A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 08 сарын 24 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 541 дүгээр зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"541 дүгээр зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журам

Хэвлэх

541.1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэнэ.

541.2.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг энэ хуулийн 5 дугаар бүлэгт заасан хууль хэлэлцэх ерөнхий журмыг баримтлан хэлэлцэнэ.

541.3.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүний асуулт асуух хугацаа 5 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй, гишүүний асуултад хариулах хугацаа 5 минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа 1 минутаас илүүгүй, гишүүн үг хэлэх хугацаа 5 минутаас илүүгүй байна.

541.4.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл хэлэлцэхэд энэ хуулийн 9.1, 9.3 дахь хэсэг хамаарахгүй."

2 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлд заасныг баримтлан энэ хуулийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР