байцаагч /Б.Көпберген/, Байгаль орчны байцаагч /Д.Талгатбек/, Байгаль хамгаалагч нарт үүрэг болгосугай.
3.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА А.ЖАНБОТА
Текст томруулах
A
A
A
