A

A

A

Бүлэг: 1979

 

 

Сангийн сайдын 2022 оны  8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

ХОРШООНЫ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Хоршооны үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлд тусгаж, санхүүгийн тайлан, тодруулгыг үнэн зөв бэлтгэхэд энэхүү журмын зорилго оршино. Энэ журмыг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (цаашид СТОУС гэх бөгөөд энэ нь хүчин төгөлдөр СТОУС, НББОУС болон тэдгээрийн хэрэглээний тайлбаруудаас бүрдэнэ) болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хоршооны тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомжид нийцүүлэн боловсруулсан болно.

Энэ журамд нягтлан бодох бүртгэлийн үндсэн зарчмыг тусгаж, дансдын нийтлэг бичилтүүдийг үзүүлсэн. Энэ журамд тусгагдаагүй зүйлсийг бүртгэхдээ холбогдох СТОУС-ын заалтыг дагаж мөрдөнө.

Хоршоо нь энэхүү журам, дансны жишиг жагсаалтад үндэслэн СТОУС, ЖДААН-ийн СТОУС болон Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм, журамд бүрэн нийцсэн нягтлан бодох бүртгэлийн бодлого, журам, дансны дэлгэрэнгүй жагсаалтыг боловсруулж, мөрдөнө.

Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг хоршооны Тэргүүлэгчид хүлээнэ.

Хоршоо нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө.

Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлтийн нэгж нь Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр илэрхийлэгдсэн байна.

Хоршоог татан буулгах, үйл ажиллагааг нь зогсоох нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд санхүүгийн тайланг тасралтгүй байх сууриар бэлтгэнэ.

1.1.  Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт, алдааны залруулга

Нягтлан бодох бүртгэлийн бодлого- Санхүүгийн тайлан бэлтгэх, толилуулахад тууштай мөрдөгдөх тухайн байгууллагын баталсан зүй тогтол болон тогтсон дэг журмын суурь юм.

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт- нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийг буцаан өөрчлөх зарчмын дагуу тусгана.

Буцаан үйлчлэх горим гэж нягтлан бодох бүртгэлийн шинэ бодлогыг анхнаас нь хэрэглэж байсан мэтээр хамгийн эхний тайлант үеэс хойш гарсан бүх ажил гүйлгээ, үйл явдлыг шинэ бүртгэлийн бодлогоор нөхөж орлуулан, бүртгэхийг хэлнэ.

Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт- Хөрөнгөөс хүлээгдэж буй ирээдүйн үр өгөөж болон өр төлбөрийн явц нь тухайн санхүүгийн нөхцөл байдалд үнэлгээ хийсний үр дүнд хөрөнгө, өр төлбөрийн дансдын үлдэгдэл болон хөрөнгийн хэрэглээний зарцуулалтын дүн өөрчлөгдөхийг нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт гэнэ.

Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлтийг ирээдүйн тайлант үеүдэд хүлээн зөвшөөрнө.

Шинэ нягтлан бодох бүртгэлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс хойших цаг хугацаанд ажил гүйлгээ болон өөр бусад үйл явдлын тооцооллын өөрчлөлтийн нөлөөг гарсан тайлант хугацаа эсвэл ирээдүйн тайлант хугацаанд хүлээн зөвшөөрч бүртгэхийг ирээдүйд гүйцээн мөрдөх горим гэнэ.

Нягтлан бодох бүртгэлийн алдааны залруулга- Санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг хүлээн зөвшөөрөх, үнэлэх, толилуулах, тодруулахтай холбоотойгоор алдаа гарч болно.

Нягтлан бодох бүртгэлийн алдааг боломжит хэмжээнд тухайн тайлант үед илрүүлж, санхүүгийн тайланг баталж, хэвлэн нийтлэхээс өмнө залруулна.

Өмнөх тайлант үеүдэд хамаарах нягтлан бодох бүртгэлийн алдааг илрүүлсэн тайлант үед нь буцаан үйлчлэх горимоор залруулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХӨРӨНГӨ

2.1. ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө, авлага, бараа материал, урьдчилж төлсөн зардал/тооцоо, борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө зэрэг нь эргэлтийн хөрөнгөнд хамрагдана.

2.1.1. Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Мөнгө нь касс дах бэлэн мөнгө, банкин дахь харилцах дансанд байгаа мөнгө, хугацаагүй хадгаламж, 3 сар хүртэл хугацаагаар хязгаарласан тусгай зориулалт бүхий мөнгөн сангаас бүрдэнэ.

Мөнгөтэй адилтгах хөрөнгөнд үнэ цэнийг нь өөрчлөх өчүүхэн бага эрсдэлийг мэдэрдэг, мөнгөний тодорхой дүнд чөлөөтэй хувирдаг, хөрвөх чадвар сайтай богино хугацаатай хөрөнгө оруулалт хамаарна. 

Тусгай зориулалт бүхий мөнгөн санд жижиг мөнгөн сан, болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө, хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө зэрэг мөнгөн сан орно.

Хоршоо нь мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулах эрх үүссэн нөхцөлд хүлээн зөвшөөрнө.

Мөнгөтэй адилтгах хөрөнгийг ихэвчлэн богино хугацаат өр төлбөрийг барагдуулах зорилгоор эзэмших ба бодит шинжээрээ мөнгөтэй адилтгах хөрөнгө болж чадахгүй өмчийн хөрөнгө оруулалтыг мөнгөтэй адилтгах хөрөнгө гэж үзэхгүй. Мөнгөтэй адилтгах хөрөнгө нь 3 сарын дотор мөнгөнд хөрвөх чадвартай, ямар нэг нөхцөлөөр хязгаарлагдаагүй байна.

Жижиг мөнгөн сан гэж үнийн дүн багатай, жижиг зардлуудыг төлөхөд зориулагдсан тодорхой хязгаартай мөнгөн санг хэлнэ. Жижиг мөнгөн сангийн зарлагын гүйлгээг санг нөхөн дүүргэх өдөр бүртгэнэ.

Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө гэж Хоршооны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасны дагуу хоршоонд учирч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор хоршооны нийт борлуулалтын орлогоос хуваарилсан мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө гэж Хоршооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.д заасны хоршооны хөгжил, хоршооны гишүүний нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлэх, амьдралын чанар, амьдрах орчныг сайжруулах зорилгоор төвлөрүүлсэн мөнгөн санг хэлнэ.

Хоршоо "Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө", "Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө" зэрэг мөнгөн сангуудын хөрөнгийг банканд байршуулна.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийг нэрлэсэн үнээр бүртгэнэ.

Гадаад валютаар хийгдсэн ажил гүйлгээ-Гадаад валютаар илэрхийлэгдсэн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийг тухайн үеийн Монголбанкны албан ханшаар тооцон төгрөгт шилжүүлэн хүлээн зөвшөөрөх ба төгрөг, валютаар давхар бүртгэнэ. Тайлагналын өдөр гадаад валютыг тухайн өдрийн албан ханшаар дахин үнэлэх ба ханшийн тэгшитгэлээр үүссэн зөрүүг тайлант хугацааны олз, гарзаар хүлээн зөвшөөрнө.

Хоршооны тухай хуулийн 25, 27 дугаар зүйлд заасны дагуу "Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө", "Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө" зэрэг мөнгөн сангуудад хуваарилах, төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг захиран зарцуулах журмыг бүх гишүүдийн хурлаар батална.

"Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө"-ийн үлдэгдлийг Хоршооны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэмжээнд байлгах зорилгоор санг байгуулах хувь хэмжээг жил бүр шинэчлэн, тогтооно.

В. БҮРТГЭЛ

1. Мөнгөн орлого

Бараа, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний борлуулалтаас орсон мөнгөн орлогыг:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

 Кт Бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлого

Гишүүний бараа, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний зуучлалаас орсон мөнгөн орлогыг:

Дт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Кт  Хоршооны зуучлалын орлого

Гишүүн бус этгээдийн бараа, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний зуучлалаас орсон мөнгөн орлогыг:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Кт  Мал аж ахуйн түүхий эдийн борлуулалтын орлого

Хоршооны үзүүлсэн ажил, үйлчилгээний орлогыг:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Кт Ажил, үйлчилгээ үзүүлсний орлого

Хоршооны дүрэмд заагаагүй, туслах шинжтэй үйл ажиллагааны орлогыг бүртгэхдээ:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

 Кт  Туслах үйлдвэрлэл, үйлчилгээний орлого

Үндсэн хөрөнгийг мөнгөөр борлуулсан бол уг хөрөнгийн дансны үнэ ба борлуулсан үнийн зөрүүгээр олз, гарзыг хүлээн зөвшөөрнө. Хэрэв үндсэн хөрөнгийг алдагдалтай борлуулсан бол:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах орлого

Дт  Хуримтлагдсан элэгдэл

Дт Үндсэн хөрөнгө борлуулсны гарз

 Кт Үндсэн хөрөнгө

Хэрэв үндсэн хөрөнгийг ашигтай борлуулсан бол:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах орлого

Дт  Хуримтлагдсан элэгдэл

Кт Үндсэн хөрөнгө борлуулсны олз

 Кт Үндсэн хөрөнгө

Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгийг эздийн өмчид бүртгэнэ.

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Кт Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгө

Мөнгөн хөрөнгийн хэлбэрээр гишүүний оруулсан хувь хөрөнгийг бүртгэхдээ:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө 

 Кт  Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө

Банкнаас авсан зээлийг бүртгэхдээ:

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Богино/Урт хугацаат зээл

2. Мөнгөн зарлага

Худалдан борлуулах зорилгоор мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн гишүүн бус этгээдээс авсан бол:

 Дт  МАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Худалдан борлуулах зорилгоор бараа, бэлэн бүтээгдэхүүн худалдан авсан бол:

 Дт Бэлэн бараа бүтээгдэхүүн

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар түүхий эд материал худалдан авсан үед:

 Дт Үйлдвэр, үйлчилгээний материал

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор хангамжийн материал худалдан авсан үед:

 Дт Хангамжийн материал

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Хуримтлуулж бүртгээгүй үйл ажиллагааны зардалд төлсөн төлбөрийг бүртгэх

Дт Холбогдох зардлын данс

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Бэлтгэн нийлүүлэгчид төлөх өр төлбөрийг барагдуулахад:

Дт Дансны өглөг

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Татвар, НДШ-ийн өглөг, цалингийн өглөгийг төлсөн үед:

 Дт Татвар/ НДШ/ Цалин/-ийн өглөг

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Авсан зээлээ төлсөн үед:

Дт  Богино/Урт хугацаат зээл

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Зээлийн хүүг төлсөн үед:

Дт  Хүүний өр төлбөр

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Гарсан, хасагдсан гишүүнтэй тооцоо хийх үед:

Дт  Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө

  Кт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Хэрэв гишүүн өр төлбөртэй бол суутгал хийсний дараа гишүүний оруулсан хувь хөрөнгийг олгоно.

3. Жижиг мөнгөн сан

Жижиг мөнгөн сан байгуулахад:

 Дт  Жижиг мөнгөн сан

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Уг санг зарлагын баримтуудыг үндэслэн нөхөн дүүргэхэд:

 Дт Холбогдох зардлын дансд

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Жижиг мөнгөн сангийн үлдэгдэл нь тогтоосон хэмжээнээс илүү байвал:

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Жижиг мөнгөн сан

4. Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө

Болзошгүй эрсдэлээс хамгаалах санг банкин дахь тусдаа дансанд байршуулсан үед:

Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Мөнгөн сангийн үлдэгдэлд тооцуулсан хүүгийн орлогыг бүртгэхдээ:

Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө

Кт Хүүгийн орлого

Хоршооны болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах үед:

Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан

Кт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө

Хоршооны болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгийг хоршооны алдагдлыг нөхөхөд ашигласан үед:

 Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан

  Кт  Тайлант үеийн алдагдал

Дээрх бичилттэй холбоотойгоор сангаас хаасан тайлант үеийн алдагдлын дүнгээр сангийн мөнгөн хөрөнгийг бууруулж, буцааж бүртгэнэ:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө 

  Кт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө

Хэрэв болзошгүй эрсдэлээс хамгаалах сангаас төлбөр тооцоо хийхээр шийдвэрлэсэн боловч төлбөрийг хараахан гүйцэтгээгүй үед өглөг үүсгэн бүртгэнэ:

Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан

  Кт  Өглөгийн холбогдох данс

Дээрх өглөгийг болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулах үед:

Дт Өглөгийн холбогдох данс

  Кт  Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө

5. Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө

Хоршооны хөгжлийн санг банкин дахь тусдаа дансанд байршуулсан үед:

Дт Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Хоршооны гишүүний элсэлтийн хураамжийг бүртгэхдээ:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

 Кт  Хоршооны хөгжлийн сан

Мөнгөн сангийн үлдэгдэлд тооцуулсан хүүгийн орлогыг бүртгэхдээ:

Дт Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө

Кт Хүүгийн орлого

Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах үед:

Дт Хоршооны хөгжлийн сан

Кт Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө

 

2.1.2. Авлага

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Зээлээр үзүүлсэн ажил үйлчилгээ, нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжлэн авах мөнгөн дүнг авлага дансанд бүртгэнэ. Өөрөөр хэлбэл орлого гэж хүлээн зөвшөөрсөн боловч төлөгдөөгүй байгаа дүнгээр дансны авлагыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

Дансны авлага нь хоршооны үндсэн үйл ажиллагааны явцад борлуулсан бараа, бүтээгдэхүүн, үзүүлсэн ажил үйлчилгээний төлөө худалдан авагч болон холбоотой талаас авах мөнгөн дүн юм.

Орлого хүлээн зөвшөөрөн авлагаар бүртгэгдсэн дүнгийн цуглуулагдах байдлын талаар эргэлзээ үүссэн тохиолдолд уг үл цуглуулагдах дүнг найдваргүй авлагын зардал гэж хүлээн зөвшөөрнө. Хоршоо нь авлага барагдуулалтын хувийн түүх, онцлогт тохируулан найдваргүй авлагын зардлыг хэрхэн тооцож бүртгэх тухай өөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлогоороо тодорхойлж мөрдөнө.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Авлагыг хүлээн авсан болон авахаар тооцсон цэвэр боломжит үнэ цэнээр үнэлнэ. Авлагын цэвэр боломжит үнэ цэнэ гэдэг нь төлөгдөх боломжтой авлагын дүнгээр тодорхойлогдох ба гэрээнд заасан авлагын нийт дүнгээс авлагын хөнгөлөлт, хорогдуулалт, найдваргүй гэж үзсэн, төлөгдөх боломжгүй авлагыг хассан дүн юм. Гадаад валютаар илэрхийлэгдсэн авлагыг тайлант хугацааны эцэст Монголбанкнаас зарласан албан ханшаар төгрөгт хөрвүүлэн төгрөг, гадаад валютаар давхар бүртгэнэ. 

ХХОАТ, ААНОАТ, НДШ болон бусад татварыг урьдчилж эсвэл илүү төлсөн бол Татвар, шимтгэлийн авлага дансанд бүртгэнэ. Улирал ба жилийн эцэс дэх татвар НДШ-ийн авлагын дүн нь татвар, НДШ-ийн тухайн байгууллагуудын баталгаажуулсан дүнтэй тэнцүү байна.

В. БҮРТГЭЛ

1. Дансны авлага

Зээлээр борлуулсан бараа, бүтээгдэхүүн, үзүүлсэн ажил үйлчилгээг:

Дт Дансны авлага

Кт Борлуулалтын орлого

НӨАТ суутгагчаар бүртгүүлсэн хоршоо нь гишүүн бус этгээдэд хийсэн болон дэлгүүр, агентаар дамжуулан хийсэн борлуулалтын хувьд:

Дт Дансны авлага/ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Кт Борлуулалтын орлого

Кт НӨАТ-ын өглөг

Худалдан авагчаас төлөгдсөн төлбөрийн хэмжээгээр:

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Дансны авлага

Гишүүн хоршооноос зээлээр бараа бүтээгдэхүүн авсан бол:

Дт  Гишүүдээс авах авлага

  Кт Бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлого

Гарсан, хасагдсан гишүүнтэй тооцоо хийх үед гишүүн хоршоонд өр төлбөртэй байвал түүнийг суутгаж, үлдэгдэл хувь хөрөнгийг олгоно.

 Дт  Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө

  Кт Гишүүдээс авах авлага

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

2.  Татвар, шимтгэлийн авлага

Татвар, шимтгэлийг урьдчилан төлсөн бол:

Дт  Татварын авлага/ НДШ-ийн авлага

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Татвар, шимтгэлийн авлага дансыг татварын төрөл тус бүрээр данс нээж бүртгэнэ. Тайлант хугацаанд тухайн төрлийн татварын авлага ба өр төлбөрийн дансдын аль алинд нь гүйлгээ гарсан үед тайлант хугацааны эцэст үлдэгдэл багатай дансыг үлдэгдэл ихтэй данс руу хааж үлдэгдэлгүй болгоно. Тайлант хугацааны эцэст тухайн төрлийн татварын авлага ба өр төлбөрийн дансыг хооронд нь хаахад:

Дт  Татварын өглөг/ НДШ-ийн өглөг

Кт  Татварын авлага / НДШ-ийн авлага

  1. Найдваргүй авлагын зардал

Найдваргүй авлагын зардлыг бүртгэх үндсэн хоёр арга байдаг.

а. Шууд арга.

Энэ аргын үед авлагын данснаас шууд зардалд шилжүүлэн бүртгэдэг. Өөрөөр хэлбэл өр эзэмшигч хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй гэж зарлагдсан, татан буугдсан зэрэг тохиолдолд тухайн иргэн, байгууллагаас авах авлагыг найдваргүй гэж тооцон данснаас хасна.

Дт Найдваргүй авлагын зардал

  Кт Дансны авлага

Найдваргүй гэж үзэн данснаас хассан авлага эргэж төлөгдсөн тохиолдолд төлөгдсөн мөнгөн дүнгээр авлагыг сэргээсэн бичилт хийнэ.

Авлагыг сэргээсэн үед:

Дт Дансны авлага

Кт Найдваргүй авлагын зардал/ Найдваргүй авлагын буцаалт

Авлага төлөгдсөн үед:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Кт  Дансны авлага

б. Нөөцийн буюу хасагдуулгын арга

Энэ аргын үед жинхэнэ хэрэгжилтийн зарчим болон орлого, зардал зохицох зарчмын дагуу тайлант хугацааны үйл ажиллагаатай уялдуулан найдваргүй авлагын нөөцийг тооцон бүртгэдэг. Өөрөөр хэлбэл тайлант хугацааны зээлээрх борлуулалт болон авлагын дансны үлдэгдлээс тодорхой хувь хэмжээгээр найдваргүй авлагын зардлыг тооцон, нөөц байгуулж, авлага найдваргүй болсон үед түүнийг зардал хэлбэрээр бус байгуулсан нөөцийн бууралт гэж үзэн бичилт хийдэг.

Найдваргүй авлагын нөөцийг тооцоолсон үед:

 Дт Найдваргүй авлагын зардал

  Кт Найдваргүй авлагын хасагдуулга

Авлага найдваргүй болох нь батлагдсан үед:

 Дт Найдваргүй авлагын хасагдуулга

  Кт Найдваргүй авлагын зардал

Найдваргүй гэж үзэн данснаас хассан авлага эргэн төлөгдсөн үед:

Дт Дансны авлага 

  Кт Найдваргүй авлагын хасагдуулга

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө 

  Кт Дансны авлага

Байгуулсан найдваргүй авлагын нөөцийг буцаасан бол:

 Дт Найдваргүй авлагын хасагдуулга

  Кт Найдваргүй авлагын зардал/ Найдваргүй авлагын буцаалт

  1. Бусад авлагын бүртгэл

Авахаар тооцоолсон ногдол ашиг, хүүгийн орлогыг:

Дт Ногдол ашгийн авлага/Хүүгийн авлага

 Кт Бусад ашиг/Хүүгийн орлого

Томилолтын зардлыг урьдчилан олгосон үед:

Дт Ажилтан, албан хаагчдаас авах авлага

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

 

2.1.3. Бусад санхүүгийн хөрөнгө

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Санхүүгийн хөрөнгө гэж бусад аж ахуйн нэгж, байгууллагаас мөнгө болон бусад санхүүгийн хөрөнгийг авах гэрээний эрхийг хэлнэ.

Бусад санхүүгийн хөрөнгөнд мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө, авлагаас бусад санхүүгийн хөрөнгийг хамруулан ойлгох ба үүнд өрийн хэрэглүүрт оруулсан богино хугацаат хөрөнгө оруулалт, 3 сараас 1 жил хүртэлх хугацаатай хадгаламж, арилжааны зориулалтаар эзэмшиж буй санхүүгийн бусад хөрөнгө багтана.

Хоршоо санхүүгийн хөрөнгийг эзэмших эрх үүссэн үед буюу гэрээ, хэлцлийн нэг тал болсон үед санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрч, толилуулна.

Санхүүгийн хөрөнгийн хугацаа дуусаж, гэрээнд заасан төлбөр бүрэн төлөгдсөн эсвэл тухайн санхүүгийн хөрөнгөнд хамаарах бүх эрсдэл, өгөөжийг бусдад шилжүүлсэн үед санхүүгийн хөрөнгийг данснаас хасна.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Санхүүгийн хөрөнгийн бодит үнэ цэнэ нь тухайн өдрийн идэвхтэй зах зээлийн жишиг үнэ юм. Хэрэв санхүүгийн хөрөнгийн зах зээл идэвхтэй биш бол үнэлгээний аргыг ашиглан бодит үнэ цэнийг тогтоох ба ямар арга хэрэглэх талаар хоршоо өөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусгаж, мөрдөнө.

Санхүүгийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хэмжих боломжгүй тохиолдолд өртгөөр нь бүртгэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн жишиг үнэгүй өмчийн хэрэглүүр ба түүнд суурилсан деривативт хамаарна.

Өрийн хэрэглүүр гэж тогтоосон хугацаа дуусмагц үндсэн төлбөрийг эргүүлэн төлөхийг гэрчилсэн гэрээ, хэлцлийг ойлгоно.

Өмчийн хэрэглүүр гэж аж ахуйн нэгжийг өмчлөх эрхийг гэрчилсэн гэрээ, хэлцлийг ойлгоно.

Санхүүгийн хөрөнгийн үнэлгээ, хэмжилт нь түүний ангиллаас шалтгаалах тул ангиллыг тодорхойлсны дараа үнэлгээ, хэмжилтийг хийнэ.

Гэрээнд тусгагдсан мөнгөн төлбөрийг авч, өгөөж хүртэх зорилготой болон тухайн санхүүгийн хөрөнгийн гэрээний нөхцөлийн дагуу тодорхой хугацаанд хүүгийн төлбөр хийгдэх ба үндсэн дүнг эргүүлэн төлдөг байх гэсэн хоёр нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд санхүүгийн хэрэглүүрийг хорогдуулсан өртгөөр хэмжинэ.

Хорогдуулсан өртөг гэж санхүүгийн хөрөнгийн анх хүлээн зөвшөөрч хэмжсэн дүнгээс буцаан төлсөн үндсэн төлбөрийн төлөлтийг хасаж, үр ашигт хүүгийн аргаар тооцоолсон урамшуулал, хөнгөлөлтийн хорогдлыг хасах буюу нэмж, хуримтлуулан тооцсон хүүгийн авлагыг нэмж, үнэ цэнийн бууралтын хасагдуулгыг хассан цэвэр дүнг ойлгоно.

Санхүүгийн хөрөнгийг арилжааны зориулалтаар эзэмшиж байгаа эсвэл бодит үнэ цэнээр илэрхийлэх сонголт ашиглан ангилсан тохиолдолд тухайн хөрөнгийг ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгөөр ангилж, бүртгэнэ. Хэрэв хоршоо бодит үнэ цэнээр илэрхийлэх сонголтыг ашиглан энэ ангилалд санхүүгийн хөрөнгийг ангилах шийдвэр гаргасан бол цаашид уг хөрөнгийн ангиллыг өөрчлөхгүй.

Арилжааны зориулалтаар эзэмшиж буй санхүүгийн хөрөнгө гэж ойрын хугацаанд эргүүлэн худалдах үнэт цаас, гэрээ хэлцэл, деривативыг хэлнэ.

Дериватив (санхүүгийн үүсмэл хэрэглүүр) гэж суурь хүчин зүйлээс хамаарч үнэ цэнэ нь өөрчлөгддөг, ирээдүйд хэрэгжих нөхцөлтэй, анхны хөрөнгө оруулалт бага буюу огт шаарддаггүй гэрээ, хэлцлийг хэлнэ. Тухайлбал, хөдөө аж ахуйн биржээр дамжуулан гаргасан эсвэл худалдан авсан форвард, фьючерс, своп зэрэг нь дериватив болно. Деривативыг ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлж, толилуулна.

1. Ашиг алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө

Ашиг алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгийг анх удаа хүлээн зөвшөөрөхдөө бодит үнэ цэнээр хэмжиж, бүртгэнэ. Энэ нь тухайн санхүүгийн хөрөнгийг худалдан авахад төлсөн мөнгөн дүнтэй тэнцүү байна. Харин санхүүгийн хөрөнгийг худалдан авахтай шууд холбоотой брокерын шимтгэл, буцаагдахгүй татвар, үнэт цаасны арилжааны шимтгэл зэргийг тайлант хугацааны зардалд бүртгэнэ.

Анхны хүлээн зөвшөөрөлтийн дараа энэ ангиллын санхүүгийн хөрөнгийг бодит үнэ цэнээр дахин үнэлэх ба бодит үнэ цэнд гарсан өсөлт, бууралтыг тайлант хугацааны орлого, зардалд бүртгэнэ. Энэ ангиллын өрийн хэрэглүүрийн хүүгийн орлогыг үр ашигт хүүгийн аргыг ашиглан тооцоолж, тайлант хугацааны орлогоор хүлээн зөвшөөрнө.

2. Бусад дэлгэрэнгүй орлого болох бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө

Бусад дэлгэрэнгүй орлого болох бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгийг анх удаа хүлээн зөвшөөрөхдөө бодит үнэ цэнэ дээр холбогдох шууд зардлыг нэмсэн дүнгээр бүртгэнэ. Анхны хүлээн зөвшөөрөлтийн дараа энэ ангиллын санхүүгийн хөрөнгийг бодит үнэ цэнээр дахин үнэлэх ба бодит үнэ цэнд гарсан өсөлт, бууралтыг эздийн өмчийн дансанд бүртгэж, тайлант хугацааны бусад дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрч,  бусад өмчийн дансанд бүртгэнэ.

Энэ ангиллын өрийн хэрэглүүрийн хүүгийн орлогыг үр ашигт хүүгийн аргаар тооцоолж, тайлант хугацааны орлогоор хүлээн зөвшөөрнө. Хэрэв энэ ангиллын санхүүгийн хөрөнгийн үнэ цэнэ буурсан бодитой нотолгоо байгаа бол үнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

Бусад дэлгэрэнгүй орлого болох бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгийг хорогдуулсан өртгөөр хэмжих санхүүгийн хөрөнгийн нөхцөлийн дагуу хорогдуулсан өртгөөр хэмжээгүй тохиолдолд уг хөрөнгө нь бодит үнэ цэнээр хэмжигдсэн байна.

3. Хорогдуулсан өртгөөр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө

Хорогдуулсан өртгөөр илэрхийлэх санхүүгийн хөрөнгийг анх удаа хүлээн зөвшөөрөхдөө бодит үнэ цэнэ дээр холбогдох шууд зардлыг нэмсэн дүнгээр бүртгэнэ. Анхны хүлээн зөвшөөрөлтийн дараа энэ ангиллын санхүүгийн хөрөнгийг санхүүгийн тайланд хорогдуулсан өртгөөр үнэлж, толилуулна. Хэрэв энэ ангиллын санхүүгийн хөрөнгийн үнэ цэнэ буурсан бодитой нотолгоо байгаа бол үнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

Хорогдуулсан өртгөөр илэрхийлэх санхүүгийн хөрөнгийн хувьд гэрээнд заасан мөнгөн төлбөрийг авч, өгөөж хүртэхийн тулд хөрөнгийг эзэмших зорилго бүхий бизнесийн загварт нийцэх ба гэрээний дагуу санхүүгийн хэрэглүүрийн үндсэн дүн ба хүү заасан хугацаанд төлөгддөг байх гэсэн хоёр нөхцөл хангагдсан байна.

В. БҮРТГЭЛ

1. Ашиг алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө

Санхүүгийн хөрөнгийг худалдан авахад:

Дт Санхүүгийн хөрөнгө

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Санхүүгийн хөрөнгийг бодит үнэ цэнээр тохируулж, бүртгэхдээ тухайн өдрийн дансны үнэ ба бодит үнэ цэнийн зөрүүг үнэлгээний орлого, зардалд хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

Бодит үнэ цэнэ дансны үнээс доогуур бол:

 Дт Санхүүгийн хөрөнгийн үнэлгээний гарз

  Кт Санхүүгийн хөрөнгө

Бодит үнэ цэнэ дансны үнээс хэтэрсэн бол:

Дт Санхүүгийн хөрөнгө

 Кт  Санхүүгийн хөрөнгийн үнэлгээний олз

Өрийн хэрэглүүр хүүгийн орлогыг хүлээн зөвшөөрөхдөө:

Дт Хүүгийн авлага / Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Хүүгийн орлого

Өмчийн хэрэглүүр ногдол ашгийг хүлээн зөвшөөрөхдөө:

Дт Ногдол ашгийн авлага / Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Ногдол ашгийн орлого

Санхүүгийн хөрөнгийн ангиллыг өөрчилсөн бол:

Дт Санхүүгийн хөрөнгийн холбогдох данс

Кт Ашиг, алдагдлаар илэрхийлэх санхүүгийн хөрөнгө

Санхүүгийн хөрөнгийг худалдан борлуулбал худалдсан өдрийн дансны үнэ ба борлуулсан үнийн зөрүүг арилжааны орлого, зардалд хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

Ашигтай бол

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Санхүүгийн хөрөнгө

  Кт Санхүүгийн хөрөнгийн арилжааны олз

Алдагдалтай бол

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Дт Санхүүгийн хөрөнгийн арилжааны гарз

Кт Санхүүгийн хөрөнгө

Үүний зэрэгцээ үнэт цаасны үнэлгээний олз, гарзыг үнэт цаас борлуулсны олз, гарз болгон шилжүүлж, тохируулна.

2. Бусад дэлгэрэнгүй орлого болох бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө

Санхүүгийн хөрөнгийг худалдан авах, худалдах, ангилал өөрчлөх, өрийн хэрэглүүрийн хүүг хуримтлуулж, хүлээн авах, өмчийн хэрэглүүрийн ногдол ашгийг бүртгэх бичилт нь дээр дурдсан ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгийн нэгэн адил хийгдэнэ.

Санхүүгийн хөрөнгийг бодит үнэ цэнээр тохируулж, бүртгэхдээ тухайн өдрийн дансны үнэ ба бодит үнэ цэнийн зөрүүг өмчийн дансанд бүртгэнэ.

Бодит үнэ цэнэ дансны үнээс доогуур бол:

 Дт Санхүүгийн хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү

  Кт Санхүүгийн хөрөнгө

Бодит үнэ цэнэ дансны үнээс хэтэрсэн бол:

Дт Санхүүгийн хөрөнгө

  Кт  Санхүүгийн хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү

Үнэт цаасыг худалдах үед санхүүгийн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл дансанд хуримтлагдсан үлдэгдлийг арилжааны орлого, зардалд хааж, бүртгэнэ.

Хэрэв санхүүгийн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл кредит үлдэгдэлтэй бол:

Дт Санхүүгийн хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү

Кт Үнэт цаасны арилжааны олз

Хэрэв санхүүгийн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл дебет үлдэгдэлтэй бол:

Дт Үнэт цаасны арилжааны гарз

Кт Санхүүгийн хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү

3. Хорогдуулсан өртгөөр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө

Хорогдуулсан өртгөөр илэрхийлэх өрийн хэрэглүүрийг худалдан авахад нэрлэсэн үнэ бодит үнэ цэнийн зөрүүгээр урамшуулал, хямдруулалт бүртгэж болно.

Урамшуулалтай бол:

Дт Хорогдуулсан өртгөөр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө

Дт Хорогдуулсан өртгөөр илэрхийлэх санхүүгийн хөрөнгийн урамшуулал

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө 

Хямдруулалттай бол:

Дт Хорогдуулсан өртгөөр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө

Кт Хорогдуулсан өртгөөр илэрхийлэх санхүүгийн хөрөнгийн хямдруулалт

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Санхүүгийн хөрөнгийг анх урамшуулалтай худалдан авсан бол үр ашигт хүүгийн аргаар хорогдуулсан урамшууллын дүнгээр хүүгийн орлогыг бууруулна.

Дт Хүүгийн орлого

Кт Хорогдуулсан өртгөөр илэрхийлэх санхүүгийн хөрөнгийн урамшуулал

Санхүүгийн хөрөнгийг анх хөнгөлөлттэй худалдан авсан бол үр ашигт хүүгийн аргаар хорогдуулсан хямдруулалтын дүнгээр хүүгийн орлогыг нэмэгдүүлнэ.

Дт Хорогдуулсан өртгөөр илэрхийлэх санхүүгийн хөрөнгийн хямдруулалт

Кт Хүүгийн орлого

Үнэт цаасны хугацаа дуусаж үндсэн төлбөр төлөгдөхөд:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Кт Санхүүгийн хөрөнгө

Санхүүгийн хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг тооцож, хасагдуулга байгуулбал:

Дт Санхүүгийн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарз

Кт Санхүүгийн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын хасагдуулга

Хэрэв санхүүгийн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын хасагдуулгыг буцаавал:

Дт Санхүүгийн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын хасагдуулга

Кт Санхүүгийн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын буцаалт

 

2.1.4. Бараа материал

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Бараа материалд бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулах зорилгоор эзэмшиж буй хөрөнгө, үйлдвэрлэл, боловсруулалтын дамжлагад байгаа зүйлс болон үйл ажиллагаа явуулахад ашиглах гэж байгаа материал, хангамжийн зүйлс хамрагдана.

Бараа материалыг борлуулсан буюу солилцсон үед түүний өртгийг холбогдох орлогыг хүлээн зөвшөөрсөн тайлант үеийн өртөг, зардлаар хүлээн зөвшөөрнө. Үйлчилгээ үзүүлдэг хоршооны хувьд үйлчилгээ үзүүлсэн буюу үйлчилгээний тооцоог нэхэмжилсэн үед холбогдох өртөг, зардлыг хүлээн зөвшөөрнө.

Бараа материалын өртгийг бууруулсан үед гарзыг уг бууруулах бичилтийг хийсэн тайлант үеийн зардал гэж хүлээн зөвшөөрнө.

Хоршооны гишүүдийн бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулах

Хоршооны гишүүдийн бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулах үед орлогыг ямар аргаар бүртгэж байгаагаас шалтгаалан гишүүдээс авсан бараа материалыг ялгаатай байдлаар бүртгэнэ. Эдгээр аргуудын талаарх дэлгэрэнгүйг орлого хэсгээс харна уу.

Агентын бүртгэлийн арга

Гишүүний хоршоогоор дамжуулан худалдан борлуулах ноос, ноолуур, мал, мах, арьс шир гэх мэт бараа бүтээгдэхүүнийг хоршооны хөрөнгө гэж үзэхгүй тул хоршооны бараа материалын дансанд бүртгэхгүй. Гэхдээ уг бараа бүтээгдэхүүнийг балансын гадуур дэлгэрэнгүй бүртгэл хөтлөн, тооцоо хийнэ.

Нийт орлогын дүнгээр бүртгэх арга

Хоршоо нь гишүүнийхээ бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулахдаа нийт мөнгөн орлогын дүнгээр орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэх үед гишүүнд төлөх төлбөрийн дүнгээр бараа материалыг үнэлж, орлогод бүртгэж, харин борлуулсан үед нь зарлагадна. Өөрөөр хэлбэл гишүүн бус этгээдийн бараа, бүтээгдэхүүнтэй нэгэн адил бүртгэнэ.

Гишүүн бус этгээдийн бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулах

Хоршоо нь гишүүн бус этгээдээс худалдан авсан ноос, ноолуур, мал, мах зэрэг бараа бүтээгдэхүүнийг орлогод бүртгэж, борлуулсан үед нь зарлагадна.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Бараа материалын анх орлогод авах өртөгт худалдан авалтын өртөг, хувиргалтын зардал болон одоогийн байршил ба нөхцөлд бараа материалыг авчрахтай холбогдож гарсан бүх зардал орно.

Худалдан авалтын өртөгт бараа материалыг худалдан авсан үнэ, импортын хураамж болон бусад татвар, тээврийн олон ачиж буулгах зардал, худалдан авахтай шууд холбогдон гарах бусад зардлууд хамаарна. Худалдааны хөнгөлөлт, урамшуулал болон бусад адилтгах зүйлсийг хасаж тооцно.

НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй хоршоо нь худалдан авсан бараа материалд ногдох НӨАТ-ыг бараа, материалын өртөгт оруулан тооцно.

Гадаад валютаар худалдан авсан бараа материал, хангамжийн зүйлийг худалдан авсан өдрийн Монголбанкны албан ханшаар төгрөгт хөрвүүлэн бүртгэнэ.

Хувиргалтын зардал нь үйлдвэрлэл эрхэлдэг хоршооны хувьд гарах бөгөөд түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэлийн өртгийг бэлэн бүтээгдэхүүн болгон хувиргах зардлыг хэлнэ. Хувиргалтын зардалд шууд хөдөлмөрийн зардал, тогтмол болон хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлууд багтана. Үйлдвэрлэлийн тогтмол нэмэгдэл зардалд элэгдэл, үйлдвэрийн барилга ба тоног төхөөрөмжийн урсгал засвар, үйлдвэрийн удирдлагын зардал гэх мэт үйлдвэрлэлийн тоо хэмжээнээс хамаарахгүйгээр харьцангуй тогтвортой байдаг үйлдвэрлэлийн шууд бус зардлууд орно. Үйлдвэрлэлийн хувьсах нэмэгдэл зардалд үйлдвэрлэлийн шууд бус зардал болох шууд бус хөдөлмөр, шууд бус материалын зардал гэх мэт үйлдвэрлэлийн тоо хэмжээнээс шууд эсвэл ойролцоогоор дагаж өөрчлөгддөг зардлууд орно.

Бусад зардал гэдэг нь бараа материалыг одоогийн байршил болон нөхцөлд авчрахтай холбогдож гарсан бусад зардлыг хэлэх ба үүнийг бараа материалын өртөгт оруулан тооцно. Бараа материалын өртөгт ордоггүй бөгөөд тайлант үеийн зардал гэж хүлээн зөвшөөрөгддөг дараах зардлууд байдаг. Үүнд:

  • Хаягдал материал, хөдөлмөр болон үйлдвэрлэлийн бусад зардлын хэвийн бус дүн;
  • Үйлдвэрлэлийн нэг дамжлагаас дараагийн шат дамжлагад шилжүүлэх үед зайлшгүй гарах зардлаас бусад хадгалалтын зардал ;
  • Бараа материалыг одоогийн байршил болон нөхцөлд авчрахтай холбогдож гараагүй удирдлагын нэмэгдэл зардал;
  • Борлуулалтын зардал;

Бараа материалын солилцоо

Хоршоо нь бараа, бүтээгдэхүүнийг мөнгөөр бус түүхий эдээр солилцсон тохиолдолд хүлээн авсан хөрөнгийг бодит үнэ цэнээр нь үнэлж, уг дүнгээр бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлогыг бүртгэнэ.

Биологийн хөрөнгөөс бий болгосон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гэж биологийн хөрөнгөөс хүлээн авсан бүтээгдэхүүнийг хэлнэ. Тухайлбал, үр жимс, ноос, ноолуур, мах, сүү гэх мэт.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бараа материалд бүртгэх ба анхны удаа бодит үнэ цэнээс хүлээн авалтын цэг дээрх борлуулалтын зардлыг хасаж тооцсон дүнгээр хүлээн зөвшөөрнө.

Бараа материалын өртгийг тооцох аргууд

Худалдан борлуулсан, үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан бараа материалын өртгийг тооцохдоо дундаж өртгийн арга, эхэлж авсныг эхэлж зарлагадах арга, тусгай тэмдэглэгээний аргаас аль тохиромжтойг сонгож хэрэглэнэ. 

1.1.   Жинлэсэн дундаж өртгийн аргын үед тайлант үеийн эхэнд байсан бараа материал болон тайлант үеийн туршид худалдан авсан эсвэл үйлдвэрлэсэн бараа материалын жинлэсэн дундаж өртгөөр нэгжийн өртгийг тодорхойлно. Хоршоонд бараа материалын бүртгэлийн ямар системийг ашиглаж байгаагаас хамааран жинлэсэн дундаж өртгийг худалдан авалт хийсэн тухай бүрт болон тодорхой үе хугацаагаар тооцож байдаг.

1.2.   Эхэлж авсныг эхэлж зарлагадах (ЭАЭЗ). Энэ аргын үед эхэлж авсан болон эхэлж үйлдвэрлэсэн барааг эхэлж худалдана гэж үздэг тул тайлант үеийн эцэст үлдэх бараа материал нь хамгийн сүүлд худалдан авсан үнэ буюу үйлдвэрлэсэн өртгөөр илэрхийлэгдэнэ.

1.3.   Тусгай тэмдэглэгээний аргаар харилцан орлуулах боломжгүй бараа материал болон тусгай төслөөр үйлдвэрлэсэн ба тусгаарласан бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг тодорхойлно. Өөрөө үйлдвэрлэсэн эсвэл худалдаж авсныг үл харгалзан тусгай зориулалтаар тусгаарласан бараа материалыг үнэлэхэд энэ арга тохиромжтой. 

Бараа материалын бүртгэлийн систем

Бараа материалын бүртгэлийн үндсэн хоёр систем байдаг. Үүнд:

1.4.   Байнгын систем. Бараа материал худалдан авсан болон зарцуулсан үед уг өөрчлөлтийг тухай бүрт нь "бараа материал" дансанд, зарцуулалтыг "Борлуулсан бүтээгдэхүүний өртөг" дансанд хуримтлуулан бүртгэдэг. Мөн бараа материалын өртөгт орох шаардлагатай тээврийн зардал, даатгалын зардал зэргийг гарсан тухай бүрт нь бараа материал дансанд бүртгэнэ. Бараа материалын бүртгэлийн байнгын систем нь бараа материалыг тоо хэмжээ болон үнийн дүнгийн хувьд нарийвчлан бүртгэхийг шаарддаг.

1.5.   Цаг үеийн систем. Тус системийг ашиглах үед бараа материалын хөдөлгөөнийг "Бараа материал" дансаар биш, харин тайлангийн хугацаанд хөтлөгдөх түр дансуудыг ашиглан бүртгэлд тусгадаг. Өөрөөр хэлбэл цаг үеийн системийн үед бараа материалыг худалдан авч орлого болгохдоо "Худалдан авалт" дансанд, түүнийг олж бэлтгэхтэй холбоотойгоор гарсан зардлуудыг "Тээвэр бэлтгэл, ажиллагааны зардал" дансанд тус тус бүртгэнэ. Мөн цаг үеийн системийн үед бараа материалыг борлуулахдаа түүний өртөгтэй холбоотой бичилт хийхгүй бөгөөд борлуулсан бүтээгдэхүүний өртгийг үечилсэн байдлаар, үе хугацаа бүрийн эцэст тооцож үйл ажиллагааны үр дүнг тайлагнана.

Дотоодын хэрэгцээнд бараа материал зарцуулах

Хоршоо нь өөрийн дотоод хэрэгцээнд зарцуулсан бараа материалыг өртгөөр нь холбогдох зардалд тусгана.

Үйлдвэрлэл, үйлчилгээний өртөг тооцох

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хоршооны өртгийн бүртгэлийн зохион байгуулалт нь бусад төрлийн аж ахуй нэгж, байгууллагын өртгийн бүртгэлийн зохион байгуулалттай үндсэндээ ижил юм.

Үйлдвэрлэл, үйлчилгээний зардлыг шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал /ҮНЗ/ гэж ангилан үйлдвэрлэл, үйлчилгээний өртгийн төв нэг бүрээр хуримтлуулан бүртгэнэ.

Хоршоо нь үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа чиглэлээс хамаарч үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүний өртгийг тодорхойлох аргачлалыг өөрсдөө тогтооно.

Дан ганц үйлдвэрлэл, эрхэлдэг хоршоо ҮНЗ-ыг хуваарилахыг шаардахгүй бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээний зардлыг хялбарчлан дуусаагүй үйлдвэрлэл дансанд шууд бүртгэнэ.

Дараа үеийн үнэлгээ

Тайлант хугацааны эцэст бараа материалын цэвэр боломжит үнэ цэнийг тооцож, өртөг болон цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар нь үнэлнэ. Өөрөөр хэлбэл бараа материалын үнэлгээ (цэвэр боломжит үнэ) нь өртгөөс доогуур байгаа нөхцөлд хасагдуулга байгуулах замаар дансны үнийг бууруулж бүртгэнэ.

Цэвэр боломжит үнэ цэнэ гэж бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад борлуулахаар тооцсон үнээс түүнийг иж бүрдэл болгохоор тооцсон зардал ба борлуулахад шаардагдах зардлыг хассан дүнг хэлнэ.

В. БҮРТГЭЛ

Байнгын систем

Цаг үеийн систем

  1. Бараа, материалын орлогын гүйлгээ

Бараа материал худалдан авч төлбөрийг төлсөн үед:

Дт Бараа материал

Кт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Дт Худалдан авалт

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Бараа материал зээлээр худалдан авсан үед:

Дт Бараа материал

Кт  Дансны өглөг

Дт Худалдан авалт

Кт Дансны өглөг

Төлбөрийг урьдчилж төлсөн бараа, материалыг хүлээн авсан үед:

Дт Бараа материал

Кт  Урьдчилж төлсөн тооцоо

Дт Худалдан авалт

Кт  Урьдчилж төлсөн тооцоо

Тээвэр, бэлтгэл ажиллагааны зардал төлсөн үед:

Дт Бараа материал

 Кт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Дт Тээвэр бэлтгэл, ажиллагааны зардал

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Бараа материалын буцаалтыг бүртгэх үед:

Дт Дансны өглөг

 Кт  Бараа материал

Дт Дансны өглөг

 Кт  Худалдан авалтын буцаалт

Бараа материалын төлбөрийг хөнгөлөлтийн хугацаанд төлсөн үед:

Дт Дансны өглөг

 Кт  Бараа материал

Кт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Дт Дансны өглөг

 Кт  Худалдан авалтын хөнгөлөлт  

Кт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө 

  1. Бараа, материалын зарцуулалтын гүйлгээ

Бараа материалыг ажил үйлчилгээнд тавьж олгоход:

Дт Холбогдох зардлын данс

 Кт  Бараа материал

 

 

Тайлант хугацааны эцэст хийх тохируулга:

Дт Бараа материалын эцсийн үлдэгдэл

Дт Холбогдох зардлын данс

Дт Худалдан авалтын буцаалт

Дт Худалдан авалтын хөнгөлөлт

 Кт  Худалдан авалт

 Кт  Тээвэр бэлтгэл, ажиллагааны зардал

 Кт  Бараа материалын эхний үлдэгдэл

Бараа, бүтээгдэхүүнийг борлуулсан үед:

Дт Дансны авлага/ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

 Кт  Борлуулалтын орлого

Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

Кт  Бараа материал

Дт Дансны авлага/ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Кт  Борлуулалтын орлого

Түүхий эд авахдаа бараа, бүтээгдэхүүн олгосон бол:

Дт Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн/ Газар тариалангийн бүтээгдэхүүн

 Кт  Борлуулалтын орлого

Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

Кт  Бараа материал

Дт Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн/ Газар тариалангийн бүтээгдэхүүн

Кт  Борлуулалтын орлого

 

Тайлант хугацааны эцэст хийх тохируулга:

Дт Бараа материалын эцсийн үлдэгдэл

Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

Дт Худалдан авалтын буцаалт

Дт Худалдан авалтын хөнгөлөлт

 Кт  Худалдан авалт

 Кт  Тээвэр бэлтгэл, ажиллагааны зардал

 Кт  Бараа материалын эхний үлдэгдэл

  1. Гишүүний бараа, бүтээгдэхүүн

Гишүүний бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулахдаа нийт мөнгөн орлогын дүнгээр орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэх үед гишүүнд төлөх төлбөрийн дүнгээр бараа материалыг үнэлж, бүртгэнэ.

Дт Гишүүдийн бараа, бүтээгдэхүүн

Дт НӨАТ-ын өглөг

Кт Гишүүнд төлөх төлбөр

Гишүүний бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан бол:

Дт Гишүүдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтын өртөг

Кт Гишүүдийн бараа, бүтээгдэхүүн

Хоршооны гишүүнд төлбөрийг төлсөн бол:

Дт Гишүүнд төлөх төлбөр

Кт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  1. Эргэлтийн сүргийн мал, амьтад, туслах аж ахуйн бүртгэл

Нас дэвшилтийн зөрүүгээр:

Дт  Эргэлтийн сүргийн мал, амьтад

Кт  Малын нас дэвшилтийн үнэлгээний олз

Шинэ төл хүлээн авахад:

 Дт  Эргэлтийн сүргийн мал, амьтад

  Кт Төлийн орлого

Мал амьтан худалдаж авсан бол:

 Дт Эргэлтийн сүргийн мал, амьтад

  Кт Дансны авлага/ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Мал амьтад худалдсан бол:

 Дт  Дансны авлага/ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө  

Кт  Эргэлтийн сүргийн мал, амьтад

Кт  Мал, амьтад борлуулсны олз (Зах зээлийн үнэ, бүртгэлийн үнийн зөрүү)

Гишүүдээс оруулах хувь хөрөнгөө малаар оруулсан үед:

Дт  Эргэлтийн сүргийн мал, амьтад

  Кт  Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө

Мал амьтанаа өөрийн байгууллагын хэрэгцээнд зориулсан бол:

 Дт  Холбогдох зардал  

  Кт  Эргэлтийн сүргийн мал, амьтад  

Өөрийн аж ахуйгаас олох малын ашиг шимийн орлогыг бүртгэх:

 Дт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт  Малын ашиг шимийн орлого (арьс шир, бусад)

Дутагдуулсан мал амьтныг зах зээлийн үнээр бодож төлбөр оногдуулсан үед:

 Дт  Ажиллагчдаас авах авлага

Кт Эргэлтийн сүргийн мал, амьтад

Кт  Дутагдуулсан малын төлбөрийн олз (Бүртгэлийн үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээр)

Зүй бус хорогдлыг бүртгэх:

 Дт  Малын хорогдлын гарз

  Кт  Эргэлтийн сүргийн мал, амьтад

  1. Үйлдвэрлэл, үйлчилгээний өртөг тооцох

Үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан шууд материалыг дуусаагүй үйлдвэрлэл дансанд хуримтлуулна:

Дт Дуусаагүй үйлдвэрлэл

Кт Үйлдвэрлэл, үйлчилгээний материал

Үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан шууд хөдөлмөрийн зардал буюу ажлыг гүйцэтгэсэн хүмүүсийн цалин хөлсийг дуусаагүй үйлдвэрлэл дансанд хуримтлуулна:

Дт Дуусаагүй үйлдвэрлэл

Кт Цалингийн өглөг

Үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан шууд бус материал, шууд бус хөдөлмөрийн зардал болон бусад шууд бус нэмэгдэл зардлыг ҮНЗ-ын дансанд хуримтлуулж байгаад өртөг тооцох үед уг дансны үлдэгдлийг дуусаагүй үйлдвэрлэлийн дансанд хаана:

Дт Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал

Кт Бараа материал/ Цалингийн өглөг/ Дансны өглөг/ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Өртөг тооцох үед болон тодорхой хугацааны үечлэлтэйгээр ҮНЗ-ын дансны үлдэгдлийг дуусаагүй үйлдвэрлэлийн дансанд хаана:

Дт Дуусаагүй үйлдвэрлэл

Кт Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал

Үйлдвэрлэлээс бэлэн бүтээгдэхүүнийг агуулах руу шилжүүлэх үед үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн дүнгээр:

Дт Бэлэн бүтээгдэхүүн

Кт Дуусаагүй үйлдвэрлэл

Бараа, бүтээгдэхүүнийг борлуулахад:

 Дт Борлуулсан бараа, бүтээгдэхүүний өртөг

  Кт Бэлэн бүтээгдэхүүн

Үйлдвэрлэл, үйлчилгээний явцад үүссэн хэвийн бус гологдол, хорогдлыг тусад нь дансанд бүртгэнэ:

Дт Хагас боловсруулсан бүтээгдэхүүн

Кт Дуусаагүй үйлдвэрлэл

Гологдол бүтээгдэхүүнийг материал болгон ашиглаж болох бөгөөд энэ үед:

Дт Бараа материал - Түүхий эд материал

Кт Хагас боловсруулсан бүтээгдэхүүн

Гологдол бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үед:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны авлага

Дт Бусад хөрөнгө борлуулсны гарз  (гарзтай бол)

 Кт  Хагас боловсруулсан бүтээгдэхүүн

Кт Бусад хөрөнгө борлуулсны олз (олзтой бол)

Гологдол бүтээгдэхүүнийг акталсан бол:

Дт Хөрөнгө акталж устгасны зардал

Кт Хагас боловсруулсан бүтээгдэхүүн

Үйлчилгээ үзүүлдэг хоршоо үйлчилгээг үзүүлж дуусмагц хуримтлуулан бүртгэсэн үйлчилгээний өртгийг тайлант үеийн зардалд хүлээн зөвшөөрнө:

Дт Үзүүлсэн ажил, үйлчилгээний өртөг

Кт Дуусаагүй үйлдвэрлэл (үйлчилгээний)

  1. Бараа материалын үнэлгээний бууралт

Тайлант хугацааны эцэст бараа материалын цэвэр боломжит үнэ цэнэ нь өртгөөс доогуур байгаа тохиолдолд бараа материалын үнэлгээг бууруулна:

Дт Бараа материалын үнэлгээний гарз

Кт Бараа материалын үнэлгээний хасагдуулга

Хэрэв бараа материалын үнэлгээний бууралтын хасагдуулгыг буцаавал:

Дт Бараа материалын үнэлгээний хасагдуулга

Кт Бараа материалын үнийн бууралтын буцаалт (олз)

Бараа материалыг холбогдох тушаал, шийдвэрийн дагуу акталсан бол:

Дт Хөрөнгө акталж устгасны зардал

Кт Бараа материал

 

2.1.5. Урьдчилж төлсөн зардал/ тооцоо

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Урьдчилж төлсөн зардал/тооцоо гэж хөрөнгө оруулалтын бус зориулалтаар төлсөн мөнгө буюу бэлтгэн нийлүүлэгчид төлсөн боловч бараа, ажил үйлчилгээгээ хараахан аваагүй урьдчилгаа болон урьдчилан төлсөн зардлыг хэлнэ.

Үйл ажиллагааны зардлыг урьдчилан төлбөл урьдчилж төлсөн зардлаар хүлээн зөвшөөрч, зардал хэрэгжсэн үед холбогдох тайлант үед зардалд тохируулан бүртгэнэ.

Бараа материал, бусад зүйлсийг худалдан авахаар төлсөн урьдчилгааг урьдчилж төлсөн тооцоонд хамааруулна.

Урьдчилж төлсөн зардал/тооцоонд хамрагдах зүйл. Тайлант хугацаанд хамааруулан зардал гэж зөвшөөрч бүртгэхээс өмнө төлбөрийг нь урьдчилж төлсөн даатгал, түрээс, бэлтгэн нийлүүлэгчдэд төлсөн урьдчилгаа, гишүүдийн төлбөр тооцоо, бусад урьдчилгаа төлбөрийг хамруулна.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Урьдчилж төлсөн зардал, тооцоог мөнгөөр төлсөн дүнгээр хэмжинэ.

Гадаад валютаар төлсөн урьдчилгаа төлбөрийг тухайн төлсөн өдрийн ханшаар төгрөгт хөрвүүлэн бүртгэнэ.

В. БҮРТГЭЛ

  1. Гишүүдийн төлбөр тооцоо

Хоршооны гишүүн түүхий эд, бүтээгдэхүүнээ хоршоонд өгөхөөр тохиролцож төлбөрийг мөнгөн хэлбэрээр урьдчилж авсан үед:

Дт Гишүүдийн төлбөр тооцоо

Кт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Гишүүн түүхий эд, бүтээгдэхүүний үнэнд хоршооны дэлгүүрээс бараа авсан тохиолдолд:

Дт Гишүүдийн төлбөр тооцоо

Кт  Бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлого

Хоршооны гишүүнд төлөх төлбөрт зөрүү гарсан бол:

Дт Гишүүнд төлөх төлбөр

 Кт Гишүүдийн төлбөр тооцоо

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  1. Урьдчилж төлсөн зардал

Бэлтгэн нийлүүлэгчид урьдчилж төлсөн зардлыг бүртгэх үед:

Дт Урьдчилж төлсөн зардал

 Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Урьдчилж төлсөн зардлыг хэрэгжсэн үед тайлант үед зардлаар хүлээн зөвшөөрнө.

Дт Зардлын холбогдох данс

 Кт Урьдчилж төлсөн зардал

  1. Урьдчилж төлсөн тооцоо

Бараа, үйлчилгээг хүлээн аваагүй үед төлбөрийг урьдчилж гүйцэтгэхэд урьдчилгаа тооцоо үүснэ.

Дт  Урьдчилж төлсөн тооцоо

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Бараа, үйлчилгээг хүлээж авсан үедээ урьдчилгаа тооцоог хааж, хүлээн авсан хөрөнгөө бүртгэнэ.

Дт  Хөрөнгийн дансд/холбогдох зардлын дансд

Кт  Урьдчилж төлсөн тооцоо

 

2.1.6. Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (БЗЭБЭБХ) гэж эргэлтийн бус хөрөнгийн дансны үнийг үргэлжлүүлэн ашиглах замаар биш борлуулах замаар нөхөж авах зориулалттай хөрөнгийг хэлнэ. 

Хөрөнгийг худалдааны хэвийн нөхцөлөөр одоогийн байдлаар нь худалдан борлуулах боломжтой бөгөөд хөрөнгийг худалдан авах магадлал өндөр байх үед борлуулах зориулалттай хөрөнгийг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгийг дансны үнэ ба бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүн хоёрын аль багаар хэмжиж, тайлагнана. Өөрөөр хэлбэл борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийн дансны үнэ нь анх болон дараагийн тайлант үеүдэд борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээс бага болсон тохиолдолд эдгээрийн зөрүүгээр хөрөнгийн үнэлгээг бууруулан гарзаар бүртгэнэ. Харин хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүн дараагийн тайлант хугацаанд өссөн бол олзыг хүлээн зөвшөөрнө.

Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгөнд элэгдэл тооцохгүй.

В. БҮРТГЭЛ

Үндсэн хөрөнгийг борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийн ангилалд шилжүүлж бүртгэсэн тохиолдолд үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулах зардлыг хассан дүн нь дансны үнээс өндөр гарсан бол БЗЭБЭБХ-ийг уг үндсэн хөрөнгийн дансны үнээр үнэлж, бүртгэнэ:

Дт Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө

Дт Хуримтлагдсан элэгдэл

Кт Үндсэн хөрөнгө

Хэрэв үндсэн хөрөнгийн ангиллыг өөрчлөн, БЗЭЗЭБХ-нд шилжүүлэх үед уг хөрөнгийн үнэ цэнэ буурсан бол түүнийг үнэ цэнийн бууралтыг хүлээн зөвшөөрч бүртгэсний дараа БЗЭБЭБХ-ийг үнэлж, бүртгэнэ:

Дт Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө

Дт Хуримтлагдсан элэгдэл

Дт  Үнэ цэнийн бууралтын гарз

Кт Үндсэн хөрөнгө

Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийг олж бэлтгэвэл:

 Дт Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны өглөг

Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийн үнэ цэнэ буурсан бол: 

Дт Үнэ цэнийн бууралтын гарз

Кт Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө

Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг буцаахдаа:

Дт Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө

Кт Үнэ цэнийн бууралтын буцаалт

Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийг бодит үнэ цэнээс  борлуулалтын зардлыг хассан дүнгээс өндөр үнээр худалдан борлуулбал:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Кт Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө

Кт БЗЭБЭБХ-ийн борлуулсны олз

Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийг бодит үнэ цэнээс  борлуулалтын зардлыг хассан дүнгээс доогуур үнээр худалдан борлуулбал:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Дт БЗЭБЭБХ-ийн борлуулсны гарз

Кт Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө

БЗЭБЭБХ ангилалд орсноос хойш худалдан борлуулаагүй, энэ ангиллын хөрөнгийн шалгуурыг хангахаа больсон эсвэл энэ зорилгоор эзэмшихээ болих үед уг хөрөнгийн ангиллыг өөрчилж, борлуулахаар эзэмшээгүй бол хүлээн зөвшөөрөх байсан элэгдэл, дахин үнэлгээний нэмэгдлийг тохируулсны дараах дансны үнээр үндсэн хөрөнгөнд бүртгэнэ. Хэрэв энэ үед олз үүссэн бол:

Дт   Үндсэн хөрөнгө

Кт  Хөрөнгийн үнэлгээний олз

Кт   Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө

Хэрэв гарз үүссэн бол:

Дт   Үндсэн хөрөнгө

Дт  Хөрөнгийн үнэлгээний гарз

Кт   Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө

 

2.2. ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ

Эргэлтийн бус хөрөнгөнд үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, биологийн хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалт, санхүүгийн хэрэглүүр гэх мэт хөрөнгүүд хамрагдана.

2.2.1. Үндсэн хөрөнгө

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Үндсэн хөрөнгө гэж нэгээс дээш тайлангийн хугацаанд ашиглагдахаар хүлээгдэж байгаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх, бусдад түрээслүүлэх эсвэл захиргааны зориулалтаар ашиглаж байгаа биет хөрөнгийг хэлнэ.

Үндсэн хөрөнгөнд газрын сайжруулалт, барилга, байгууламж, машин механизм, ажлын байрны тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга, эд хогшил, компьютер, түүний дагалдах хэрэгсэл, болон бусад  үндсэн хөрөнгүүд орно.

Хөрөнгөнд холбогдох эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхыг тухайн байгууллага хүртэх магадлалтай ба хөрөнгийн өртөг эсвэл бодит үнэ цэнийг найдвартай хэмжих боломжтой тохиолдолд үндсэн хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

Барилга байгууламжийг өөрөө барьж, бий болгож байгаа хоршоо тухайн барилгын гүйцэтгэлийн ажил дуусаж үндсэн хөрөнгөнд шилжүүлэх хүртэлх хугацаанд уг барилгатай холбоотой гарсан бүх зардлыг хуримтлуулан бүртгэснээр дуусаагүй барилгыг хүлээн зөвшөөрнө.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Үндсэн хөрөнгийг анх хүлээн зөвшөөрөхдөө өртгөөр нь хэмжинэ. 

  1.   Үндсэн хөрөнгийн өртөг

Үндсэн хөрөнгийн өртөг нь дараах зүйлсээс бүрдэнэ:

-          гаалийн татвар, буцаан олгогдохгүй татварыг нэмж, худалдааны хөнгөлөлт, буцаалтыг хассан худалдан авалтын үнэ,

-          удирдлагын төлөвлөсөн арга маягаар ажиллуулах боломжтой болгоход шаардлагатай тийм байршил болон нөхцөл байдалд уг хөрөнгийг авчрахад шууд хамааралтай аливаа өртөг зардал

-          үндсэн хөрөнгийн зүйлийг буулгаж задлах, холдуулж зайлуулах ба түүний байрлаж байсан газар талбайг хэвийн байдалд оруулах өртөг зардлын тооцоолсон дүн.

Шууд хамаарах зардалд үндсэн хөрөнгийг худалдан авах, барьж байгуулахтай шууд холбогдон гарсан ажилчдын зардал, талбай бэлтгэх зардал, анхны хүргэлт, тээвэрлэлт, суурилуулалт ба угсралт, хэвийн ажиллагааг шалгах зардал, мэргэжлийн үйлчилгээний төлбөр зэрэг орно.

  1.   Дараа үеийн зардал.

Үндсэн хөрөнгийг сайжруулах, өөрчлөх, сэргээн босгох, нөхөн орлуулах, засварлах зэрэг өмчлөлийн хугацаанд гарсан зардал нь хөрөнгийн ашиглах хугацааг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгийн үр ашиг ба аюулгүй байдлыг дээшлүүлэх, эсвэл бүтээгдэхүүний чанарыг сайжруулж байвал нэмж капиталжуулсан хэмжээгээр хөрөнгийн анхны өртгийг нэмэгдүүлнэ. Энэ шинжийг агуулаагүй бусад бүх засвар, үйлчилгээний урсгал зардлыг тайлант үеийн зардлаар бүртгэнэ.

  1.   Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ.

Дахин үнэлгээ хийх давтамж нь дахин үнэлж буй хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс шалтгаална. Хэрэв дахин үнэлсэн хөрөнгийн бодит үнэ цэнэ нь түүний дансны үнээс ихээхэн ялгаатай бол дахин үнэлгээг зайлшгүй хийнэ. Үндсэн хөрөнгийг дахин үнэлэх үед тухайн хөрөнгийн харьяалагдаж байгаа үндсэн хөрөнгийн ангийг бүхэлд нь дахин үнэлэх шаардлагатай. Үндсэн хөрөнгийн анги гэдэг нь ижил шинж чанар болон хоршооны үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах байдлаар нь ангилсан бүлэглэл юм.

Дахин үнэлгээний үр дүнд хөрөнгийн дансны үнэ нэмэгдсэн байвал өсөлтийг бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт хүлээн зөвшөөрч, өмчийн хэсэгт дахин үнэлгээний нэмэгдэл нэрээр хуримтлуулан бүртгэнэ. Гэхдээ тухайн хөрөнгийн дахин үнэлгээний бууралтыг өмнө нь ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрсөн бол тэр хөрөнгийн дахин үнэлгээний өсөлтийг мөн адил ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрнө.

Хэрэв үндсэн хөрөнгийн дансны үнэ дахин үнэлгээний үр дүнд буурсан байвал энэ бууралтыг ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тухайн хөрөнгийн өмнөх дахин үнэлгээний нэмэгдлийн кредит дүнгийн хэмжээгээр бусад дэлгэрэнгүй орлого хэсэгт хүлээн зөвшөөрч болно. Бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт хүлээн зөвшөөрсөн бууралт нь өмчийн хэсэг дэх дахин үнэлгээний нэмэгдэл дансны хуримтлагдсан дүнг бууруулна.

Хэрэв үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн бол дахин үнэлгээний өдрөөрх хуримтлагдсан элэгдлийг дор дурдсан аргын аль нэгээр бүртгэнэ.

  • Хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дансны нийт үнийн өөрчлөлттэй хувь тэнцүүлж дахин тооцох ба ингэснээр дахин үнэлгээний дараах хөрөнгийн дансны үнэ нь дахин үнэлсэн дүнтэй тэнцүү болно. Энэ аргыг ихэвчлэн элэгдүүлсэн өртгөөс индексийн тусламжтайгаар хөрөнгийг дахин үнэлэх үед хэрэглэдэг.
  • Хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дансны нийт үнээс хасах ба гарсан цэвэр дүнг хөрөнгийн дахин үнэлсэн дүн гарах хүртэл тооцно.
  1.   Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралт.

Хоршоо нь үнэ цэнэ буурсан гэх нотолгоо байгаа бол тухайн хөрөнгийн нөхөгдөх дүнг тооцоолж, дансны үнэтэй харьцуулан, үнэ цэнийн бууралтыг тодорхойлно.

Нөхөгдөх дүн гэж хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулалттай холбоотой зардлыг хассан дүн ба ашиглалтын үнэ цэнийн аль их дүнг хэлнэ.

Хөрөнгийн дансны үнэ нь нөхөгдөх дүнгээс хэтэрсэн тохиолдолд үнэ цэнийн бууралтын зардлыг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ. Хэрэв үнэ цэнийн буурсан гэх нотолгоо өөрчлөгдсөн бол үнэ цэнийн бууралтыг буцааж болох ба буцаалт нь хуримтлагдсан үнэ цэнийн бууралтаас хэтрэхгүй.

Дахин үнэлсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарзыг дахин үнэлгээний бууралт гэж үзнэ. Бусад тохиолдолд үнэ цэнийн бууралтын гарзыг орлогын тайланд зардлаар шууд хүлээн зөвшөөрнө.

Үнэ цэнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрсний дараа хөрөнгийн шинэчлэгдсэн дансны үнийг хөрөнгийн ашиглахаар тооцсон үлдэх хугацаанд системтэйгээр хуваарилах зорилгоор хөрөнгийн ирээдүйн тайлант хугацаанд элэгдлийн зардлыг өөрчлөн тохируулна.

  1.   Элэгдэл.

Хөрөнгийг ашиглагдах боломжит хугацааны туршид тухайн хөрөнгийн анхны өртгөөс элэгдэл тооцож, өртөг зардалд системтэйгээр шингээнэ. Элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн хөрөнгөнд элэгдэл байгуулахгүй.

Хоршоо хөрөнгийн өгөөжийг хэрхэн хүртэхийг харгалзаж үзсэний үндсэн дээр үндсэн хөрөнгийг ашиглах зохистой хугацааг тогтоож, түүнд элэгдэл тооцох тохиромжтой аргыг сонгон нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусган тууштай мөрдөнө.

Хөрөнгийн үлдэх өртөг болон ашиглалтын хугацааг санхүүгийн жил бүрийн эцэст эргэн нягталж, хэрэв тэдгээрийг өөрчлөх тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт гэж үзэн гүйцээх горимоор бүртгэнэ.

Ашиглалтын хугацаа гэж хөрөнгийн ашиглагдах боломжтой хугацаа, эсвэл тухайн хөрөнгийг ашиглаад бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ, түүнтэй адилтгах зүйлсийн нэгжийг хэлнэ.

Үлдэх өртөг гэж хөрөнгийн ашиглалтын хугацааны эцэст түүнийг данснаас хасахтай холбоотой аливаа зардлыг хассаны дараа түүнээс олж авахаар байгууллагын хүлээж буй  цэвэр дүнг хэлнэ.

Хоршооны үндсэн хөрөнгийн элэгдэл байгуулах бодлого нь татварын  хуулиар тогтоосон хувь хэмжээнээс зөрүүтэй бол зөрүүг татварын түр зөрүүгээр бүртгэж тайлагнана. Энэ талаарх дэлгэрэнгүйг орлогын албан татвар хэсгээс харна уу.

5.1.   Элэгдүүлэх дүн. Элэгдүүлбэл зохих дүнг үндсэн хөрөнгийн анхны өртөг, үндсэн хөрөнгийн өртөгт хамаарах дахин үнэлгээ, нэмэлт өртгийн хэмжээг харгалзсан бусад зүйлийг тооцсон анхны өртгөөс үлдэх өртгийг хассан дүнгээр илэрхийлнэ. Хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглахаар тооцсон хугацааны туршид системтэйгээр хуваарилна. Үндсэн хөрөнгийн үлдэх өртөг, ашиглалтын хугацаа, элэгдүүлэх арга өөрчлөгдвөл нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт гэж үзээд гүйцээх горимоор бүртгэнэ.

5.2. Үлдэгдэл өртөг. Анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хасаж үлдэгдэл өртгийг тодорхойлно. Үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртгийг тухайн хөрөнгийг худалдах буюу ашиглалтаас хасах, шилжүүлэх, дахин үнэлэх үеийн тооцоололд ашиглана. Хуримтлагдсан элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн үндсэн хөрөнгөнд дахин элэгдэл тооцохгүй ба үндсэн хөрөнгийн анхны өртөг, хуримтлагдсан элэгдлийн дүнг уг хөрөнгийг ашиглалтаас гаргах хүртэл санхүүгийн байдлын тайланд толилуулна.

5.3.   Элэгдүүлэх хугацаа. Хоршоо үндсэн хөрөнгийн элэгдлийг тухайн үндсэн хөрөнгийг ашиглахад бэлэн болсон үеэс түүнийг данснаас хасах хүртэлх хугацаанд тооцох ба элэгдүүлэх хугацааг тухайн хоршоо ашиглахаар төлөвлөж буй хугацаа, үйлдвэрлэх бүтээгдэхүүн, гүйцэтгэх ажил үйлчилгээний тоо хэмжээ, удирдлагын гаргасан шийдвэр, үйлдвэрлэгчээс тогтоосон хугацаа зэрэгт үндэслэн тогтооно.

5.4.   Элэгдэл тооцох арга. Хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглахаар тооцсон хугацааных нь туршид системтэйгээр хуваарилахдаа элэгдэх тооцох янз бүрийн аргыг хэрэглэж болно. Эдгээр аргад шулуун шугамын арга, үлдэгдлийг бууруулах арга, бүтээгдэхүүний нэгжийн арга орно. Шулуун шугамын аргаар хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацааных нь туршид тогтмол хэмжээтэй элэгдэл тооцдог. Үлдэгдлийг бууруулах аргаар элэгдэл тооцох аргын үед хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацааны туршид байгуулсан элэгдэл нь жилээс жилд буурдаг. Бүтээгдэхүүний нэгжийн аргаар элэгдлийг тооцоход хөрөнгийн хүлээгдэж буй ашиглалт буюу гарцад үндэслэж зардлыг тооцдог.

  1.   Үндсэн хөрөнгийн солилцоо.

Үндсэн хөрөнгийн зүйлийг ижил бус төрлийн үндсэн хөрөнгийн зүйл эсвэл бусад хөрөнгөөр солих эсвэл хэсэгчлэн солих замаар олж авч болно. Үндсэн хөрөнгийг солилцоог арилжааны зорилготой гэж үзвэл хүлээн авсан хөрөнгийг бодит үнэ цэнээр нь бүртгэж, хөрөнгийн солилцооны олз, гарзыг хүлээн зөвшөөрнө. Хэрэв хүлээн авсан хөрөнгийн бодит үнэ цэнийг тодорхойлох боломжгүй бол өгсөн хөрөнгийн дансны үнэтэй тэнцүү дүнгээр хүлээн авсан хөрөнгийг хүлээн зөвшөөрнө. Энэ тохиолдолд хөрөнгийн солилцооны олз, гарз үүсэхгүй. Мөн арилжааны бус зорилгоор хийсэн хөрөнгийн солилцоонд дансны үнийн үнэлгээг ашиглах ба энэ үед олз, гарз үүсэхгүй.

  1.   Буцалтгүй тусламж, бэлэг хандиваар олж бэлтгэх.

Хоршоо нь үнэ төлбөргүйгээр буюу буцалтгүй тусламж, бэлэг, хандиваар үндсэн хөрөнгө хүлээн авсан бол хөрөнгийг бодит үнэ цэнээр нь үнэлж бүртгэнэ.

  1.   Ашиглалтаас хасах ба данснаас хасах.

Хөрөнгийг данснаас хассанаар түүнээс хүлээгдэж буй эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавх байхгүй болсны улмаас хөрөнгийг ашиглалтаас бүр мөсөн хассан эсвэл данснаас хассан тохиолдолд үндсэн хөрөнгийн тухайн зүйлийг санхүүгийн байдлын тайлангаас хасна. Үндсэн хөрөнгийн зүйлийг ашиглалтаас хасах эсвэл данснаас хасах үед үүсэх олз буюу гарзыг хөрөнгийн дансны ба данснаас хасахад үүссэн цэвэр орлого хоёрын зөрүүгээр тодорхойлно.

  1. Өөрөө бүтээн босгож байгаа хөрөнгө буюу дуусаагүй барилга

Бүтээн босгож буй хөрөнгийг олж авах, барилгын ажлыг гүйцэтгэх, үйлдвэрлэхтэй шууд хамааралтай зээлийн зардал нь тухайн хөрөнгийн өртгийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг. Зээлийн өртөгт үр ашигт хүүгийн аргаар тооцсон зээлийн хүү, санхүүгийн түрээсийн хүү, гадаад валютаар илэрхийлэгдсэн зээлийн ханшийн зөрүү зэрэг багтана.

Хоршоо өөрийн барилга, байгууламж барих, бүтээн босгохтой шууд холбоотой гарсан зээлийн зардлыг тухайн хөрөнгийн өртгийн нэг хэсэг болгон капиталжуулдаг. Хөрөнгийг барьж босгох үйл явц зогссон эсвэл бүрэн дууссан үед зээлийн өртгийн капиталжуулалтыг зогсооно.

Тайлангийн үед капиталжуулсан зээлийн өртгийн дүн нь тайлант хугацаанд гарсан зардлаас хэтрэхгүй. Тайлангийн үеийн бодит зээлийн зардлаас тэр зээлийн богино хугацаат хөрөнгө оруулалтын орлогыг хасаж, капиталжуулах зардлыг тооцно.

В. БҮРТГЭЛ

  1. Үндсэн хөрөнгийг худалдан авах, бэлтгэх

Үндсэн хөрөнгийг худалдан авах, бэлтгэх:

Дт Машин, тоног төхөөрөмж

Дт Тавилга, эд хогшил

             Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны өглөг

Хандив, тусламжаар авсан хөрөнгө авсан үед:

Дт Холбогдох үндсэн хөрөнгө

Кт Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгө

Үндсэн хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг капиталжуулсан үед:

Дт Холбогдох үндсэн хөрөнгө

 Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Үндсэн хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг тайлант үеийн зардлаар бүртгэхэд:

Дт Засварын зардал

 Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  1. Үндсэн хөрөнгө худалдан борлуулах, данснаас хасах

Үндсэн хөрөнгийг гадагш худалдах, шилжүүлэх, акталж устгах үед түүний анхны өртгийн хэмжээгээр данснаас хасах бөгөөд хуримтлагдсан элэгдэл, хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын данс хаагдсан байна.

Үндсэн хөрөнгийг дансны үлдэгдэл өртгөөс нь доогуур үнээр борлуулсан бол үндсэн хөрөнгө борлуулсны гарзыг хүлээн зөвшөөрнө:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/дансны авлага

Дт Холбогдох хуримтлагдсан элэгдэл

Дт Холбогдох хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

Дт Үндсэн хөрөнгийг данснаас хассаны гарз

 Кт Холбогдох үндсэн хөрөнгө

Үндсэн хөрөнгийг дансны үлдэгдэл өртгөөс нь илүү үнээр борлуулсан бол үндсэн хөрөнгө борлуулсны олзыг хүлээн зөвшөөрнө:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө /дансны авлага                 Дт              Холбогдох хуримтлагдсан элэгдэл             

Дт  Холбогдох хуримтлагдсан үнэ цэнийн бууралт 

 Кт Холбогдох үндсэн хөрөнгө     

 Кт Үндсэн хөрөнгө данснаас хассаны олз

Элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн хөрөнгийг ашиглалтаас хасах буюу актлах үед:

Дт Холбогдох хуримтлагдсан элэгдэл

Дт  Холбогдох хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 Кт Холбогдох үндсэн хөрөнгө

Элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхөөгүй хөрөнгийг ашиглалтаас хасах буюу актлах үед:

Дт Холбогдох хуримтлагдсан элэгдэл

Дт Холбогдох хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

Дт Үндсэн хөрөнгө данснаас хассаны гарз

 Кт Холбогдох үндсэн хөрөнгө

  1. Үндсэн хөрөнгийн солилцоо

Үндсэн хөрөнгүүдийн солилцоог арилжааны шинжтэй гэж үзвэл авсан хөрөнгийг бодит үнэ цэнээр нь үнэлж бүртгэнэ. Хэрэв авсан хөрөнгийн бодит үнэ цэнэ нь өгсөн хөрөнгийн үлдэгдэл өртгөөс их бол зөрүүгээр олз бүртгэнэ:

Дт Үндсэн хөрөнгө (авсан)

Дт Хуримтлагдсан элэгдэл (өгсөн хөрөнгийн)

Кт Үндсэн хөрөнгө данснаас хассаны олз

 Кт Үндсэн хөрөнгө (өгсөн)

Хэрэв авсан хөрөнгийн бодит үнэ цэнэ нь өгсөн хөрөнгийн үлдэгдэл өртгөөс бага бол зөрүүгээр гарз бүртгэнэ:

Дт Үндсэн хөрөнгө (авсан)

Дт Үндсэн хөрөнгө данснаас хассаны гарз

Дт Хуримтлагдсан элэгдэл (өгсөн хөрөнгийн)

 Кт Үндсэн хөрөнгө (өгсөн)

Харин үндсэн хөрөнгийн солилцоо арилжааны бус шинжтэй эсвэл авсан хөрөнгийн бодит үнэ цэнэ мэдэгдэхгүй байвал авсан хөрөнгийг өгсөн хөрөнгийн үлдэгдэл өртгөөр хэмжиж, бүртгэнэ. Энэ үед ямар нэгэн олз, гарз үүсэхгүй:

Дт Үндсэн хөрөнгө (авсан)

Дт Хуримтлагдсан элэгдэл (өгсөн хөрөнгийн)

  Кт Үндсэн хөрөнгө (өгсөн)

  1. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ

Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг бүртгэхдээ хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дансны үнийн өөрчлөлттэй хувь тэнцүүлэн дахин тооцохоор сонгосон бол үндсэн хөрөнгийн анхны өртөг болон хуримтлагдсан элэгдлийг хувь тэнцүүлэн өсгөнө.

Дт Холбогдох үндсэн хөрөнгө  

Кт  Холбогдох хуримтлагдсан элэгдэл  

Кт  Дахин үнэлгээний нэмэгдэл

Хуримтлагдсан элэгдлийг тэглэж, хөрөнгийг шинээр бүртгэхээр сонгосон бол эхлээд хуримтлагдсан элэгдлийн дансаа хаана:

Дт   Холбогдох хуримтлагдсан элэгдэл

Кт  Холбогдох үндсэн хөрөнгө

Дараа нь үндсэн хөрөнгийн өсөлтийг бүртгэнэ:

Дт   Холбогдох үндсэн хөрөнгө

Кт  Дахин үнэлгээний нэмэгдэл

Дахин үнэлгээний үр дүнд үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртөг нэмэгдсэн тохиолдолд:

Дт   Холбогдох үндсэн хөрөнгө

Кт   Дахин үнэлгээний нэмэгдэл

Давтан хийгдсэн дахин үнэлгээгээр тухайн хөрөнгийн үнэлгээ буурсан бол:

Дт   Дахин үнэлгээний нэмэгдэл

Кт   Холбогдох үндсэн хөрөнгө

Дахин үнэлсэн хөрөнгийг данснаас хассан тохиолдолд дахин үнэлгээний нэмэгдэл дансны үлдэгдлийг бусад өмчдансанд хаана:

Дт   Дахин үнэлгээний нэмэгдэл

Кт   Бусад өмч

Харин дахин үнэлгээний үр дүнд үлдэгдэл өртөг буурсан тохиолдолд:

Дт   Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний бууралт (гарз)

Кт   Үндсэн хөрөнгө

Давтан хийгдсэн дахин үнэлгээгээр тухайн хөрөнгийн үнэлгээ өссөн бол:

Дт   Үндсэн хөрөнгө

Кт   Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний өсөлт (олз)

  1. Үндсэн хөрөнгийн элэгдэл, үнэ цэнийн бууралт

Үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцоолсон үед:

Дт Элэгдлийн зардал

 Кт Холбогдох хуримтлагдсан элэгдэл

Үнэ цэнийн бууралтын зардлыг бүртгэхдээ:

Дт  Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын зардал

Кт Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

Дахин үнэлсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг дахин үнэлгээний нэмэгдэл данс руу хаана:

Дт Дахин үнэлгээний нэмэгдэл

Кт Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

Хэрэв хөрөнгийн үнэ цэнийн бууралт нь дахин үнэлгээний нэмэгдлээс хэтэрсэн бол хэтэрсэн зөрүүгээр:

Дт Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын зардал

Кт Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

  1. Хандив, тусламжаар авсан үндсэн хөрөнгө

Хандив, тусламжаар хөрөнгө авсан үед тухайн хөрөнгийг бодит үнэ цэнээр үнэлж, бүртгэнэ:

Дт   Холбогдох үндсэн хөрөнгө

Кт Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгө

Хандив, тусламжаар авсан хөрөнгийг данснаас хассан үед:

Дт Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгө

  Кт Холбогдох хөрөнгийн данс

  1. Өөрөө бүтээн босгож байгаа хөрөнгө буюу дуусаагүй барилга

Барилга, байгууламжийг өөрөө барьж байгуулж байгаа тохиолдолд холбогдох өртгийг Дуусаагүй барилга дансанд хуримтлуулна.

Дт   Дуусаагүй барилга

Кт  Холбогдох данс

Харин барилгын ажил дуусаж, мэргэжлийн байгууллагаас ашиглах зөвшөөрөл авсан бол дуусаагүй барилгаа үндсэн хөрөнгийн данс руу шилжүүлж бүртгэнэ.

Дт Барилга байгууламж

 Кт Дуусаагүй барилга

 

2.2.2. Биет бус хөрөнгө

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Биет бус хөрөнгө гэдэг нь биет шинж чанаргүй, тодорхойлж болохуйц, мөнгөн бус хөрөнгө юм.

Биет бус хөрөнгөнд материаллаг дүнтэй төрөл бүрийн программ хангамж, патент, худалдааны тэмдэг, гүүдвил зэрэг хамарна.

Биет бус хөрөнгө нь доорх шалгуурыг хангаж байвал хүлээн зөвшөөрнө:

  • Тодорхойлогдохуйц байх: Биет бус хөрөнгө доорх нөхцөлүүдээс хангаж байвал тодорхойлогдохуйц байна гэж үзнэ:

-          Тусад нь авч үзэх боломжтой буюу бусдад түрээсэлж, борлуулж, шилжүүлж, арилжаалж болдог байх.

-          Гэрээ эсвэл бусад хууль эрхийн актын улмаас үүссэн байх.

  • Хянагдах боломжтой байх: Хөрөнгөнд хяналт тавих чадвартай байх нь чухал. Хөрөнгөөс ирээдүйн үр өгөөж олох боломжтой ба тэр үр өгөөжийг зөвхөн өөрөө хүртэх боломжтой байх үед хяналт тогтсон гэж үзнэ.
  • Ирээдүйд эдийн засгийн өгөөж авчрах.
  • Өртгийг нь найдвартай хэмжих боломжтой байх.

Дотооддоо бий болгосон биет бус хөрөнгө нь хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангаж байгаа эсэхийг үнэлэхийн тулд хөрөнгийг бий болгох үе шатыг дараах байдлаар ангилна:

  • судалгааны үе шат
  • хөгжүүлэлтийн үе шат

Судалгааны зардлыг гарсан тухай бүрт нь зардлаар хүлээн зөвшөөрнө. Хэрэв биет бус хөрөнгийг бий болгох судалгааны үе шатыг хөгжүүлэлтийн үе шатаас ялгаж чадахгүй байгаа бол зарцуулсан зардлыг зөвхөн судалгааны үе шатанд гарсан гэж үзээд зардлаар хүлээн зөвшөөрнө. Биет бус хөрөнгөөр хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангаагүй хөгжүүлэлтийн зардлыг гарсан тухай бүрт зардлаар хүлээн зөвшөөрнө. Биет бус хөрөнгөөр хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангасан хөгжүүлэлтийн зардлыг гарсан тухай бүрт биет бус хөрөнгөөр хүлээн зөвшөөрнө.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Биет бус хөрөнгийг анх удаад өртгөөр хүлээн зөвшөөрнө. Худалдаж авсан биет бус хөрөнгийн өртөг нь худалдааны хөнгөлөлт ба хямдруулалтыг хасаж, импортын болон буцаагдахгүй татварыг оруулж тооцсон худалдан авалтын үнэ ба хөрөнгийг тухайн зориулалтаар нь ашиглахад бэлэн болгохтой холбоотой шууд нэмэлт зардлуудын нийлбэрээр тодорхойлогдоно.

Бизнесийн нэгдлийн үр дүнд биет бус хөрөнгө худалдан авсан нөхцөлд биет бус хөрөнгийн өртгийг түүний худалдан авалтын өдрийн бодит үнэ цэнээр илэрхийлнэ.

Хандиваар эсвэл хөрөнгийн солилцоогоор авсан биет бус хөрөнгийг бодит үнэ цэнээр хэмжинэ. Дотооддоо бий болгосон биет бус хөрөнгийн хувьд хөгжүүлэлтийн үе шатанд хамаарах зардлын дүнгээр биет бус хөрөнгийг хэмжинэ.

  1.   Биет бус хөрөнгийн хорогдол.

Биет бус хөрөнгийн ашиглалтын хугацаа тодорхой бол ашиглалтын хугацаанд хорогдуулна. Биет бус хөрөнгийг тохиромжтой аргаар хорогдуулна. Хорогдол нь биет бус хөрөнгийн хорогдуулах дүнг түүний ашиглалтын хугацаанд системтэй хуваарилж зардалд шингээсэн хуваарилалт юм. 

Хорогдуулах дүн гэдэг нь биет бус хөрөнгийн анхны өртгөөс үлдэх өртгийг хассан дүнг хэлнэ.

Хэрэв тохиромжтой арга тодорхойлогдохгүй бол шулуун шугамын аргаар хорогдуулна. Биет бус хөрөнгийн ашиглалтын хугацаа тодорхойгүй бол хорогдуулахгүй, үнэ цэнийн бууралтыг үнэлж, бүртгэнэ. Ашиглалтын хугацаа тодорхойгүй биет бус хөрөнгийн дансны үнийг нөхөгдөх дүнтэй нь харьцуулах замаар үнэ цэнийн бууралтыг жил бүр шалгаж, үнэ цэнэ буурсан гэх шинж тэмдэг байгаа эсэхийг тодруулна.

  1.   Биет бус хөрөнгийн ашиглалтын хугацаа.

Гэрээ болон бусад хууль эрх зүйн заалтын дагуу бий болсон биет бус хөрөнгийн ашиглагдах хугацаа нь тухайн гэрээнд заасан хугацаанаас хэтрэх ёсгүй. Хэрэв эрх нь тодорхой хугацаанд шинэчлэгдэж байхаар хязгаартай хугацаатайгаар өгөгдсөн бол зөвхөн шинэчлэлтийг баталсан үлэмж нөлөө бүхий зардлыг нотолсон нотолгоо байгаа үед хөрөнгийн ашиглагдах хугацааг шинэчилж тогтооно.

Хоршоо нь тодорхойгүй ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг түүний нөхөгдөх дүнг дансны үнэтэй харьцуулах замаар жил бүр болон тухайн биет бус хөрөнгийн үнэ цэнэ буурсан гэх ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдэх тухай бүрт үнэлнэ. Биет бус хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг үнэлэхдээ:

  • Дансны үнийг тооцоолно.
  • Нөхөгдөх дүнг тодорхойлно. Нөхөгдөх дүнг уг хөрөнгийн ашиглалтын үнэ цэнэ (хүлээгдэж буй ирээдүйн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэн) ба борлуулалтын цэвэр үнэ (бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан цэвэр дүн)-ийн аль ихээр тодорхойлно.
  • Дансны үнэ ба нөхөгдөх дүнгийн аль багаар үнэлнэ. Хэрэв нөхөгдөх дүн нь дансны үнээс бага бол эдгээрийн зөрүүгээр үнэ цэнийн бууралт хүлээн зөвшөөрнө. Ийнхүү хүлээн зөвшөөрсний дараах тайлант хугацаанд хүлээн зөвшөөрч бүртгэсэн үнэ цэнийн бууралтын шалтгаан өөрчлөгдөж, байхгүй болсон гэж үзвэл үүнийг буцаана.

Шаардлагатай гэж үзвэл биет бус хөрөнгийг дахин үнэлж болох ба бүртгэл нь дээр дурдсан үндсэн хөрөнгийн дахин үнэлгээтэй ижил хийгдэнэ. Бодит үнэ цэнийг дараах нөхцөлийг бүгдийг хангасан идэвхтэй зах зээлээс тодорхойлно. Үүнд: зах зээлд нэг төрлийн зүйлсийг арилжаалдаг, арилжаанд оролцоход бэлэн худалдан авагч ба борлуулагч байнга байдаг, худалдах үнийг олон нийт нээлттэй олж авах боломжтой.

Тайлант хугацааны эцэст хөрөнгийн дансны дүн, бодит үнэ цэнэ хоорондоо материаллаг зөрүүтэй байх үед дахин үнэлгээг хийнэ. Биет бус хөрөнгийн идэвхтэй зах зээлийн үнэлгээг хийхэд амаргүй байдаг тул биет бус хөрөнгийг дахин үнэлэх нь маш ховор.

В. БҮРТГЭЛ

Биет бус хөрөнгийг худалдан авахад:

Дт  Холбогдох биет бус хөрөнгө

Кт   Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны өглөг

Хандив, тусламжаар биет бус хөрөнгийг авахад хандив, тусламжаар авсан үндсэн хөрөнгийн нэгэн адил бүртгэнэ:

Дт  Холбогдох биет бус хөрөнгө

Кт  Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгө

Биет бус хөрөнгийн хорогдлын зардлыг хүлээн зөвшөөрч, хуримтлуулахад:

Дт Хорогдлын зардал

Кт  Хуримтлагдсан хорогдол

Биет бус хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрч, хуримтлуулахад:

Дт Үнэ цэнийн бууралтын гарз

Кт  Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

Биет бус хөрөнгийг данснаас хасахад:

Дт Холбогдох хуримтлагдсан хорогдол

Дт Холбогдох хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

Кт  Холбогдох биет бус хөрөнгө

Хэрэв биет бус хөрөнгийг данснаас хасах үед ашиглалтын хугацаа дуусаагүй бөгөөд хорогдуулах өртгийг хараахан бүрэн нөхөөгүй бол хорогдуулаагүй үлдсэн өртгийн дүнг гарзаар бүртгэнэ:

Дт  Биет бус хөрөнгө данснаас хассаны гарз

Кт  Холбогдох биет бус хөрөнгө

Хэрэв биет бус хөрөнгийг бусдад худалдан борлуулж данснаас хассан бол хөрөнгийн дансны үнэ ба орсон мөнгө хоёрын зөрүүгээр олз, гарз үүснэ.

Биет бус хөрөнгийг олзтой борлуулсан бол:

Дт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Дт  Холбогдох хуримтлагдсан хорогдол 

Дт Холбогдох хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

Кт  Биет бус хөрөнгө данснаас хассаны олз

Кт  Холбогдох биет бус хөрөнгө 

Биет бус хөрөнгийг гарзтай борлуулсан бол:

Дт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Дт  Биет бус хөрөнгө данснаас хассаны гарз

Дт  Холбогдох хуримтлагдсан хорогдол

Дт Холбогдох хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

Кт   Холбогдох биет бус хөрөнгө 

2.2.3. Биологийн хөрөнгө

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа гэж хоршоо биологийн хөрөнгийг борлуулах эсвэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ба нэмэлт биологийн хөрөнгөнд хувиргах зорилгоор биологийн хувьсал ба биологийн хөрөнгийн хүлээн авалтыг удирдаж явуулахыг хэлнэ. Үүнд мал аж ахуй, ойн аж ахуй, нэг наст эсвэл олон наст ургамал тарих, жимс болон мод бут тариалах, цэцгийн аж ахуй, усны био нөөцийн үржүүлэг, загас үржүүлэг зэрэг багтана.

Биологийн хөрөнгө гэдэг нь амьд амьтан, ургамал юм. Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны өсөж үржиж, үр жимс, үр төлөө өгдөг үндсэн сүргийн мал амьтад, эх ургамал зэрэг нь биологийн хөрөнгөнд хамаарна.

Хоршоо өнгөрсөн үйл явдлын үр дүнд биологийн хөрөнгө, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хянаж, уг хөрөнгөтэй холбоотой эдийн засгийн ирээдүйн өгөөжийг хүртэх магадлалтай, уг хөрөнгийн бодит үнэ цэнэ, өртгийг хэмжих боломжтой  тохиолдолд хүлээн зөвшөөрнө.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Биологийн хөрөнгийг анх хүлээн авах үед болон тайлангийн хугацааны эцэс бүрт борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнээр хэмжинэ.

Биологийн хөрөнгийг борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнэ өөрчлөгдөх бүрт дахин үнэлж, үүсэх олз ба гарзыг тухайн тайлант үеийн ашиг, алдагдлаар бүртгэнэ.

Хөдөө аж ахуйн биржийн мэдээллийг ашиглан дараах шатлалын дагуу бодит үнэ цэнийг хэмжиж болно. Үүнд:

-          Хөдөө аж ахуйн бирж дээрх тухайн хөрөнгийн дундаж үнэ /сар, улирлаар гаргаж буй дүн/;

-          Тухайн хөрөнгийн хөдөө аж ахуйн бирж дээрх үнийг сар, улирлаар мэдэх боломжгүй үед бирж дээрх уг хөрөнгөд хамаарах хамгийн сүүлчийн ажил гүйлгээний үнэ;

-          Хөдөө аж ахуйн бирж дээрх ижил төрлийн хөрөнгийн дундаж үнэ /зөрүүг тохируулсан/;

-          Салбарын жишиг үнэ;

-          Тухайн хөрөнгийг цаашид ашигласнаар ирээдүйд бий болохоор тооцсон мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнэ.

Бодит үнэ цэнэ нь зах зээл дээрх үнийн ба биет өөрчлөлтөөс шалтгаалан өөрчлөгддөг. Биологийн хөрөнгийн борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнийн өөрчлөлт нь нэг тайлант үеэс дараагийн тайлант үеийн үнэ цэнийн хоорондох зөрүүг илэрхийлнэ. Уг үнэ цэнэ нь ургамлын ургалт, малын үржил, үнийн өсөлт зэргээс шалтгаалан нэмэгддэг боловч хөгшрөх, муудах, өвчлөх, үнийн уналтаас шалтгаалж буурна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулах үед биш харин түүний өсөлт, эсвэл нас дэвшилт болох үед энэ өөрчлөлтийг орлогоор хүлээн зөвшөөрнө.

Биологийн хөрөнгийн бодит үнэ цэнэ дараах хүчин зүйлийн улмаас өөрчлөгддөг. Үүнд:

-          Мал сүргийн хорогдол ба төрөлт - Биологийн хөрөнгө хувьсан өөрчлөгдөхийн хэрээр зарим хөрөнгө хорогдох эсвэл устах магадлалтай. Жишээ нь, таамаглаагүй цаг агаарын улмаас мал сүрэг хорогдох, ургац алдах.

-          Өсөлт бойжилтоос үүссэн бодит үнэ цэнийн өөрчлөлт - Өсөлт бойжилтын улмаас бодит үнэ цэнэ өөрчлөгдөнө. Ноос ноолуур авах зорилгоор тэжээж байсан хонь хурганы бодит үнэ цэнэ ноосыг нь хяргасны дараа буурдаг.

-          Үнийн өөрчлөлтөөс үүссэн бодит үнэ цэнийн өөрчлөлт

Биологийн хөрөнгийн бодит үнэ цэнийг найдвартай хэмжих боломжгүй байвал  хуримтлагдсан элэгдэл, үнэ цэнийн бууралтын гарзыг хасаж тооцсон өртгөөр үнэлнэ.

В. БҮРТГЭЛ

Биологийн хөрөнгө худалдан авах үед: 

Дт  Биологийн хөрөнгө /төл                              

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Өглөг      

Биологийн шинэ хөрөнгө буюу төл хүлээн авах үед бодит үнэ цэнээр нь:

 Дт  Биологийн хөрөнгө-төл                              

  Кт Биологийн хөрөнгийн үнэлгээний олз

Биологийн шинэ хөрөнгө буюу төл хүлээн авсан үед үржлийн мал амьтны үнэ цэнийн бууралтын гарзыг анхны хүлээн зөвшөөрөлтийн бодит цэнээс суутгасан бол (Тухайлбал, тугал төрөхөд):

 Дт Биологийн хөрөнгө-төл

  Кт Биологийн хөрөнгө-эх мал

  Кт Биологийн хөрөнгийн үнэлгээний олз

Тайлант үе бүрийн эцэст биологийн хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс бий болсон олз, гарзыг бүртгэхдээ: 

Дт Биологийн хөрөнгө                       

  Кт Биологийн хөрөнгийн үнэлгээний олз 

 Дт Биологийн хөрөнгийн үнэлгээний гарз

Кт Биологийн хөрөнгө                           

Үндсэн сүргийн мал амьтдын бүртгэл

Малыг нас, хүйсээр ангилж, мал, амьтны хөдөлгөөнийг хийж дараах дансны бичилт хийнэ.

Нас дэвшилтийн зөрүүгээр:

Дт  Мал, амьтад

Кт  Малын нас дэвшилтийн үнэлгээний олз

Мал амьтан худалдаж авсан бол:

 Дт Мал, амьтад

  Кт Дансны авлага/ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Мал амьтад худалдсан бол:

 Дт  Дансны авлага/ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө  

Кт  Мал, амьтад

Кт  Мал, амьтад борлуулсны олз

Гишүүдээс оруулах хувь хөрөнгөө малаар оруулсан үед:

Дт  Мал, амьтад

  Кт  Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө

Мал амьтанаа өөрийн байгууллагын хэрэгцээнд зориулсан бол:

 Дт  Холбогдох зардал  

  Кт  Мал, амьтад  

Өөрийн аж ахуйгаас олох малын ашиг шимийн орлогыг бүртгэх

Дт  Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн/ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт  Малын ашиг шимийн орлого (арьс шир, бусад)

Дутагдуулсан мал амьтныг зах зээлийн үнээр бодож төлбөр оногдуулсан үед:

 Дт  Ажиллагчдаас авах авлага

Кт Мал, амьтад

Кт  Дутагдуулсан малын төлбөрийн олз (Бүртгэлийн үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээр)

Зүй бус хорогдлыг бүртгэх:

 Дт  Малын хорогдлын гарз

  Кт  Мал, амьтад

 

2.2.4. Урт хугацаат хөрөнгө оруулалт

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Урт хугацаат хөрөнгө оруулалт гэж мөнгөтэй адилтгах хөрөнгө ба богино хугацаатай хөрөнгө оруулалтад тооцогдохгүй бусад хөрөнгө оруулалтыг хэлэх ба үүнд 1 жилээс дээш хугацаагаар эзэмших өмчийн хөрөнгө оруулалт (хувьцаагаарх хөрөнгө оруулалт) болон өрийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалт (хадгаламж, бондоорх хөрөнгө оруулалт) зэргийг хамруулна.

Анхан шатны хоршооны хувьд дундын хоршоонд оруулсан хувь хөрөнгийг урт хугацаат хөрөнгө оруулалтад хамруулна.

Анхан шатны хоршоо нь дундын хоршоонд хувь хөрөнгө оруулж, хөрөнгө оруулалтыг эзэмших эрх үүссэн үед хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрөх ба ногдол ашиг авах эрх үүссэн үед ногдол ашгийг хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

Санхүүгийн хөрөнгийн ангиллын хувьд эргэлтийн бус хөрөнгийн шаардлагыг хангасан бусад дэлгэрэнгүй орлого болох бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө, хорогдуулсан өртгөөр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө гэж ангилах санхүүгийн хөрөнгийг урт хугацаат хөрөнгө оруулалтаар ангилж, бүртгэнэ.

Ашиг алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгийн дуусгавар хугацааг үл харгалзан уг хөрөнгийг урт хугацаат хөрөнгө оруулалтад хамруулахгүй.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Бусад дэлгэрэнгүй орлого болох бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө болон хорогдуулсан өртгөөр илэрхийлэх санхүүгийн хөрөнгийн хэмжилт, үнэлгээг "Бусад санхүүгийн хөрөнгө"-ийн хэсгээс үзнэ үү.

  1.   Дундын хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

Дундын хоршоонд эд хөрөнгө хэлбэрээр хувь хөрөнгө оруулсан үед уг эд хөрөнгийг хоршоонд шилжүүлэн өгсөн өдрийн бодит үнэ цэнээр хөрөнгө оруулалтыг хэмжиж, үнэлнэ.

Дундын хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтыг өмчийн арга ба өртгийн аргын аль тохиромжтойг ашиглан бүртгэнэ. Тухайн хоршооны хувьд тохиромжтой аргыг хоршооны нягтлан бодох бүртгэлийн бодлогод тусгаж, тууштай мөрдөнө.

Өмчийн арга нь хөрөнгө оруулалтыг эхэлж өртгөөр нь хүлээн зөвшөөрч, дараагийн тайлант үед хараат ба хамтын хяналттай компанийн өөрийн хөрөнгөнд гарсан өөрчлөлтийг хоршооны эзэмшлийн хувиар тохируулан бүртгэх аргыг хэлнэ.

Өртгийн арга нь хөрөнгө оруулалтыг эхэлж өртгөөр хүлээн зөвшөөрч, бүртгэх арга ба хөрөнгө оруулалтын өртөг үнэ цэнийн бууралтаас бусад тохиолдолд өөрчлөгдөхгүй.

  1.   Өмчийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалт.

Хоршооны эзэмшиж буй өмчийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалтыг өртгөөр эсвэл бодит үнэ цэнээр бүртгэж, толилуулна. Хэрэв өртгөөр бүртгэсэн охин компани, хараат компани, хамтын хяналттай компанид оруулсан хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурсан бодитой нотолгоо байгаа бол үнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

  1.   Өрийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалт.

Бонд ба бусад өрийн үнэт цаасны урт хугацаат хөрөнгө оруулалтын хөнгөлөлт, урамшууллын хорогдлоор тохируулсан өртгөөр тайлагнана. Бондоорх хөрөнгө оруулалтын хөнгөлөлт, урамшууллыг хорогдуулахдаа шулуун шугамын арга, эсвэл үр ашигт хүүгийн аргыг ашиглаж болно.

В. БҮРТГЭЛ

  1. Дундын хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

Дундын хоршоонд мөнгөн хөрөнгө хэлбэрээр хувь хөрөнгө оруулсан бол:

 Дт Дундын хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Хэрэв дундын хоршоонд эд хөрөнгө хэлбэрээр хувь хөрөнгө оруулсан бол уг эд хөрөнгийн онцлогийг харгалзан бараа материал, үндсэн хөрөнгө эсвэл бусад холбогдох хөрөнгөөр бүртгэнэ:

 Дт Дундын хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

  Кт Бараа материал/ Үндсэн хөрөнгө/ ХОЗҮХХ/ Бусад холбогдох хөрөнгө

Дундын хоршоог татан буулгаж, хөрөнгө оруулалтаа эргүүлэн татсан бол:

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Дундын хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

а. Өмчийн арга

Дундын хоршооны тайлагнасан цэвэр ашгаас тухайн анхан шатны хоршоонд ногдох дүнгээр:

 Дт Дундын хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

  Кт Хөрөнгө оруулалтын орлого

Хэрэв дундын хоршоо алдагдалтай ажилласан бол уг тайлагнасан цэвэр алдагдлын тухайн анхан шатны хоршоонд ногдох дүнгээр:

 Дт Хөрөнгө оруулалтын алдагдал

  Кт Дундын хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

Дундын хоршоо ногдол ашиг зарласан болон олгосон үед:

 Дт Ногдол ашгийн авлага / Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Дундын хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

б. Өртгийн арга

Дундын хоршоо ногдол ашиг зарласан болон олгосон үед:

 Дт Ногдол ашгийн авлага / Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Ногдол ашгийн орлого

  1. Өрийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалт:

Худалдан авсан бондын хөрөнгө оруулалтыг худалдан авсан үнээр нь:

 Дт Бондоорх хөрөнгө оруулалт

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Хүү төлөгдөх хугацааны дундуур худалдан авсан бондын хуримтлагдсан хүүг нэмж төлөхөөр тооцсон бол:

 Дт Бондоорх хөрөнгө оруулалт

 Дт       Хүүгийн авлага

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Бондын урамшуулал болон хөнгөлөлтийг элэгдүүлсэн (хуваарилсан) дүнгээр:

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

 Дт        Бондоорх хөрөнгө оруулалтын хөнгөлөлт

  Кт Хүүгийн орлого

 

2.2.5. Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж капиталын үнийг өсгөх, түрээсийн орлого олох зорилгоор эзэмшиж буй хөрөнгийг хэлнэ.

Үнийг өсгөх зорилгоор урт хугацаанд эзэмшиж буй газар, одоогоор ирээдүйн ашиглалтыг нь тодорхойлоогүй эзэмшиж буй газар, удаан хугацаагаар түрээслүүлсэн болон түрээслүүлэх зорилгоор эзэмшиж буй барилга, ирээдүйд хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж ашиглахаар бэлтгэж байгаа үл хөдлөх хөрөнгө багтана. Харин бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх, захиргааны зориулалтаар ашиглаж байгаа болон бизнесийн хэвийн нөхцөлд худалдан борлуулж байгаа хөрөнгө нь хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд хамаарахгүй.

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эдийн засгийн өгөөжийг хоршоо хүртэх магадлалтай, хөрөнгийн өртгийг найдвартай хэмжих боломжтой үед хөрөнгийг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг анхны удаад өртгөөр бүртгэх бөгөөд дараагийн тайлант үед бодит үнэ цэнээр эсвэл өртгийн загварын аль нэгээр  бүртгэнэ. Уг хөрөнгөнд шууд хамааралтай арилжааны зардлыг хөрөнгийн анхны өртөгт оруулна. Худалдан авсан хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгийн өртөгт худалдан авсан үнэ, бусад шууд холбоотой зардал багтана. Шууд холбоотой зардалд мэргэжлийн үйлчилгээний зардал, хуулийн үйлчилгээний төлбөр, хөрөнгийг шилжүүлэхэд төлөх татвар, бусад зардал хамрагдана.

Барилгын зарим давхрыг салгаж үнэлэх боломжтой тохиолдолд түүнийг хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгөөр салгаж бүртгэж болно.

Бодит үнэ цэнийн загварын дагуу хөрөнгийг анхны хэмжилтээс хойш бодит үнэ цэнээр нь бүртгэнэ. Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс үүссэн олз, гарзыг үүссэн тайлант хугацаанд нь ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

Өртгийн загварын дагуу хөрөнгийг анхны хэмжилтийн дараа элэгдүүлсэн өртөг буюу хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хассан дүнгээр бүртгэнэ. Өртгийн загвараар бүртгэсэн ХОЗҮХХ-ийг өмчлөгч эзэмшсэн үл хөдлөх хөрөнгө болон бараа материалын ангилалд шилжүүлэн бүртгэхдээ дансны үнээр нь шилжүүлнэ.

Данснаас хасах. Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг данснаас хасахад үүсэх олз, гарзыг хөрөнгийн дансны үнэ ба ашиглалтаас хасахад үүссэн цэвэр орлого хоёрын зөрүүгээр тодорхойлж, тайлант хугацааны ашиг, алдагдалаар хүлээн зөвшөөрнө. Мөн үнэ цэнэ нь буурсан, алдагдсан, арилжаагаар өгсөн хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн төлбөрт гуравдагч талаас нөхөн төлбөр хүлээн авах нь тодорхой болох үед авлага гэж тооцон ашиг, алдагдалаар хүлээн зөвшөөрнө.

В. БҮРТГЭЛ

1. ХОЗҮХХ-ийг орлогодох

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан бол:

Дт Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны өглөг

Үндсэн хөрөнгийг хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгөнд шилжүүлэх, ангиллыг өөрчлөн бүртгэсэн бол:

Дт Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

Кт Үндсэн хөрөнгө

2. Бодит үнэ цэнийн загвар

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөхөд:

Дт Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

Кт Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтийн олз

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ дахин үнэлгээгээр буурсан бол:

Дт Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтийн гарз

Кт Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

3. Өртгийн загвар

Элэгдлийг үндсэн хөрөнгийн нэгэн адил тооцоолж, бүртгэнэ:

Дт Элэгдлийн зардал

Кт Хуримтлагдсан элэгдэл - ХОЗҮХХ

Үнэ цэнийн бууралтыг үндсэн хөрөнгийн нэгэн адил тооцоолж, бүртгэнэ:

Дт Үнэ цэнийн бууралтын гарз

Кт Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт - ХОЗҮХХ

4. ХОЗҮХХ-ийг данснаас хасах

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дансны үнээс доогуур үнээр худалдан борлуулсан бол:

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

 Дт ХОЗҮХХ данснаас хассаны гарз

  Кт Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

Нөхөн төлбөр хүлээн авах нь тодорхой болох үед:

 Дт Авлага 

  Кт Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

  Кт ХОЗҮХХ данснаас хассаны олз

Хоршоо хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өөрөө ашиглахаар шийдвэрлэсэн бол үндсэн хөрөнгөнд, борлуулахаар болсон бол БЗЭБЭБХ-нд бүртгэнэ:

 Дт Үндсэн хөрөнгө/ БЗЭБЭБХ

  Кт Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ӨР ТӨЛБӨР

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Өр төлбөр гэдэг нь төлбөрийг барагдуулахад эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний чадавхад биеллээ олсон байгууллагын нөөц гадагш урсахаар хүлээгдэж байгаа, өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүссэн өнөөгийн үүрэг хариуцлага юм.

Өр төлбөрийг төлж барагдуулах хугацаагаар нь богино болон урт хугацаат өр төлбөр гэж хоёр ангилж, тайлагнана.

Хүлээсэн үүргээ биелүүлснээр эдийн засгийн өгөөж буурах магадлалтай бөгөөд дүнг нь бодитой хэмжих боломжтой тохиолдолд өр төлбөрийг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрч, толилуулна.

Богино хугацаат өр төлбөр гэдэг нь хоршооны тайлагналын өдрийн дараах нэг жил ба үйл ажиллагааны хэвийн циклийн аль уртад төлж барагдуулах өр юм.

Урт хугацаат өр төлбөр гэдэг нь бизнесийн үйл ажиллагааны хэвийн цикл эсвэл нэг жилийн аль уртад төлөгдөхгүй буюу 1 жилийн дотор одоо байгаа эргэлтийн хөрөнгөөр барагдахгүй үүрэг хариуцлага юм.

  1. Тодорхой өр төлбөр

Өр төлбөр үүсэх ажил гүйлгээ гарч төлөх хэмжээ нь баримтаар нотлогдон дансанд тусгагдсаныг тодорхой өр төлбөр гэнэ. Тодорхой өр төлбөрт хамрагдах зүйлс:

1.1.                       Дансны өглөг. Хоршооны үндсэн үйл ажиллагааны явцад бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авсан бараа, хангамжийн материал, үйлчилгээний үнийн  төлөгдөөгүй үлдэгдэл хамаарна.

1.2.                       Гишүүнд төлөх төлбөр. Хоршоо гишүүнийхээ бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан, оюуны өмчийг ашигласны дараа түүнд төлөхөөр тохиролцсон хэлцлийн үнийн дүнг хэлнэ.

1.3.                       Өрийн бичиг. Өрийн бичиг нь төлбөр хийхийг баталсан бичгэн нотолгоо бөгөөд богино, урт хугацаат төлбөрөөс тайлант хугацаанд хамаарах хэсэг гэж ангилна.

1.4.                       Цалингийн өглөг. Ажилтан, албан хаагчдад өгөх цалин, бусад хэлбэрийн хөдөлмөрийн хөлсний өр төлбөрийн дүн хамаарна. Ажилтан тайлант хугацаанд хоршоонд ажилласан эсвэл үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд хоршоо нь төлбөл зохих богино хугацааны тэтгэмжийг дискаунтчилаагүй дүнгээр нь зардал байдлаар, уг дүнгээс төлөгдсөн хэсгийг хассан дүнгээр өр төлбөрөөр бүртгэнэ. Харин зардлын дүнгээс илүү төлөгдсөн байвал урьдчилж төлсөн зардлаар бүртгэнэ.

1.5.                       Нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг. Ажилтан, албан хаагчдын цалингаас суутгасан болон ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн тайлант хугацааны эцэст төлөгдөөгүй үлдэгдлийг тооцон энэ хэсэгт тусгана. Нийгмийн даатгалын шимтгэлд тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын өр төлбөр хамрагдана.

1.6.                       Урьдчилж орсон орлого. Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлэхээс өмнө тэдгээрийн үнийг худалдан авагч эсвэл захиалагчаас урьдчилан хүлээн авсан тохиолдолд хүлээн авсан мөнгөний хэмжээгээр богино хугацаат өр үүсгэж "Урьдчилж орсон орлого" дансанд бүртгэнэ.

1.7.                       Ногдол ашгийн өглөг. Хоршооны бүх гишүүдийн хурлын шийдвэрээр гишүүдэд төлөхөөр зарласан ногдол орлогыг энэ дансанд бүртгэнэ. Ногдол ашгийн өглөгийг ногдол ашиг зарласан үед хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

1.8.                       Урт хугацаат өр төлбөрийн тайлант хугацаанд хамаарах хэсэг. Хоршооны урт хугацаатай банкны зээл, барьцаат өр төлбөрийн санхүүгийн тайлант жилийн дараах нэг жилд төлөгдөх хэсгийг богино хугацаат өр төлбөрт шилжүүлж бүртгэнэ.

  1. Тооцоолсон өр төлбөр

Бизнесийн үйл ажиллагааны эцсийн үр дүнгээс шалтгаалан төлөгдөх дүн нь тодорхой болдог өр төлбөрийг тооцоолсон өр төлбөр гэнэ. Тооцоолсон өр төлбөрт хамрагдах зүйлс:

2.1.                       Орлогын албан татвар. Хоршоо нь татварын тайлангаар тооцоолсон орлогын албан татварын өглөгийг богино хугацаат өр төлбөр гэж ангилна.

2.2.                       Бусад бүх төрлийн албан татвар. Хоршооны орлогын албан татвараас бусад бүх төрлийн албан татварын төлөгдөөгүй хэмжээ ба үүнийг нэр төрөл тус бүрээр тооцоог хийж, баталгаажуулсан байна.

2.3.                       Ажилтан, албан хаагчдын ээлжийн амралтын цалингийн өр төлбөр. Амралтын цалингийн зардлыг ажилтны одоогийн цалингийн түвшин, ирээдүйн тооцоолсон цалингийн түвшинг ашиглан хуримтлуулж бүртгэнэ.

  1. Нөөц ба болзошгүй өр төлбөр
    1. Нөөц. Нөөц гэж хугацаа, дүн нь тодорхойгүй өр төлбөрийг хэлнэ. Төлбөрийг барагдуулах магадлалтай үед үүнийг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ. Нэг жилийн дотор төлөгдөхгүй нөөцийг дискаунтчилна. Нөөцийн төлөгдөх хугацаа, ирээдүйд төлөгдөх дүн тодорхойгүй байдаг нь үүнийг дансны өглөг, хуримтлуулсан өглөг гэх мэт бусад өр төлбөрөөс ялгана. Дансны өглөг нь авсан буюу нийлүүлсэн бараа, үйлчилгээний үнэнд төлөхөөр нэхэмжилсэн буюу бэлтгэн нийлүүлэгчийн албан ёсоор зөвшөөрсөн өр төлбөр бол харин хуримтлуулсан өр төлбөр нь авсан буюу нийлүүлсэн бараа, үйлчилгээний үнэнд төлөх, хараахан төлөгдөөгүй, нэхэмжлээгүй буюу бэлтгэн нийлүүлэгчийн албан ёсоор зөвшөөрөөгүй, ажилтнуудад төлөх өглөгийг багтаасан өр төлбөр юм. Хэдийгээр заримдаа хуримтлуулсан өглөгийн хугацаа, дүнг тооцоолох боломжтой байдаг боловч тодорхойгүй байдал нь нөөцтэй харьцуулахад бага байдаг.

3.2.   Болзошгүй өр төлбөр. Бизнесийн үйл ажиллагааны явцад урьд өмнөх хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээнээс хамаарч ирээдүйд гарч болзошгүй гарзаас үүсэх өр төлбөрийг урьдчилан тооцож, тайлагнахыг болзошгүй өр төлбөр гэнэ.

Болзошгүй өр төлбөр нь:

  • Өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүссэн бөгөөд ирээдүйн тодорхой бус үйл явдал тохиолдсоноор эсвэл үл тохиолдсоноор оршин байх нь баталгаажих; эсвэл
  • Өнгөрсөн үйл явдлын улмаас үүссэн өнөөгийн үүрэг бөгөөд дараах шалтгаанаар бүртгээгүй байгаа:

-          Үүргийг биелүүлэхэд төлбөр хийгдэх магадлал байхгүй; эсвэл

-          Өр төлбөрийн дүнг найдвартай хэмжих боломжгүй.

Нөөцийг хүлээн зөвшөөрөх шалгуур хангагдсан нөхцөлд хуулийн байгууллага, шүүхээр шийдвэрлүүлж байгаа зарга маргаан, түүнтэй адилтгах зүйлсэд байгуулсан нөөцийг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

Нөөцийг дараах тохиолдолд бүртгэнэ:

  • Өнгөрсөн үйл явдлын үр дүнд хуулиар хүлээсэн болон гэрээний бус үүрэг хүлээсэн;
  • Үүргийг биелүүлэхийн тулд төлбөр барагдуулах магадлалтай;
  • Өр төлбөрийн дүнг найдвартай тооцоолох боломжтой.

Гэрээний бус үүрэг гэж дараах үүргийг хэлнэ:

  • Өнгөрсөн практик, бодлого, тайлангаар хоршоо тодорхой үүргийг хүлээж байгаагаа бусад талуудад илэрхийлсэн;
  • Үүний үр дүнд хоршоо дээрх үүргээ биелүүлнэ гэсэн итгэл тэдгээр талуудад бий болсон.

Тайлант хугацаа бүрийн эцэст нөөцийн дүнг нягталж, тухайн үеийн хамгийн сайн тооцооллыг харуулсан тохируулгыг хийнэ. Хэрэв эдийн засгийн нөөцийг гадагш шилжүүлэхийн тулд өр төлбөрийг барагдуулах магадлалгүй болсон бол нөөцийг буцааж хаана. Нөөцийг зөвхөн анх бүртгэж байсан үеийн зориулалтаар зарцуулна. Зардлыг харгалзах зориулалтын дагуу байгуулсан нөөцөд хаана. Өөрөөр хэлбэл өөр зориулалтаар байгуулсан нөөцөд хаахгүй.

  1. Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (борлуулах бүлэг хөрөнгө) - нд хамаарах өр төлбөр

Борлуулах зориулалттай эргэлтийн бус хөрөнгийн бүлгийн шалгуур хангагдсан нөхцөлд борлуулах зорилготой өр төлбөрийг борлуулах зориулалттай хөрөнгийн хамт хүлээн зөвшөөрч, бүртгэнэ. Энэ талаарх дэлгэрэнгүйг БЗЭБЭБХ хэсгээс харна уу.

В. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Өр төлбөрийг хүлээсэн үүргийн дагуу авсан орлогын дүн эсвэл зарим нөхцөлд өр төлбөрийг барагдуулахын тулд төлөхөөр төлөвлөж буй мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн дүнгээр бүртгэнэ.

Хойшлогдсон орлого, хуримтлуулан тооцоолсон өр төлбөрийг төлөх буюу төлөгдсөн дүнгээр үнэлж, бүртгэнэ. Бусад өглөгийг гэрээ, хэлцлийн дагуу төлөх дүнгээр бүртгэнэ.

Тэтгэвэр, шагнал (жишээлбэл, тодорхой ойн тэмдэглэлт баярыг тохиолдуулан ажилтнуудад олгож буй шагнал, урамшуулал) гэх мэт урт хугацааны тэтгэмж нь Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу заавал төлөх тэтгэмж болох ба энэхүү урт хугацаат тэтгэмжийг бүртгэхдээ цаг хугацааны үнэ цэнийн зөрүүг мэдэгдэхүйц их гэж үзэж байгаа тохиолдолд ирээдүйн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнээр үнэлнэ. Тэтгэмж ба шагнал, урамшууллыг ажиллагчдын ажлаас гарах магадлалыг харгалзан ирээдүйн хугацаанд хамаарах тэтгэмжийн өглөг буюу шагнал, урамшууллын өглөгийн өнөөгийн үнэ цэнд үндэслэн хүлээн зөвшөөрч, бүртгэсэн урт хугацаат тэтгэмжийн дүнг тайлант хугацаа бүрийн төгсгөлд үнэлж байна.

Тайлант үе бүрийн эцэст гадаад валютаар илэрхийлэгдсэн дансны өглөгийг тухайн өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшаар дахин илэрхийлнэ. Гадаад валютын ханшийн тэгшитгэлээс үүссэн зөрүүг тайлант үеийн олз, гарзаар хүлээн зөвшөөрнө.

Г. БҮРТГЭЛ

  1. Худалдан авалтын өр төлбөр

Бараа материал, бусад хөрөнгө, үйлчилгээг зээлээр худалдан авахад:

Дт Бараа материал/Үндсэн хөрөнгө

Кт Дансны өглөг

Бараа, үйлчилгээний үнийг төлөхөд:

Дт Дансны өглөг

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Худалдан авагчаас бараа материал болон үйлчилгээний орлого урьдчилан төлөгдөхөд:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Кт Урьдчилж орсон орлого

Кт НӨАТ-ын өглөг

Урьдчилж төлөгдсөн орлогыг тайлант үед хуваарилах үед:

Дт Урьдчилж орсон орлого

Кт Борлуулалтын орлого

  1. Гишүүнд төлөх төлбөр

Хоршооны гишүүний бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан үед хоршооны гишүүнд төлөх төлбөрийг тооцоолж, бүртгэсэн бол:

Дт Дансны авлага/Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

 Кт  Гишүүнд төлөх төлбөр

 Кт Хоршооны зуучлалын орлого

Кт НӨАТ-ын өглөг (НӨАТ-ыг суутган төлөгчөөр бүртгүүлсэн хоршоо)

Хоршооны гишүүнд төлөх төлбөрийг олгох үед:

Дт Гишүүнд төлөх төлбөр

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Хэрэв хоршооны гишүүнд төлөх төлбөрийг урьдчилан өгсөн бол үнийн зөрүүг олгоно:

Дт Гишүүнд төлөх төлбөр

 Кт Гишүүдийн төлбөр тооцоо

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  1. Гишүүн бус этгээдийн хөрөнгө оруулалт

Гишүүн бус этгээдээс оруулсан хөрөнгө оруулалтыг бүртгэх:

Дт Холбогдох хөрөнгө

  Кт Гишүүн бус этгээдийн хөрөнгө оруулалтын өглөг

Хоршоо болон хөрөнгө оруулагчийн хооронд байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу хөрөнгө оруулалтыг буцаан төлсөн үед:

Дт Гишүүн бус этгээдийн хөрөнгө оруулалтын өглөг

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр хөрөнгө оруулагчийг хоршооны гишүүнээр бүртгэж, хувь хүртээсэн үед:

Дт Гишүүн бус этгээдийн хөрөнгө оруулалтын өглөг

  Кт Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө

  1. Цалин хөлс, тэтгэмж

Цалингийн урьдчилгаа тавьж олгосон үед:

Дт Цалингийн урьдчилгаа

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Сарын эцэст цалин хөлсний тооцоолсон дүнгээр:

Дт Цалин хөлс, шагналын заpдал/ Дуусаагүй үйлдвэрлэл

  Кт Цалингийн өглөг

Ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал тооцоолсон бол:

Дт Цалингийн зардал

  Кт Амралтын цалингийн өр төлбөр

Шагнал, урамшуулал:

Дт Шагнал, урамшууллын зардал

  Кт Шагнал, урамшууллын өр төлбөр

Тооцоолсон цалин хөлс, шагнал урамшууллаас урьдчилгаа цалин болон хуулийн дагуу татвар, шимтгэлийг суутгаж, олгосон үед:

Дт Цалингийн өглөг

Кт Цалингийн урьдчилгаа

Кт  НДШ-ийн өглөг

Кт  ХХОАТ-ын өглөг

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Ажил олгогчийн төлөх эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн дүнгээр:

Дт НДШ-ийн зардал/ Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал

  Кт НДШ-ийн өглөг

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох үед:

Дт Холбогдох зардлын данс (байгууллагаас төлөх дүнгээр)

Дт Бусад авлага (НДС-аас төлөх дүнгээр)

  Кт Бусад өглөг

 НДС-аас тэтгэмжийг хоршооны дансанд шилжүүлсэн бол:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Бусад авлага

Тэтгэмжийг ажилтанд олгох үед:

Дт Бусад өглөг

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  1. Татварын өр төлбөр

Татварын хувь хэмжээгээр тооцоолсон тайлант хугацаанд хамаарах татварыг ААНОАТ-ын өглөгт бүртгэнэ.

