- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №24 2022.08.25/

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 22
Есөнбулаг сум
ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, 35.1.17 дахь заалт, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэх заалт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг сум тус бүрээр нэгдүгээр хавсралтаар, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгууд болон Гэгээн нуурын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг сум тус бүрээр хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг аймгийн хэмжээнд мөрдүүлж, холбогдох хууль, журмын хүрээнд арга хэмжээ авч, хэрэгжүүлэх төлөвлөгөөг сум тус бүрээр гаргаж, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт суулгаж ажиллахыг аймгийн Засаг дарга болон сумдын Засаг дарга нарт даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (М.Алтангэрэл)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хамгаалалтын бүс тогтоох тухай" 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.ДАВААДОРЖ
Текст томруулах
A
A
A