Дт Тайлант үеийн орлогын албан татварын зардал

Кт ААНОАТ-ын өглөг

Орлогын албан татварыг төлсөн үед:

Дт ААНОАТ-ын өглөг

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Авто тээврийн болон өөрөө явах хэрэгслээс хураах татварыг төлөх дүнгээр:

Дт Холбогдох зардал

  Кт АТБОЯХАТатварын өглөг

  1. Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)

НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн хоршоо нь НӨАТ-ыг бүртгэх ба уг татварын үлдэгдэл нь харьяа татварын байгууллагад тайлагнасан дүнтэй тохирч байх ёстой. Татварын байгууллагад төлөхөөр тооцоолсон татварын хэмжээгээр НӨАТ-ын өглөг, харин хасалт хийхээр тооцоолсон татварын хэмжээгээр НӨАТ-ын авлага тайлагнана.

Бараа борлуулах, ажил, үйлчилгээ үзүүлэх үед:

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны авлага

  Кт  НӨАТ-ын өглөг

  Кт Борлуулалт

НӨАТ-тай бараа, ажил, үйлчилгээ үзүүлсэн үед хасалт хийх хэмжээгээр бараа, ажил, үйлчилгээний үнээс НӨАТ-ыг салгаж бүртгэнэ:

 Дт Бараа/ Холбогдох зардлын данс

 Дт  НӨАТ-ын өглөг/ авлага

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны өглөг

НӨАТ-тай үндсэн хөрөнгө худалдан авсан үед НӨАТ-ыг хувь тэнцүүлэн хасах падаан үүсгэн хасалт хийхийн тулд эхлээд нийт татварын дүнгээр НӨАТ-ыг хойшлуулан бүртгэнэ:

 Дт Бараа/ Холбогдох зардлын данс

 Дт  Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны өглөг

Дээрх хувь тэнцүүлэн хасах падааны дагуу НӨАТ-ын хасалт хийх үед татварын авлагыг бууруулан бүртгэнэ:

 Дт НӨАТ-ын өглөг

  Кт Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

НӨАТ-ыг төлсөн бол:

 Дт НӨАТ-ын өглөг

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  1. Төслийн санхүүжилтийн өглөг

Тодорхой нөхцөл заасан төслийн санхүүжилтийг:

 Дт Холбогдох хөрөнгө

  Кт Төслийн санхүүжилтийн өглөг

Гэрээний хугацаа дуусаж хоршоонд хөрөнгийг шилжүүлсэн үед:

 Дт Төслийн санхүүжилтийн өглөг

Кт Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгө

Хэрэв хоршоо хөрөнгийг эргүүлэн төлсөн бол:

 Дт Төслийн санхүүжилтийн өглөг

  Кт Холбогдох хөрөнгө

  1. Зээл

Банк, санхүүгийн байгууллагаас зээл авсан бол зээлийн үндсэн өрийн дүнгээр:

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Банкны зээл

Зээлийн хүүг хуримтлуулан бүртгэх үед:

 Дт Хүүгийн зардал

  Кт Хүүгийн өглөг

Зээлийн хүүг төлсөн бол:

 Дт Хүүгийн өглөг

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Урт хугацаат зээлийн хувьд тухайн тайлант жилд төлөгдөх хэсгийг богино хугацаат зээл болгон шилжүүлэн бүртгэнэ:

 Дт Банкны зээл – Богино хугацаат өглөг

  Кт Банкны зээл – Урт хугацаат өглөг

Зээлийн үндсэн өрийг төлсөн үед:

 Дт Банкны зээл – Богино хугацаат өглөг

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  1. Нөөц ба болзошгүй өр төлбөр

Хоршоо бараа бүтээгдэхүүнээ баталгаат засварын нөхцөлөөр борлуулдаг тохиолдолд борлуулсан бүтээгдэхүүний хэмжээгээр баталгаат засварын зардлыг урьдчилан тооцож:

 Дт Баталгаат засварын зардал

  Кт Баталгаат засварын нөөц

Нөөцийг илүү байгуулсан гэж үзэн, буцааж тохируулах бол:

 Дт Баталгаат засварын нөөц

  Кт Буцаалтын олз

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ЭЗДИЙН ӨМЧ

4.1. ЭЗДИЙН ӨМЧ

А. Хүлээн зөвшөөрөлт

Эздийн өмч буюу өөрийн хөрөнгө гэж хоршооны бүх өр төлбөрийг барагдуулсны дараах хөрөнгө дэх үлдэх хувь оролцоог хэлнэ.

Хоршооны өөрийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:

  • Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө
  • Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгө
  • Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл
  • Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан
  • Хоршооны хөгжлийн сан
  • Хуваарилагдаагүй ашиг
  • Бусад өмч

Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө нь эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө, хөдөлмөр оролцоо, ажил үйлчилгээ, оюуны өмчийн хэлбэрээр хоршооны гишүүнээс хоршоонд оруулсан хөрөнгийн дүн юм.

Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан гэж хоршоонд учирч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор Хоршооны тухай хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хоршооны нийт борлуулалтын орлогоос хуваарилсан санг хэлнэ.

Хоршооны хөгжлийн сан гэж хоршооны хөгжил, хоршооны гишүүний нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлэх, амьдралын чанар, амьдрах орчныг сайжруулах зорилгоор төвлөрүүлсэн тусгай зориулалттай санг хэлнэ.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Өөрийн хөрөнгийн хэмжилт нь ихэвчлэн түүхэн өртөг байна.

  1. Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө

Хоршооны дүрэмд тодорхойлсон хоршоологчдын анх оруулсан хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ юм.

Хоршооны гишүүдийн нэмж оруулсан хөрөнгө оруулалтаар эздийн өмчийг нэмэгдүүлж бүртгэнэ.

Хоршооны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, Хоршооны Тэргүүлэгчид болон гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу гарсан өөрчлөлтийг хувь нийлүүлсэн хөрөнгийн дансанд тусгана.

Хоршооны гишүүдээс эд хөрөнгө хэлбэрээр оруулсан хөрөнгийг хүлээн авсан өдрөөрх бодит үнээр бүртгэнэ.

Хоршооноос гарсан болон хасагдсан гишүүний оруулсан хөрөнгийг буцаан олгохдоо мөнгөн хөрөнгөөс бусад эд хөрөнгийг ашигласан бол хөрөнгийн үнэлгээг хийхдээ тухайн өдрийн бодит үнэ цэнийг ашиглана.

  1. Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгө

Хоршоонд бэлэглэсэн, хандивласан хөрөнгийг капиталын аргаар бүртгэнэ. Энэ аргын дагуу төсөл, хөтөлбөрийн хүрэнд болон бусад шалтгаанаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хоршоонд бэлэглэсэн, хандивласан хөрөнгийг эздийн өмчөөр бүртгэх ба харгалзах хөрөнгийг данснаас хасах эсвэл зарлагадах үед уг өмчийн дансыг хоршооны Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө дансанд хааж, гишүүдийн өмчийг нэмэгдүүлнэ.

  1. Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан

Хоршоо нь жилийн нийт борлуулалтын орлогын дүнгээс болзошгүй алдагдлыг нөхөх зориулалттай санд хөрөнгө хуваарилж, зардлаар бүртгэнэ. Сан байгуулах хувь хэмжээг хоршоо өөрийн дүрмээр тогтоох бөгөөд тайлант жил бүрт нийт борлуулалтын орлогоос сан байгуулах дээд хязгаар нь 20 хувиас хэтрэхгүй байна. Харин санд заавал байлгах хөрөнгийн хэмжээ нь хоршооны сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дунджийн 20 хувиас хэтрэхгүй байна.

Хоршоо нь алдагдалтай ажилласан бол болзошгүй эрсдэлээс хамгаалах санг нэмж байгуулахгүй бөгөөд алдагдлын дүнгээр уг санг хорогдуулна.

Хоршооны тухай хуульд заасны дагуу болзошгүй эрсдэлээс хамгаалах санд хуваарилсан хөрөнгө буюу мөнгөн санг банканд тусдаа данс нээж, байршуулна. Энэхүү мөнгөн сангийн үлдэгдэл нь "Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан" дансны үлдэгдэлтэй тэнцүү байна. Гэхдээ хэрэв болзошгүй эрсдэлээс хамгаалах сангаас төлбөр тооцоо хийхээр шийдвэрлэсэн боловч төлбөрийг хараахан гүйцэтгээгүй үед өглөг үүсгэн бүртгэх ба уг өглөгийн хэмжээгээр сангийн үлдэгдэл нь сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс зөрүүтэй байна.

Хоршооны тухай хуулийн 25, 27 дугаар зүйлд заасны дагуу "Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө", "Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө" зэрэг мөнгөн сангуудад хуваарилан, төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг захиран зарцуулах журмыг бүх гишүүдийн хурлаар батална.

"Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө"-ийн үлдэгдлийг Хоршооны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэмжээнд байлгах зорилгоор санг байгуулах хувь хэмжээг жил бүр шинэчлэн, тогтооно.

  1. Хоршооны хөгжлийн сан

Гишүүнд ногдох орлогыг хуваарилсны дараах орлогоос хоршооны хөгжлийн санд хөрөнгө төвлөрүүлнэ. Хоршооны хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг захиран зарцуулах журмыг бүх гишүүдийн хурлаар батална.

Хоршооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу хоршооны хөгжлийн санд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг банканд тусдаа данс нээж, байршуулна. Энэхүү мөнгөн сангийн үлдэгдэл нь "Хоршооны хөгжлийн сан" дансны үлдэгдэлтэй тэнцүү байна.

  1. Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

Эргэлтийн бус хөрөнгийн дахин үнэлгээгээр үүссэн үнэлгээний өсөлтийг хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл дансанд хуримтлуулан бүртгэх ба үнэлсэн хөрөнгийг данснаас хасах үед түүнд харгалзах дахин үнэлгээний нэмэгдлийн дүнг бусад өмч дансанд хааж тохируулна.

  1. Хуваарилагдаагүй ашиг

Хоршоо нь үйл ажиллагаа явуулсны үр дүнд олсон ашгаа хуваарилах хүртэл хуваарилагдаагүй ашиг дансанд бүртгэнэ.

Хоршооны бүх гишүүдийн хурлын шийдвэрээр тайлангийн үеийн ашгаас эхлээд хоршооны гишүүнд ногдох орлогыг хуваарилах ба дараа нь хоршооны хөгжлийн санд хуваарилна.

В. БҮРТГЭЛ

  1. Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө

Хоршоог үүсгэн байгуулахад гишүүдийн оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Бараа материал/ Үндсэн хөрөнгө/ Биет бус хөрөнгө

Кт Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө

Хоршооны гишүүдийн нэмж оруулсан хөрөнгийн хэмжээгээр дээрхийн адил бичилтийг хийнэ:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Бараа материал/ Үндсэн хөрөнгө/ Биет бус хөрөнгө

Кт Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө

Хоршооны гишүүнд ногдол ашиг хуваарилах үед гишүүд ногдол орлогоороо хувь хөрөнгөө нэмэгдүүлсэн бол:

Дт Ногдол ашгийн өглөг

Кт Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө

Хоршооноос гарсан болон хасагдсан гишүүнийн оруулсан хөрөнгийг буцаан олгох үед:

Дт Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Бараа материал/ Үндсэн хөрөнгө/ Биет бус хөрөнгө

Гарсан, хасагдсан гишүүнтэй тооцоо хийх үед гишүүн хоршоонд өр төлбөртэй байвал түүнийг суутгаж, үлдэгдэл хувь хөрөнгийг олгоно.

 Дт  Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө

  Кт Гишүүдээс авах авлага

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  1. Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгө

Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгийг эздийн өмчид бүртгэнэ:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Кт Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгө 

Хандив, тусламжаар авсан эргэлтийн бус хөрөнгө авсан үед:

Дт Холбогдох үндсэн хөрөнгө

  Кт Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж                                                         хэлбэрээр өгсөн хөрөнгө 

Хандив, тусламжаар биет бус хөрөнгийг авахад хандив, тусламжаар авсан үндсэн хөрөнгийн нэгэн адил бүртгэнэ:

Дт  Холбогдох биет бус хөрөнгө 

Кт   Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй                                            тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгө 

  1. Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан

Болзошгүй эрсдэлээс хамгаалах санг байгуулахад:

Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн зардал

Кт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан

Тайлант үеийн алдагдлыг болзошгүй эрсдэлээс хамгаалах санд хаахад:

Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан

Кт Тайлант үеийн алдагдал

Хоршооны болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах үед:

Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан

Кт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө

Мөнгөн сангийн үлдэгдэлд тооцуулсан хүүгийн орлогыг бүртгэхдээ:

Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө

Кт Хүүгийн орлого

Хэрэв болзошгүй эрсдэлээс хамгаалах сангаас төлбөр тооцоо хийхээр шийдвэрлэсэн боловч төлбөрийг хараахан гүйцэтгээгүй үед өглөг үүсгэн бүртгэнэ:

Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан

  Кт  Өглөгийн холбогдох данс

Дээрх өглөгийг болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулах үед:

Дт Өглөгийн холбогдох данс

  Кт  Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө

  1. Хоршооны хөгжлийн сан

Хоршооны хөгжлийн санд хөрөнгө төвлөрүүлэхэд:

Дт Хуваарилагдаагүй ашиг

Кт Хоршооны хөгжлийн сан

Мөнгөн сангийн үлдэгдэлд тооцуулсан хүүгийн орлогыг бүртгэхдээ:

Дт Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө

Кт Хүүгийн орлого

Хэрэв хоршоо нь дүрэмдээ гишүүдээс элсэлтийн хураамж авахаар заасан бол авсан хураамжийн хэмжээгээр хоршооны хөгжлийн санг нэмэгдүүлнэ:

Дт Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө

Кт Хоршооны хөгжлийн сан

Хоршооны хөгжлийн сангаас зориулалтын дагуу хөрөнгө зарцуулахад:

Дт Хоршооны хөгжлийн сан

Кт Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө

  1. Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө гэх хөрөнгийн дахин үнэлгээгээр хөрөнгийн үнэлгээ нэмэгдсэн бол:

Дт Үндсэн хөрөнгө/ Биет бус хөрөнгө/ холбогдох дансд

Кт Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

Дахин үнэлсэн хөрөнгийг данснаас хасах үед:

Дт Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

Кт Үндсэн хөрөнгө/ Биет бус хөрөнгө/ холбогдох дансд

  1. Хуваарилагдаагүй ашиг

Цэвэр ашгийг жилийн эцэст хуваарилах бөгөөд хуваарилалт хийх хүртлээ тайлангийн үеийн цэвэр ашиг, алдагдал дансанд бүртгэнэ.

Тайлант жилийн цэвэр ашгийн хэмжээгээр:

Дт Орлого, зарлагын нэгдсэн данс

Кт Тайлант үеийн ашиг

Уг цэвэр ашгийг хуваарилах хүртэл хуваарилагдаагүй ашиг дансанд бүртгэхдээ:

Дт Тайлант үеийн ашиг

Кт Хуваарилагдаагүй ашиг

Тайлант жилийн цэвэр алдагдлын хэмжээгээр:

Дт Тайлант үеийн алдагдал

Кт Орлого, зарлагын нэгдсэн данс

Тайлант үеийн алдагдлыг болзошгүй эрсдэлээс хамгаалах санд хаахад:

Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан

Кт Тайлант үеийн алдагдал

Хоршооны хөгжлийн сан байгуулах үед:

Дт Хуваарилагдаагүй ашиг

Кт Хоршооны хөгжлийн сан

Хоршооны гишүүдэд олгохоор хуваарилсан ногдол ашгийн дүнгээр:

Дт Хуваарилагдаагүй ашиг

Кт Ногдол ашгийн өглөг

 

ТАВДУГААР БҮЛЭГ. ОРЛОГО БА ОЛЗ

5.1. ОРЛОГО

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Орлого гэж тайлант хугацаанд хоршооны үйл ажиллагааны явцад хөрөнгийг нэмэгдүүлсэн эдийн засгийн өгөөжийн өсөлт буюу гишүүдээс оруулсан хөрөнгөөс бусад шалтгаанаар өмч өсөхийг хэлнэ. Орлогод үндсэн, туслах үйл ажиллагааны орлого болон олзыг хамруулна.

Хоршооны зуучлалын орлого гэж хоршооны гишүүний бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулсан орлогоос хоршооны гишүүнд төлөх төлбөрийг хасаж тодорхойлсон орлогын дүнг хэлнэ.

Борлуулалтын орлого нь бараа борлуулах, гадагш ажил үйлчилгээ үзүүлэх үед орж ирэх орлого юм. Хоршооны үндсэн үйл ажиллагааны борлуулалттай холбоотойгоор бий болох орлогыг "Борлуулалтын орлого" дансанд бүртгэнэ.

Олз гэж хоршооны үйл ажиллагааны явцад үүссэн, орлогын тодорхойлолтод нийцэх бусад зүйлсийг ойлгоно.

Хоршоо нь ажил гүйлгээний эцсийн өгөөжийг хүртэх магадлалтай, орлогын дүнг бодитой тооцон гаргах боломжтой ба энэ нь хөрөнгийг нэмэгдүүлэх эсвэл өр төлбөрийг багасгаж байвал орлогыг хүлээн зөвшөөрнө.

Орлогыг хүлээн зөвшөөрөх үйл явц таван үе шаттай байна. Үүнд:

1)  Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээг тодорхойлох – Гэрээнд оролцогч талууд, тэдний эрх үүрэг, нийлүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийн нөхцөл, гэрээний төлбөрийг нийлүүлэгч тал нь авах магадлалтай байх зэргийг тодорхойлсон байх ба оролцогч талууд гэрээг хүлээн зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлэхээ амласныг баталгаажуулсан байна.

2)  Гүйцэтгэх үүргүүдийг тус тусад нь тодорхойлох – Нэг гэрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх хэд хэдэн амлалт (гүйцэтгэх үүрэг) багтсан бол тэдгээрийг тусад нь тайлагнана.

3)  Ажил гүйлгээний үнийг тодорхойлох – Амласан бараа, үйлчилгээг худалдан авагчид нийлүүлсний хариуд хоршооны авах эрхтэй гэж хүлээж буй төлбөрийн дүн бөгөөд үүнд гуравдагч талын өмнөөс цуглуулсан дүнг оруулахгүй. Төлбөрийн дүн нь хөнгөлөлт, үнийн бууралт, мөнгөн буцаалт, хямдруулалт, үнийн зөвшилцөл, урамшуулал, гүйцэтгэлийн шагнал, торгууль болон бусад адилтгах зүйлсийн улмаас хувьсан өөрчлөгдөж болно.

4)  Ажил гүйлгээний үнийг гүйцэтгэх үүргүүдэд хуваарилах – Гэрээнд нэгээс дээш гүйцэтгэх үүргүүд багтсан байвал ажил гүйлгээний үнийг хувь тэнцүүлэн бүх гүйцэтгэх үүргүүдэд хуваарилна. Ийнхүү хуваарилахдаа гүйцэтгэх үүрэг тус бүрийн тусдаа борлуулалтын үнэнд үндэслэнэ.

5)  Гүйцэтгэх үүргээ биелүүлсэн үед орлого хүлээн зөвшөөрөх – гэрээний дагуу нийлүүлэхээр хоршооны амласан бүтээгдэхүүн, үйлчилгээний хяналтыг үйлчлүүлэгчид шилжүүлснээр гүйцэтгэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Гүйцэтгэх үүргийн биелэлтийг дараах байдлаар хоёр ангилна:

-       Тодорхой хугацаанд багтаан гүйцэтгэх – хэрэв гүйцэтгэх үүрэг нэгээс дээш тайлант хугацааг хамарвал урт хугацаат гэрээ гэж үзнэ. Тодорхой нэг өдөр хүртэл гүйцэтгэсэн ажлын орлогыг хэмжих дараах хоёр аргууд байна. Үүнд:

  • Гарцын арга – үйлчлүүлэгчид нийлүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнд үндэслэн орлого хүлээн зөвшөөрдөг.
  • Орцын арга – тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхэд ажлын цаг, зарцуулсан нөөц, гаргасан зардал зэрэг нэгжийн орцод үндэслэн орлого хүлээн зөвшөөрнө.
  • Өртөг суурилсан арга – гаргасан зардалд үндэслэн гүйцэтгэх үүргийн биелэлтийг тодорхойлж орлого хүлээн зөвшөөрнө.

-          Хүргэлтийн цэг дээр гүйцэтгэх – Хүргэлтийн цэг гэдэг нь үйлчлүүлэгчийн хувьд гэрээнд нийлүүлэхээр амласан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хяналтыг олж авсан, борлуулагч талын хувьд гүйцэтгэх үүргээ биелүүлсэн өдөр юм.

Хоршоо аливаа орлогыг хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө холбогдох гүйцэтгэх үүргийн дүнг ул үндэслэлтэй хэмжих боломжтой байх ёстой.

Зарим тохиолдолд гэрээний эхний үеүдэд аливаа гүйцэтгэх үүргийн дүнг ул үндэслэлтэй хэмжих боломжгүй байдаг ч гаргасан зардлаа нөхөж авахаар тооцсон байдаг. Энэ тохиолдолд гаргасан зардлынхаа хэмжээгээр орлого хүлээн зөвшөөрнө.

Хоршооны борлуулалтын ажил гүйлгээг дараах тохиолдлуудад тодорхойлов:

-          Хоршооны гишүүдийн бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулах

-          Бараа, бүтээгдэхүүний борлуулалт

-          Ажил, үйлчилгээний борлуулалт

  1.   Хоршооны гишүүдийн бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулах

Хоршоо өөрийн нөхцөл байдалд тохируулан гишүүдийн бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулсны орлогыг дараах хоёр аргын аль нэгээр бүртгэнэ.

Агентын бүртгэлийн арга

Энэ аргын үед зуучлан борлуулахаар гишүүнээсээ хүлээн авсан бараа, бүтээгдэхүүнийг балансын гадуур дэлгэрэнгүй бүртгэх ба тайлант жилийн эцсээрх үлдэгдлийг санхүүгийн тайлангийн тодруулгад тусгана. Харин гишүүнийхээ бараа, бүтээгдэхүүнийг дамжуулан борлуулсан бол зуучлалын орлогыг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

Нийт орлогын дүнгээр бүртгэх арга

Энэ аргын үед хоршоо нь гишүүнд төлөх төлбөрийн дүнгээр бараа материалыг үнэлж, бүртгэх ба уг бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үед харгалзах борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

Хоршоо гишүүнийхээ бараа, бүтээгдэхүүний хяналтыг шилжүүлсэн бол бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн буюу нийлүүлсэн гэж үзнэ.

  1. Бараа, бүтээгдэхүүний борлуулалт. 

Худалдан авагчид бараа, бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн үед орлогыг хүлээн зөвшөөрнө. Хоршоо нь гишүүн бус этгээдийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулсан тохиолдолд худалдааны байгууллагын нэгэн адил орлогыг хүлээн зөвшөөрнө.

Бараа, бүтээгдэхүүний хяналтыг шилжүүлсэн бол бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн буюу нийлүүлсэн гэж үзэж, холбогдох орлогыг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

  1. Ажил, үйлчилгээний борлуулалт.

Хоршоо нь ажил, үйлчилгээг үзүүлсэн үед орлогыг хүлээн зөвшөөрнө.

Хэд хэдэн гүйцэтгэх үүрэг бүхий гэрээний орлогыг гүйцэтгэх үүргүүдэд хуваарилж, харгалзах үүргийг биелүүлсэн тохиолдолд хуваарилсан орлогыг нь хүлээн зөвшөөрнө.

В. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Орлогыг хүлээн авсан эсвэл авахаар хүлээгдэж буй төлбөрийн бодит үнэ цэнээр хэмжинэ.

Хоршооны гишүүний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авагч этгээдээс авсан болон авахаар тооцсон мөнгөн дүнгээс хоршооны гишүүнд төлөх төлбөр зэргийг хасаж зуучлалын орлогыг тодорхойлно.

Мөнгөн төлбөр хойшлогдож байгаа бол төлбөрийн бодит үнэ цэнэ нь хүлээн авсан буюу авахаар хүлээгдэж байгаа мөнгөн хөрөнгийн нэрлэсэн өртгөөс бага байж болно.

Төлбөрийн бодит үнэ цэнэ ба нэрлэсэн дүнгийн хоорондох зөрүүг хүүгийн орлогоор хүлээн зөвшөөрнө.

Г. БҮРТГЭЛ

  1. Хоршооны зуучлалын орлого (Агентын бүртгэлийн арга)

Хоршооны гишүүний бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан бол:

Дт Дансны авлага/Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Кт  Гишүүнд төлөх төлбөр

Кт Хоршооны зуучлалын орлого

НӨАТ-ыг суутган төлөгчөөр бүртгүүлсэн хоршоо нь зуучлалын орлогод НӨАТ ногдуулан төлнө:

Дт Дансны авлага/Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

 Кт  Гишүүнд төлөх төлбөр

 Кт Хоршооны зуучлалын орлого

 Кт НӨАТ-ын өглөг

Тайлант хугацааны авлагын цуглуулалтаар:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Дансны авлага

Хоршооны гишүүнд төлбөрийг төлсөн бол:

Дт Гишүүнд төлөх төлбөр

 Кт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Хэрэв хоршооны гишүүн хоршоогоор дамжуулан худалдан борлуулахаар бараа, бүтээгдэхүүнээ хоршоонд өгөхөөр тохиролцож, мөнгөн урьдчилгаа эсвэл хоршооны худалдан борлуулж буй бараа, бүтээгдэхүүн авсан үед:

Дт Гишүүдийн төлбөр тооцоо

Кт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө / Бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлого

Энэ тохиолдолд хоршооны гишүүнд үнийн зөрүүг олгосон бол:

Дт Гишүүнд төлөх төлбөр

 Кт Гишүүдийн төлбөр тооцоо

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  1. Гишүүний бараа, бүтээгдэхүүний борлуулалт (Нийт орлогын дүнгээр бүртгэх арга)

Гишүүний бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулахдаа нийт мөнгөн орлогын дүнгээр орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэх үед гишүүнд төлөх төлбөрийн дүнгээр бараа материалыг үнэлж, бүртгэнэ.

Дт Гишүүдийн бараа, бүтээгдэхүүн

Дт НӨАТ-ын өглөг

Кт Гишүүнд төлөх төлбөр

Бараа, бүтээгдэхүүн зээлээр эсвэл төлбөрийг авч борлуулсан бол:

Дт Дансны авлага/ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

 Кт Гишүүдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлого

 Кт  НӨАТ-ын өглөг

Дт Гишүүдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтын өртөг

 Кт Гишүүдийн бараа, бүтээгдэхүүн

Хоршооны гишүүнд төлбөрийг төлсөн бол:

Дт Гишүүнд төлөх төлбөр

 Кт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Хэрэв хоршооны гишүүнд үнийн зөрүүг олгосон бол:

Дт Гишүүдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтын өртөг

Дт НӨАТ-ын өглөг

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  1. Бараа, бүтээгдэхүүний борлуулалт

Бараа, бүтээгдэхүүн зээлээр эсвэл төлбөрийг авч борлуулсан бол:

Дт Дансны авлага/Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

 Кт Бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлого

Гишүүн бус этгээдийн бараа, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний зуучлалаас орсон мөнгөн орлогыг:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Кт  Мал аж ахуйн түүхий эдийн борлуулалтын орлого

Дэлгүүр, агентаар дамжуулан хийсэн бараа, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний орлогыг:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Ажил, үйлчилгээ үзүүлсний орлого

НӨАТ-ыг суутган төлөгчөөр бүртгүүлсэн хоршоо нь бүх төрлийн орлогодоо НӨАТ ногдуулан төлнө:

Дт Дансны авлага/Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

 Кт Бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлого

 Кт НӨАТ-ын өглөг

Борлуулсан бараа, бүтээгдэхүүнийг буцаасан болон хорогдол тооцсон бол:

Дт Бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлого

  Кт Дансны авлага

Тайлант хугацааны авлагын цуглуулалтаар:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Дансны авлага

  1. Ажил, үйлчилгээний борлуулалт

Ажил, үйлчилгээг төлбөрийг авч эсвэл зээлээр борлуулсан бол:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны авлага

 Кт Ажил, үйлчилгээ үзүүлсний орлого

Хоршооны дүрэмд заагаагүй, туслах шинжтэй үйл ажиллагааны орлогыг бүртгэхдээ:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны авлага

  Кт  Туслах үйлдвэрлэл, үйлчилгээний орло

НӨАТ-ыг суутган төлөгчөөр бүртгүүлсэн хоршоо нь бүх төрлийн орлогодоо НӨАТ ногдуулан төлнө:

Дт Дансны авлага/Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

 Кт Ажил, үйлчилгээ үзүүлсний орлого

Кт НӨАТ-ын өглөг

  1. Бусад орлого

Хөрөнгө ашиглуулснаас буюу хөрөнгөө түрээслүүлж орлого олсон бол:

Дт Дансны авлага/ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Түрээсийн орлого

Хоршооны гишүүнчлэлийн татвар:

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Гишүүдээс авах авлага

  Кт Гишүүнчлэлийн татварын орлого

Хоршоо нь үндсэн үйл ажиллагаанаас гадна орлогоо нэмэгдүүлэх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг зорилгоор гуанз, туслах аж ахуй, амралт, засварын газар гэх мэт бусад нэгжүүдийг ажиллуулдаг бол олсон орлогыг нэгж тус бүрээр:

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/Авлага

Кт Туслах үйл ажиллагааны орлого - Цайны газар/ Засварын газар/ Амралтын газар

Хүүгийн орлого олсон бол:

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны авлага

  Кт Хүүгийн орлого

Санхүүгийн хөрөнгө борлуулсан бол:

Дт Дансны авлага/Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Санхүүгийн хөрөнгө борлуулсны орлого

  Кт Холбогдох санхүүгийн хөрөнгийн данс

Даатгалын нөхөн олговор, буцаан авсан албан татвар

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ авлага

  Кт Даатгалын нөхөн олговор, татварын буцаалт

Гадаад валютын ханшийн зөрүүгийн олз

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө-гадаад валют /Дансны авлага

  Кт Гадаад валютын ханшийн зөрүүгийн  олз

Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, хөрөнгө оруулалт данснаас хассан, борлуулсны олз:

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/Дансны авлага

 Дт Хуримтлагдсан элэгдэл, хорогдол, үнэ цэнийн бууралт

  Кт  Үндсэн хөрөнгө,  биет бус хөрөнгө, хөрөнгө оруулалт

Кт Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, хөрөнгө оруулалт данснаас хассаны олз

Мал, амьтдын нас дэвшилтийн зөрүүгээр:

Дт  Мал, амьтад

Кт  Малын нас дэвшилтийн үнэлгээний олз

Мал, амьтдын шинэ төл хүлээн авахад:

 Дт  Мал, амьтад

  Кт Төлийн орлого

Мал амьтад худалдсан бол:

 Дт  Дансны авлага/ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө  

Кт  Мал, амьтад

Кт  Мал, амьтад борлуулсны олз

Хоршоо өөрийн аж ахуйгаас олох малын ашиг шимийн орлогыг бүртгэх

 Дт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт  Малын ашиг шимийн орлого (арьс шир, бусад)

Дутагдуулсан мал амьтныг зах зээлийн үнээр бодож төлбөр оногдуулсан үед:

 Дт  Ажиллагчдаас авах авлага

Кт Эргэлтийн сүргийн мал, амьтад

Кт  Дутагдуулсан малын төлбөрийн олз

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ЗАРДАЛ БА ГАРЗ

6.1. ЗАРДАЛ

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Зардал гэдэг нь тухайн тайлангийн хугацааны туршид хоршооны үндсэн болон бусад үйл ажиллагааг гүйцэтгэхтэй холбоотойгоор хөрөнгө буурах, өөр ямар нэг байдлаар ашиглагдах, эсвэл өр төлбөр нэмэгдэх байдлаар эдийн засгийн үр дүнг хорогдуулах ажил гүйлгээ үүсэх явдал юм.

Тайлангийн хугацааны туршид бараа үйлдвэрлэх, хүргэх, үйлчилгээ үзүүлэх, үндсэн үйл ажиллагааг байнга явуулахын тулд гарсан зардлыг дараах байдлаар ангилна.

-          Борлуулалтын өртөг

-          Ерөнхий ба удирдлагын зардал

-          Борлуулалт, маркетингийн зардал

-          Санхүүгийн зардал

-          Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн зардал

-          Бусад зардал

-          Орлогын албан татварын зардал

Зардлыг дараах нөхцөлд хүлээн зөвшөөрнө:

- Зардлын дүнг бодитой тооцох боломжтой;

- Ажил гүйлгээний үр дүнд эдийн засгийн өгөөж буурсан

Гарсан зардал болон олсон орлогын хоорондох шууд хамаарлыг үндэслэн орлогын тайланд зардлыг хүлээн зөвшөөрнө. Орлого, зардал уялдана гэдэг нэг ажил гүйлгээ эсвэл бусад үйл явдлын шууд ба хамтарсан үр дүн болж, орлого ба зардлыг нэгэн зэрэг буюу нэгтгэн хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. Гэхдээ хөрөнгө буюу өр төлбөрийн тодорхойлолтод нийцээгүй зүйлсийг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрөхгүй.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Зардлыг төлсөн, эсвэл төлөхөөр хүлээгдэж байгаа мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн нэрлэсэн үнэ буюу гарсан хэмжээгээр нь хэмжинэ. Гадаад валютаар гарсан зардлыг тухайн үеийн албан ханшаар төгрөгт шилжүүлэн бүртгэнэ.

В. БҮРТГЭЛ

  1. Бүтээгдэхүүний өртөг

Үйлдвэрлэл эрхэлдэг хоршооны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг дараах байдлаар хуримтлуулан бүртгэнэ.

Дт Дуусаагүй үйлдвэрлэл

Кт Бараа материал-Түүхий эд материал

Кт Шууд хөдөлмөр-Цалингийн зардал

Кт Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал

Үйлдвэрлэлээс бэлэн бүтээгдэхүүнийг агуулах руу шилжүүлэх үед үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн дүнгээр:

Дт Бэлэн бүтээгдэхүүн

Кт Дуусаагүй үйлдвэрлэл

Бараа, бүтээгдэхүүнийг борлуулахад:

 Дт Борлуулсан бараа, бүтээгдэхүүний өртөг

  Кт Бараа, бэлэн бүтээгдэхүүн 

Хэвийн бус хорогдол, гологдол нь бүтээгдэхүүний өртөгт хамаарахгүй учир тусад нь дансанд бүртгэнэ:

 Дт Хагас боловсруулсан бүтээгдэхүүн

  Кт Дуусаагүй үйлдвэрлэл

  1. Борлуулалт, маркетингийн болон ерөнхий ба удирдлагын зардал

Цалингийн зардал:

 Дт Цалингийн зардал - Борлуулалт,  маркетинг/ Ерөнхий ба удирдлага

  Кт Цалингийн өглөг

  Кт Нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг

  Кт ХХОАТ-ын өглөг

НДШ-ийн зардал (Хоршооны төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээгээр):

Дт НДШ-ийн зардал- Борлуулалт, маркетинг/ Ерөнхий ба удирдлага

Кт Нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг

Ажилчдын тэтгэмж, шагнал урамшууллын зардал:

Дт Ажилчдын тэтгэмж, шагнал урамшууллын зардал                                                    

 Кт Тэтгэмж,  шагнал урамшууллын өглөг

Татварын зардал:

 Дт Татварын зардал- Татварын  төрлөөр

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Татварын өглөг

Томилолтын зардал:

Дт Томилолтын зардал                                        

  Кт Ажиллагсадтай хийх тооцоо

Бичиг хэрэг, шуудан холбоо, сонин сэтгүүл захиалгын зардал:

 Дт Бичиг хэрэг/ шуудан холбоо/ сонин сэтгүүл                                                                                                   

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө /Дансны өглөг

Мэргэжлийн үйлчилгээний зардал:

 Дт Мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээний зардал

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны өглөг

Даатгалын болон түрээсийн зардал:

  Дт Даатгал/ түрээсийн зардал- Борлуулалт,  маркетинг/ Ерөнхий ба удирдлага  

  Дт Урьдчилж төлсөн зардал/тооцоо                                  

   Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/Дансны өглөг 

Ашиглалтын зардал:

 Дт Ашиглалтын зардал- цахилгаан/ дулаан/ уур, ус

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны өглөг

Барилга байгууламжид хийгдсэн урсгал засвар болон баталгаат засварын зардал:

 Дт Урсгал засварын зардал/ Баталгаат засварын зардал

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Цалингийн өглөг/ Бараа материал/ Дансны өглөг

Баяр ёслол, хүлээн авалтын зардал:

Дт Баяр ёслол, хүлээн авалтын зардал- Ерөнхий ба удирдлага                                        

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны өглөг/ Бараа материал

Зар, сурталчилгааны зардал:

 Дт Зар, сурталчилгааны зардал                                        

  Кт Дансны өглөг/ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Хоршооны гишүүний бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулахтай холбоотой гарсан зардлыг тусдаа дансанд бүртгэнэ:

 Дт Борлуулалт, маркетингийн зардал – Хоршооны зуучлалын зардал                                        

  Кт Дансны өглөг/ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  1. Хүүний зардал буюу санхүүгийн зардал

Дт Зээлийн хүүгийн зардал/ Хүүгийн зардал

 Кт Мөнгөн хөрөнгө/ Дансны өглөг

  1. Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн зардал

Болзошгүй эрсдэлээс хамгаалах санг байгуулахад:

Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн зардал

Кт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан

  1. Бусад зардал

Алданги, торгуулийн  зардал. Холбогдох байгууллагын төлбөр тавьсан акт, албан бичиг, шүүхийн шийдвэр, банкны шийдвэрийг үндэслэн тухайн зардлыг бүртгэхэд:

Дт     Алданги, торгуулийн зардал

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны өглөг

Хандив, тусламжийн зардал

Дт Хандив, тусламжийн зардал

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны өглөг

Найдваргүй авлагын зардал

Дт Найдваргүй авлагын зардал

  Кт Найдваргүй авлагын хасагдуулга

Мал, амьтдын зүй бус хорогдлыг бүртгэх:

 Дт  Малын хорогдлын гарз

  Кт  Мал, амьтад

Хоршоо мал амьтнаа өөрийн хэрэгцээнд зориулсан бол:

 Дт  Холбогдох зардал  

  Кт  Мал, амьтад

  1. Орлого, зарлагын нэгдсэн данс

Тайлангийн хугацааны эцэст орлого, зарлагын дансдын үлдэгдлийг орлого, зарлагын нэгдсэн дансанд хааж, үр дүнг тооцон тайлант үеийн ашиг алдагдал дансанд хаалтын бичилт хийнэ.

Орлогын дансдын хаалт:

 Дт Орлогын дансд

  Кт Орлого, зарлагын нэгдсэн данс

Зардлын дансдыг хааж:

 Дт Орлого, зарлагын нэгдсэн данс

  Кт Зардлын дансд  

Орлого, зарлагын нэгдсэн дансны зөрүүгээр тайлангийн үеийн ашиг, алдагдлыг тодорхойлох бөгөөд дараах байдлаар бүртгэнэ:

Ашигтай бол:

 Дт Орлого, зарлагын нэгдсэн данс

  Кт Тайлант үеийн ашиг

Алдагдалтай бол:

 Дт Тайлант үеийн алдагдал

  Кт Орлого, зарлагын нэгдсэн данс

ДОЛООДУГААР БҮЛЭГ. БУСАД

7.1. ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Нягтлан бодох бүртгэлийн ашиг, алдагдал (Татварын өмнөх ашиг, алдагдал) гэж санхүүгийн бүртгэлээр тооцоолж гаргасан, тайлант үеийн татварын зардлыг хасахын өмнөх ашиг, алдагдлыг ойлгоно.

Татвар ногдуулах орлого (татварын алдагдал) гэж Монгол улсын татварын хуулийн дагуу тооцож, тухайн дүнгээс тайлант үед төлөх орлогын албан татварыг тооцох орлогыг хэлнэ.

Байнгын зөрүү дараах тохиолдолд үүснэ. Үүнд:

-       Татвараас чөлөөлөгдөх орлогууд

-       Татварын хөнгөлөлт

-       Тусгай хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогууд

-       Татвар суутгагдсан орлогууд

-       Татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал

-       Татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах хязгаарлалтаас давсан зардал

-       Татвар ногдох орлогоос хасаж тооцох зээлийн хүүгийн зардлын хязгаарлалтаас давсан хүүгийн зардал

-       Харилцан хамаарал бүхий этгээдийн хооронд зах зээлийн бус үнээр хийсэн бараа, ажил гүйлгээнд хийсэн үнэ шилжилтийн тохируулга

Татварын түр зөрүү гэдэг нь татварын хөрөнгө, өр төлбөрийн дансны үлдэгдэл ба татварын суурийн хоорондох зөрүүг хэлнэ. Түр зөрүүний нөлөөг хойшлогдсон татварын хөрөнгө, өр төлбөрийн дансанд бүртгэнэ. Түр зөрүү нь татвар ногдох түр зөрүү ба хасагдах зөрүү гэсэн хоёр хэлбэртэй.

Татварын түр зөрүү дараах тохиолдолд үүснэ. Үүнд:

-          Санхүүгийн тайлагнал ба татварын зорилгоор хөрөнгийн элэгдлийн арга, зарчим, хугацаа өөр байх

-          Баталгаат засварын нөөц болон аливаа бусад нөөц байгуулсан зардлыг татварын зорилгоор татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй байх

-          Хөрөнгийн үнэ цэнийн бууралт, хөрөнгийг данснаас хассанаас үүсэх зардлыг татварын зорилгоор татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй байх

-          Мөнгөн зүйлсийн үлдэгдэлд валютын ханшийн тэгшитгэл хийснээс үүсэх валютын ханшийн хэрэгжээгүй олз, гарз

-          Татварын хуулиар тогтоосон хязгаарлалтыг давсан урсгал засварын зардал

-          Татварын албаар баталгаажуулсан татварын тайлангаарх алдагдлыг дараагийн үед шилжүүлэн тооцох

-          Санхүүгийн хэрэглүүрийн бодит үнийн өөрчлөлт

-          СТОУС-ын дагуу хийх залруулгууд

Татвар ногдох түр зөрүү гэдэг нь хөрөнгө, өр төлбөрийн дансны үнийг нөхөх буюу барагдуулах үед ирээдүйн тайлант үеийн татвар ногдуулах орлогыг нэмэгдүүлэх нөлөө үүсгэх түр зөрүү юм. Татвар ногдох түр зөрүү үүссэн тохиолдолд хойшлогдсон татварын өр төлбөрийг заавал хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

Хасагдах түр зөрүү гэдэг нь хөрөнгө, өр төлбөрийн дансны үнийг нөхөх буюу барагдуулах үед ирээдүйн тайлант үеийн татвар ногдуулах орлогыг бууруулах нөлөө үүсгэх түр зөрүү юм. Хасагдах түр зөрүүг ирээдүйд нөхөх боломжтой үед хойшлогдсон татварын хөрөнгө хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

Хойшлогдсон татварын хөрөнгө ирээдүйд нөхөгдөх боломжтой эсэхийг үнэлэхдээ ирээдүйд татвар ногдуулах хангалттай хэмжээний орлого (хасагдах түр зөрүүний ирээдүй үеийн буцаалтыг оролцуулалгүйгээр) олох эсэх буюу ирээдүйн тайлант үед олох хүлээгдэж буй татвар ногдуулах орлогын төсөөлөлд үндэслэнэ. Тухайлбал, дараагийн тайлант үеүдэд алдагдалтай ажиллах магадлалтай байгаа нөхцөлд хасагдах түр зөрүү нөхөгдөхгүй тул хойшлогдсон татварын хөрөнгө хүлээн зөвшөөрч, бүртгэхгүй.

Татвар ногдох ба хасагдах түр зөрүүг үүсэх нөхцөл байдал нь:

 

Хөрөнгийн хувьд

Өр төлбөрийн хувьд

Дансны үнэ > Татварын суурь

Татвар ногдох түр зөрүү үүснэ

Хасагдах түр зөрүү үүснэ

Дансны үнэ < Татварын суурь

Хасагдах түр зөрүү үүснэ

Татвар ногдох түр зөрүү үүснэ

Орлогын албан татварын зардал нь тайлант жилийн болон хойшлуулсан татварын зардлын нийлбэрээс бүрдэх бөгөөд орлогын тайланд тусгагддаг.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Тайлант хугацаанд хамаарах хоршооны орлогын албан татварын өглөгийг тайлант хугацааны эцсээр хүчин төгөлдөр үйлчилж буй татварын хувь хэмжээгээр татварын эрх бүхий байгууллагад төлөх, хүлээн авах дүнгээр хэмжинэ.

Хойшлогдсон татварын хөрөнгө, өр төлбөрийн үлдэгдлийг хүчин төгөлдөр үйлчилж буй татварын хувь хэмжээг ашиглан тооцоолно.

Хойшлогдсон татварын хөрөнгө, өр төлбөр

=

Татвар ногдох эсвэл хасагдах түр зөрүү

×

Татварын хувь хэмжээ

Хойшлогдсон татварын хөрөнгө, өр төлбөрийн эцсийн үлдэгдэл ба эхний үлдэгдлийн зөрүүгээр хойшлогдсон татварын зардал, орлогыг тооцоолж, хэмжинэ.

Хойшлогдсон татварын хөрөнгийн дансны өсөлт, хойшлогдсон татварын өр төлбөрийн дансны бууралтыг хойшлогдсон татварын орлогод бүртгэнэ. Харин хойшлогдсон татварын хөрөнгийн дансны бууралт, хойшлогдсон татварын өр төлбөрийн дансны өсөлтийг хойшлогдсон татварын зардалд бүртгэнэ.

В. БҮРТГЭЛ

Тайлант үеийн татвар:

Орлогын албан татварыг урьдчилж төлөхөд татварын авлага дансанд бүртгэнэ.

Дт     ААНОАТ-ын авлага

Кт      Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Хууль тогтоомжид заасан татварын хувь хэмжээгээр тооцоолсон тайлант хугацаанд хамаарах татварыг ААНОАТ-ын өглөгт бүртгэнэ.

Дт      Тайлант үеийн татварын зардал

Кт     ААНОАТ-ын өглөг

Татварын авлага, өглөгийг нэгтгэн цэвэр дүнгээр толилуулах үед:

Дт      ААНОАТ-ын өглөг

Кт     ААНОАТ-ын авлага

Хойшлогдсон татвар:

Татвар ногдох түр зөрүү үүсвэл хойшлогдсон татварын өр төлбөр хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

Дт  Хойшлогдсон татварын зардал

Кт  Хойшлогдсон татварын өглөг

Хойшлогдсон татварын өглөгийг буцаах үед:

Дт      Хойшлогдсон татварын өглөг

Кт       Хойшлогдсон татварын орлого

Ирээдүйд нөхөгдөх боломжтой хасагдах түр зөрүү үүссэн үед:

Дт      Хойшлогдсон татварын хөрөнгө

Кт       Хойшлогдсон татварын орлого

Хойшлогдсон татварын хөрөнгийг буцаах үед:

Дт      Хойшлогдсон татварын зардал

Кт      Хойшлогдсон татварын хөрөнгө

Дараа жилүүдэд шилжүүлэх татварын тайлангаарх алдагдлын хувьд хойшлогдсон татварын хөрөнгийг хүлээн зөвшөөрөхдөө:

Дт      Хойшлогдсон татварын хөрөнгө

Кт      Хойшлогдсон татварын орлого

Татварын тайлангаарх алдагдлыг дараа жилүүдэд шилжүүлэх үед:

Дт      Хойшлогдсон татварын зардал

Кт      Хойшлогдсон татварын хөрөнгө

Дараа жилүүдэд шилжүүлэлгүй үлдсэн татварын тайлангаарх алдагдлыг буцаахдаа:

Дт      Хойшлогдсон татварын зардал

Кт     Хойшлогдсон татварын хөрөнгө

 

7.2. ТҮРЭЭС

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Түрээс гэдэг нь түрээслүүлэгч зөвшөөрсөн хугацаанд хөрөнгө ашиглах хугацаа эрхээ тодорхой төлбөртэйгөөр түрээслэгчид шилжүүлэх хэлцэл юм. 

  1. Түрээслэгч

Хоршоо бусдын хөрөнгийг түрээсэлж авсан бол ашиглах эрхтэй хөрөнгийг үндсэн хөрөнгө, ХӨЗҮХХ эсвэл бусад хөрөнгөөр, түрээсийн өр төлбөрийг хугацааг нь харгалзан богино эсвэл урт хугацаат өр төлбөрөөр бүртгэж, тайлагнана.

Ашиглах эрхтэй хөрөнгө гэж түрээсийн хугацаанд суурь хөрөнгийг ашиглах түрээслэгчийн эрхийг төлөөлсөн хөрөнгийг хэлнэ.

Суурь хөрөнгө гэж түрээсийн гэрээнд тусгагдсан нөхцөлийн дагуу түрээслэгчид ашиглах эрхийг шилжүүлсэн түрээслүүлэгчийн хөрөнгийг хэлнэ.

Харин дараах түрээстэй холбоотой төлбөрийг түрээсийн хугацаанд шулуун шугамын сууриар зардалд хүлээн зөвшөөрч, бүртгэнэ:

-          Богино хугацаат түрээс (гэрээгээр сунгасан хугацааг оролцуулаад 12 сар хүртэлх хугацаатай түрээс);

-          Бага үнэтэй суурь хөрөнгийн түрээс (жишээлбэл, утас, зөөврийн компьютер, оффисын тавилга гэх мэт).

  1. Түрээслүүлэгч

Түрээслүүлэгчийн хувьд түрээсийг санхүүгийн түрээс ба үйл ажиллагааны түрээс гэж ангилна. Санхүүгийн түрээс нь суурь хөрөнгийн өмчлөлтэй холбогдсон бараг бүх эрсдэл болон урамшууллыг шилжүүлэх нөхцөл бүхий түрээс юм.

Дараах шалгууруудын аль нэгийг хангаж байвал тухайн түрээсийн гэрээг санхүүгийн түрээс гэж үзнэ. Үүнд:

-          Түрээс гэрээгээр хөрөнгийн өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэхээр бол;

-          Түрээс нь тохиролцон худалдан авах сонголтыг агуулсан байх;

-          Түрээсийн хугацаа нь уг түрээсэлсэн хөрөнгийн тооцоолсон үр ашигт хугацааны 75 хувь буюу түүнээс дээш хэсэгтэй тэнцүү байх;

-          Түрээсийн хамгийн бага төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнэ нь уг түрээсэлсэн хөрөнгийн бодит үнэ цэнийн 90%, түүнээс дээш хувьтай тэнцүү байх;
-          Түрээсийн хөрөнгийг зөвхөн түрээслэгч ямар нэгэн томоохон өөрчлөлт хийлгүйгээр ашиглаж болох онцгой шинжтэй байх.

Үйл ажиллагааны түрээс нь санхүүгийн түрээснээс бусад түрээсийг хэлнэ.

3.1             Санхүүгийн түрээс. Түрээслүүлэгч нь санхүүгийн түрээсийн дагуу эзэмшиж буй хөрөнгийг өөрийн санхүүгийн байдлын тайланд түрээсэнд оруулсан цэвэр хөрөнгө оруулалтын дүнтэй тэнцүү дүнгээр авлага гэж бүртгэнэ.

Түрээсийн нийт хөрөнгө оруулалт гэдэг нь түрээслүүлэгчийн хувьд санхүүгийн түрээсийн дагуу олгогдох түрээсийн хамгийн бага төлбөрүүдийн нийлбэр ба түрээслүүлэгчид хуримтлагдсан баталгаагүй үлдэх үнэ цэнэ юм.

Түрээсийн цэвэр хөрөнгө оруулалт гэж түрээсийн нийт хөрөнгө оруулалтыг түрээсийн нуугдмал хүүгийн түвшингээр дискаунтчилсан дүн юм.

3.2             Үйл ажиллагааны түрээс. Үйл ажиллагааны түрээсийн орлогыг системтэй өөр суурь байхгүй бол түрээсийн хугацаанд шулуун шугамын аргаар орлогоор хүлээн зөвшөөрнө.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

  1. Түрээсийн өр төлбөр

Түрээсийн хугацааны эхэнд түрээсийн өр төлбөрийг ирээдүйд төлөгдөх төлбөрийн өнөөгийн үнэ цэнээр хэмжинэ. Өнөөгийн үнэ цэнийн тооцоонд түрээсийн нуугдмал хүүгийн түвшинг ашиглах ба хэрэв үүнийг мэдэхгүй бол түрээслэгчийн өсөн нэмэгдэх хүүгийн түвшинг ашиглана.

Түрээсийн өр төлбөрийг дараах байдлаар үнэлж, хэмжсэн дүнгээр санхүүгийн тайланд толилуулна:

-          Харгалзах хүүгийн хэмжээгээр түрээсийн өр төлбөрийг нэмэгдүүлнэ;

-          Төлсөн түрээсийн төлбөрийн хэмжээгээр түрээсийн өр төлбөрийг бууруулна;

-          Дахин үнэлгээ, түрээсийн өөрчлөлт зэргийг тусгасан болон түрээсийн тогтмол төлбөрийн залруулгыг тусгасан дансны үнээр дахин хэмжинэ.

  1. Ашиглах эрхтэй хөрөнгө

Түрээсийн хугацааны эхэнд ашиглах эрхтэй хөрөнгийн өртөг нь дараах зүйлсээс бүрдэнэ:

-          Түрээсийн өр төлбөрийн дүн;

-          Түрээсийн эхний өдөр болон түүнээс өмнө төлсөн төлбөрөөс түрээсийн урамшууллыг хассан дүн;

-          Анхдагч шууд зардал;

-          Түрээсийн гэрээний нөхцөлтэй холбоотой суурь хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, зайлуулах, буулгахтай холбоотойгоор гарахаар тооцсон зардал.

Ашиглах эрхтэй хөрөнгийг дараах байдлаар үнэлж, хэмжсэн дүнгээр санхүүгийн тайланд толилуулна

-          Өртгийн загвар ашиглана; эсвэл

-          Хэмжилтийн бусад загварыг ашиглана:

  • Хэрэв түрээслэгч нь тодорхой хөрөнгийн ангид дахин үнэлгээний загвар ашигладаг бол тухайн хөрөнгийн ангид хамаарах ашиглах эрхтэй хөрөнгийг дахин үнэлгээний загвараар бүртгэж болно.
  • Хэрэв түрээслэгч нь ХӨЗҮХХ-өө бодит үнэ цэнээр бүртгэдэг бол ХӨЗҮХХ-ийн тодорхойлолтыг хангасан ашиглах эрхтэй хөрөнгийг бодит үнэ цэнээр бүртгэж болно.

Өртгийн загвар нь хөрөнгийг үндсэн хөрөнгийн нэгэн адил элэгдүүлэх арга юм. Хэрэв түрээсийн хугацааны эцэст түрээслэгчид хөрөнгө эзэмших эрхийг шилжүүлэхээр байвал хөрөнгийн ашиглалтын жилээр элэгдүүлнэ. Үгүй бол хөрөнгийн ашиглалтын жил ба түрээсийн хугацааны аль богино хугацаанд элэгдүүлнэ. Түрээсийн өр төлбөрийн дахин үнэлгээгээр шаардсаны дагуу аливаа дахин хэмжилтэд үндэслэн дансны үнэд тохируулга хийнэ. Хэрэв хөрөнгийн үнэ цэнэ буурсан бол үнэ цэнийн бууралтыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

3. Түрээсийн хөрөнгийг борлуулаад  буцаан түрээслэх ажил гүйлгээ

Хоршоо түрээслэгчид хөрөнгөө худалдаад, эргүүлэн түрээслэн авч түрээслэгч болно. Түрээсийн хөрөнгийг борлуулаад эргүүлэн түрээслэх ажил гүйлгээний бүртгэл нь түрээсийн төрөл болох санхүүгийн түрээс, үйл ажиллагааны түрээс гэдгээс хамаарна.

Хэрэв уг ажил гүйлгээг борлуулалт гэж үзвэл:

-          Түрээслэгч нь хөрөнгө ашиглах эрхийг хэмжихдээ түрээслэгчид үлдсэн хөрөнгө ашиглах эрхэд хамаарах хөрөнгийн өмнөх дансны үнэтэй хувь тэнцүүлэн хэмжинэ. Харин хөрөнгө шилжүүлсний олз, гарзыг хүлээн зөвшөөрнө.

-          Хөрөнгийн борлуулалтыг бодит үнэ цэнээр хэмжээгүй эсвэл түрээсийн төлбөр нь зах зээлийн үнээр илэрхийлэгдээгүй бол хөрөнгийг худалдсан тал (түрээслэгч) тохируулга хийнэ.

-          Түрээслүүлэгч нь хөрөнгийн худалдан авалтыг бүртгэх ба түрээслүүлэгчийн үүднээс түрээсийг ангилж бүртгэнэ.

Хэрэв уг ажил гүйлгээг борлуулалт биш гэж үзвэл:

-          Хөрөнгийг худалдсан тал хөрөнгийн бүртгэлийг үргэлжлүүлэн хөтлөх бөгөөд төлөгдсөн хөрөнгийг санхүүгийн өр төлбөрөөр хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

Худалдан авсан тал авсан хөрөнгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин төлсөн хөрөнгийг санхүүгийн хөрөнгөөр хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

  1. Санхүүгийн түрээс

Түрээсийн хугацааны эхэнд түрээслүүлэгч санхүүгийн түрээсийн авлагыг түрээсийн цэвэр хөрөнгө оруулалттай тэнцүү хэмжээгээр хүлээн зөвшөөрнө. Цэвэр хөрөнгө оруулалтыг тооцоолохдоо нуугдмал хүүгийн түвшинг ашиглана.

Түрээсийн анхдагч шууд зардлыг санхүүгийн түрээсийн авлагын дүнд нэмж тооцдог бөгөөд түрээсийн хугацааны туршид хүлээн зөвшөөрөх орлогын дүнг бууруулна.

Түрээсийн цэвэр хөрөнгө оруулалтаас тогтмол өгөөжийн түвшинг ашиглан тооцоолсон санхүүгийн орлого буюу хүүгийн орлогыг түрээсийн хугацаанд хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

2. Үйл ажиллагааны түрээс

Түрээслүүлэгч үйл ажиллагааны түрээсийн төлбөрийг шулуун шугамын сууриар эсвэл бусад системтэй сууриар орлого болгон бүртгэнэ.

Түрээслүүлэгч нь түрээсэлсэн хөрөнгөө бүртгэлээс хасдаггүй тул уг хөрөнгийг үргэлжлүүлэн элэгдүүлнэ. Үйл ажиллагааны түрээсийн үед түрээслэгч нь анхдагч шууд зардлыг түрээсийн хугацааны эхэнд нийт дүнгээр нь "Урьдчилж төлсөн зардал" дансанд бүртгэж түрээсийн хугацаанд шулуун шугамын аргаар хуваарилан тайлант хугацааны зардалд шингээнэ.

В. БҮРТГЭЛ

  1. Түрээслүүлэгч

а) Үйл ажиллагааны түрээс.

Түрээсийн төлбөрийг орлогоор хүлээн зөвшөөрөх үед:

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Дансны авлага

  Кт Санхүүгийн орлого/Түрээсийн орлого

  Кт  НӨАТ-ын өглөг

Түрээслүүлсэн хөрөнгийн элэгдэл:

Дт Элэгдлийн зардал

  Кт Хуримтлагдсан элэгдэл

б) Санхүүгийн түрээс.

Хоршоо хөрөнгөө түрээслэгч талд санхүүгийн түрээсийн гэрээгээр шилжүүлсэн бол:

 Дт Санхүүгийн түрээсийн авлага / ТТӨҮЦ-аар/

  Кт Түрээслүүлсэн хөрөнгийн холбогдох дансд

  Кт Түрээсийн олз

Түрээсийн цэвэр хөрөнгө оруулалтаас хүүгийн орлого тооцоолох үед:

 Дт Санхүүгийн түрээсийн авлага

  Кт Хүүгийн орлого

Түрээсийн төлбөрийг хүлээн авах үед:

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

  Кт Санхүүгийн түрээсийн авлага

Түрээсийн хугацааны эцэст түрээсийн хөрөнгөө түрээслэгч талд худалдсан бол:

 Дт Мөнгөн хөрөнгө

  Кт Түрээсийн хөрөнгө борлуулсны олз

  1. Түрээслэгч

Түрээсийн хугацааны эхэнд буюу түрээслэгч суурь хөрөнгийг ашиглах боломжтой болсон өдрөөр:

 Дт Холбогдох хөрөнгө (Ашиглах эрхтэй хөрөнгө)

  Кт Түрээсийн өглөг

Түрээсийн өр төлбөрт харгалзах хүүг тооцоолон бүртгэсэн бол:

 Дт Хүүгийн зардал

  Кт Түрээсийн өглөг

Түрээсийн төлбөр төлөгдсөн бол:

 Дт Түрээсийн өглөг

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Ашиглах эрхтэй хөрөнгийн үнэлгээний бууралттай уялдуулан түрээсийн өр төлбөрийг бууруулж тохируулсан бол:

 Дт Түрээсийн өглөг

  Кт Бусад олз

Ашиглах эрхтэй хөрөнгийн үнэлгээний өсөлттэй уялдуулан түрээсийн өр төлбөрийг нэмэгдүүлж тохируулсан бол:

 Дт Бусад гарз

  Кт Түрээсийн өглөг

Ашиглах эрхтэй хөрөнгийг элэгдүүлсэн бол:

 Дт Элэгдлийн зардал

  Кт Холбогдох хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл

 

НАЙМДУГААР БҮЛЭГ. ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ

Үлгэрчилсэн жишээ 1 – Хоршооны зуучлалын орлого

Хөдөө аж ахуйн хоршоо гишүүнийхээ ноос, ноолуур, мал, мах гэх зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зуучлан үндэсний боловсруулах үйлдвэрт борлуулахаар хүлээн авч, борлуулсны дараа гишүүнд төлөх төлбөрийг өгсөн.

Бүтээгдэхүүнийг борлуулахтай холбоотой тээврийн зардал гарсан бол:

 Дт Хоршооны зуучлалын зардал   56,000

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө   56,000

Хоршооны гишүүний бараа, бүтээгдэхүүнийг үндэсний боловсруулах үйлдвэрт худалдан борлуулсан бол:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө   900,000

 Кт  Гишүүнд төлөх төлбөр   801,000

 Кт Хоршооны зуучлалын орлого    99,000

Хоршооны гишүүнд төлбөрийг төлсөн бол:

Дт Гишүүнд төлөх төлбөр    801,000

 Кт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө  801,000

Үлгэрчилсэн жишээ 2 – Гишүүнд төлөх төлбөр

Хөдөө аж ахуйн хоршоо гишүүнийхээ ноос, ноолуур, мал, мах гэх зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зуучлан үндэсний боловсруулах үйлдвэрт борлуулахаар хүлээн авсан ба энэ үед гишүүнд мөнгөн урьдчилгаа олгосон.

1) Хоршооны гишүүн түүхий эдээ хоршоогоор дамжуулан худалдан борлуулахаар тохиролцож, хоршооноос мөнгөн урьдчилгаа олгосон бол:

Дт Гишүүдийн төлбөр тооцоо   750,000

Кт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө   750,000

Бүтээгдэхүүнийг борлуулахтай холбоотой зардал гарсан бол:

 Дт Хоршооны зуучлалын зардал     56,000

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө   56,000

Хоршооны гишүүний бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан бол:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө   900,000

 Кт  Гишүүнд төлөх төлбөр   801,000

 Кт Хоршооны зуучлалын орлого    99,000

Хоршооны гишүүнд төлөх төлбөрийн тооцоог хийж, үнийн зөрүүг олгосон бол:

Дт Гишүүнд төлөх төлбөр  801,000

 Кт Гишүүдийн төлбөр тооцоо   750,000

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө    51,000

2) Гишүүн хоршоогоор дамжуулан түүхий эдээ худалдан борлуулахаар тохиролцож, хоршооны дэлгүүрээс бараа авсан бол:

 Дт Гишүүдийн төлбөр тооцоо   300,000

  Кт Борлуулалтын орлого  300,000

 Дт Борлуулсан барааны өртөг   250,000

  Кт Бараа материал    250,000  

Хоршоо түүхий эдийг борлуулахтай холбоотой зардалд төлсөн:

 Дт Хоршооны зуучлалын зардал     10,000

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө   10,000

Түүхий эдийг худалдан борлуулсан бол:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө   400,000

 Кт  Гишүүнд төлөх төлбөр   300,000

 Кт Хоршооны зуучлалын орлого  100,000

Хоршооны гишүүнд төлөх төлбөрийн тооцоог хийсэн бол:

Дт Гишүүнд төлөх төлбөр  300,000

 Кт Гишүүдийн төлбөр тооцоо  300,000

3) Гишүүн хоршооноос зээлээр бараа бүтээгдэхүүн авсан бол:

 Дт Гишүүдээс авах авлага  120,000

  Кт Бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлого   120,000

Гишүүн зээлээр авсан барааны үнийг мөнгөөр төлөх үед:

 Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө 120,000

  Кт Гишүүдээс авах авлага  120,000

Үлгэрчилсэн жишээ 3 – НӨАТ суутган төлөгч хоршоо

НӨАТ-ын суутган төлөгчөөр бүртгүүлсэн хөдөө аж ахуйн хоршоо гишүүнийхээ ноос, ноолуур, мал, мах гэх зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зуучлан борлуулахаар хүлээн авч, борлуулсны дараа гишүүнд төлөх төлбөрийг өгсөн.

Бүтээгдэхүүнийг борлуулахтай холбоотой тээврийн зардал гарсан бол:

 Дт Хоршооны зуучлалын зардал     56,000

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө   56,000

Хоршооны гишүүний бараа, бүтээгдэхүүнийг үндэсний боловсруулах үйлдвэрт худалдан борлуулсан бол:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө   900,000

 Кт  Гишүүнд төлөх төлбөр   801,000

 Кт Хоршооны зуучлалын орлого       90,000

 Кт НӨАТ-ын өглөг          9,000

Хоршооны гишүүнд төлбөрийг төлсөн бол:

Дт Гишүүнд төлөх төлбөр   801,000

 Кт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө  801,000

Үлгэрчилсэн жишээ 4 – Гишүүн бус этгээдийн түүхий эд, материалын борлуулалт

НӨАТ-ын суутган төлөгчөөр бүртгүүлсэн хөдөө аж ахуйн хоршоо гишүүн бус этгээдээс ноос, ноолуур, мал, мах гэх зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авч, дамжуулан борлуулсан.

Хоршооны гишүүн бус этгээдээс худалдан авсан төлбөрийг төлсөн бол:

Дт Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн 800,000

 Кт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө   880,000

Уг бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан бол:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө    990,000

 Кт Борлуулалт орлого          900,000

 Кт НӨАТ-ын тооцоо        90,000

Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг    800,000

 Кт Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн 800,000

Үлгэрчилсэн жишээ 5 – Мал нядлах үйлчилгээ үзүүлдэг хоршоо

ХАА-н хоршоо мал нядалгааны үйлчилгээ үзүүлж, гишүүдийн малыг нядалж, гулуузыг борлуулсан. Энэ нь хоршооны гишүүдийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зуучлан борлуулах үйл ажиллагааны нэг хэлбэр бөгөөд мал нядалгаатай холбоотой зардлыг борлуулалтын зардал гэж үзэж бүртгэнэ.

Хоршооны гишүүнээс малыг нь хүлээн авах үед хоршооноос урьдчилгаа төлбөр төлсөн бол:

Дт Гишүүдийн төлбөр тооцоо   2,500,000

Кт  Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө   2,500,000

Мал нядалгааны зардлыг бүртгэсэн (хоршооны ажилтанд цалин бодсон, цахилгааны болон бусад зардлыг төлсөн гэх мэт):

Дт Хоршооны зуучлалын зардал  400,000

 Кт Цалингийн өглөг    200,000

 Кт  НДШ-ийн зардал      25,000

 Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө  175,000

Хоршоо гишүүнийхээ малыг нядалж, бэлтгэсэн махыг үндэсний хүнсний үйлдвэрт худалдан борлуулсан бол:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө   3,000,000

 Кт  Гишүүнд төлөх төлбөр   2,900,000

 Кт Хоршооны зуучлалын орлого     100,000

Хоршооны гишүүнд төлөх төлбөрийн тооцоог хийсэн бол:

Дт Гишүүнд төлөх төлбөр  2,900,000

 Кт Гишүүдийн төлбөр тооцоо  2,900,000

Үлгэрчилсэн жишээ 6 – Санхүүгийн хэрэглүүр

ХАА-н хоршоо гишүүдийнхээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг 3 сарын дараа худалдан борлуулахаар хөдөө аж ахуйн биржээр дамжуулан фьючерс гаргасан. Энэ нь ашиг алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хэрэглүүр болно.

Уг фьючерсийг худалдан борлуулснаар орж ирсэн мөнгөн хөрөнгийн уг санхүүгийн хэрэглүүрийн үнэлгээнд:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө   100,000

  Кт Санхүүгийн өр төлбөр    100,000

Тайлангийн өдрөөр уг фьючерсийн бодит үнэлгээг 110,000₮ гэж тогтоосон бол түүний дансны үнэ ба бодит үнийн зөрүүг зардалд бүртгэнэ:

Дт Санхүүгийн хэрэглүүрийн үнэлгээний гарз 10,000

  Кт Санхүүгийн өр төлбөр     10,000

3 сарын дараа арилжаа хийгдэх үед дээрх санхүүгийн өр төлбөрийн дансны үлдэгдлийг орлогоор хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

Дт Санхүүгийн өр төлбөр   110,000

  Кт Санхүүгийн хэрэглүүрийн үнэлгээний олз 110,000

Үлгэрчилсэн жишээ 7 – Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө

  • Гишүүд хувь хөрөнгө оруулахдаа бараа материал, үндсэн хөрөнгө, мал, оюуны өмч зэрэг хөрөнгөөр нийлүүлсэн үед эдгээр хөрөнгийн тухайн өдрийн бодит үнэ цэнээр:

Дт Бараа материал    150,000

Кт  Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө 150,000

Дт Үндсэн хөрөнгө    1,200,000

Кт  Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө 1,200,000

Дт Мал, амьтад     300,000

Кт  Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө 300,000

Дт Биет бус хөрөнгө    300,000

Кт  Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө 300,000

  • Гишүүн хүсэлт гаргаж ногдол орлогоороо хувь хөрөнгөө нэмэгдүүлсэн тохиолдолд дараах бичилт хийгдэнэ.

 Дт Ногдол ашгийн өглөг   80,000

Кт  Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө 80,000

  • Хоршооноос гарсан гишүүнд оруулсан хувь хөрөнгийг нь олгохдоо:

Дт Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө 500,000

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө  500,000

Дт Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө 500,000

Кт  Гишүүдээс авах авлага   120,000

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө  380,000

  • Хоршоо бүх гишүүдийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу гишүүдээс авсан махны зуучлалын орлогоос үнийн зөрүү хуваарилахдаа 60%-ийг мөнгөөр олгож, 40%-ийг нь гишүүдийн оруулсан хувь хөрөнгийг нэмэгдүүлсэн бол: 

Дт Гишүүдийн төлбөр тооцоо   1,000,000

Кт  Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө 400,000

Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө  600,000

Үлгэрчилсэн жишээ 8 – Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгө

Хоршоонд төслөөс дэмжлэг үзүүлж үйлдвэрийн тоног төхөөрөмж хандивласан бол:

Дт Тоног төхөөрөмж     5,000,000

Кт Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгө                            5,000,000

Төслөөс гэрээнд заасны дагуу тодорхой хугацаанд (1-2 жил) ашиглуулахаар хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн бол:

Дт  Тоног төхөөрөмж    1,000,000

 Кт Төслийн санхүүжилтийн өглөг  1,000,000

Хэрэв төсөл хөрөнгийг үр дүнтэй ашигласан гэж үзээд хоршоонд шилжүүлсэн бол:  

Дт Төслийн санхүүжилтийн өглөг  1,000,000

Кт  Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгө                            1,000,000

Үлгэрчилсэн жишээ 9 Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан

Хоршооны борлуулалтын орлого 32,000,000 төгрөг, болзошгүй эрсдэлээс хамгаалах санг нийт борлуулалтын 2 хувиар байгуулахаар дүрэмдээ тусгаж, санг байгуулсан бол:

Тайлант хугацааны эцэст болзошгүй эрсдэлээс хамгаалах санг байгуулахад:

Дт  Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн зардал  640,000

Кт  Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан    640,000

Дээрх санд зориулан тусгаарласан мөнгөн санг бүртгэхдээ:

Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө   640,000

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө    640,000

Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн зарцуулалт хийхдээ:

 Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан    200,000

  Кт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө                200,000

Хэрэв хоршоо алдагдалтай ажилласан бол тэр дүнгээр болзошгүй эрсдэлээс хамгаалах санг бууруулсан бичилт хийнэ:

 Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан  180,000

  Кт  Тайлант үеийн алдагдал    180,000

Дээрх бичилттэй холбоотойгоор уг санд хуваарилсан мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд тохируулга хийнэ:

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө   180,000

  Кт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн

хөрөнгө       180,000

Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсан банкны дансны үлдэгдэлд хүү тооцсон бол:

Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө   3,500

  Кт Хүүгийн орлого   3,500

Хоршооны удирдлагын шийдвэрээр болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд тооцсон хүүгийн хэмжээгээр болзошгүй эрсдэлээс хамгаалах санг нэмж байгуулахаар шийдвэрлэсэн бол:

Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн зардал   3,500

Кт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан   3,500

Хэрэв болзошгүй эрсдэлээс хамгаалах сангаас төлбөр тооцоо хийхээр шийдвэрлэсэн боловч төлбөрийг хараахан гүйцэтгээгүй үед өглөг үүсгэн бүртгэнэ:

Дт Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан  100,000

  Кт  Бусад өглөг      100,000

Дээрх өглөгийг болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулсан бол:

Дт Бусад өглөг       100,000

  Кт  Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө   100,000

Үлгэрчилсэн жишээ 10 Хоршооны хөгжлийн сан

Хоршоо жилийн эцсийн цэвэр ашгаас эхлээд гишүүдэд хуваарилах ногдол орлогыг үлдсэн дүнгээс хоршооны хөгжлийн санг тус тус дүрэм, журамд заасан хувиар тооцож байгуулна. Хоршооны цэвэр ашиг 12,000,000 төгрөг, гишүүдэд хуваарилах ногдол орлого 70% бол:

 Дт  Хуваарилагдаагүй ашиг   8,400,000

  Кт Ногдол ашгийн өглөг  8,400,000

Гишүүдэд хуваарилсан ногдол ашгаас орлогын албан татвар суутгаж, харьяа татварын албанд тайлагнаж, төлсөн:

Дт Ногдол ашгийн өглөг  840,000

  Кт ХХОАТ-ын өглөг    840,000

Дт ХХОАТ-ын өглөг   840,000

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө 840,000

Хуваарилсан ногдол орлогыг гишүүдэд олгосон:

Дт Ногдол ашгийн өглөг   7,560,000

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө  7,560,000

Тайлант үеийн ашгийн үлдсэн хэсгээр Хоршооны хөгжлийн санг байгуулсан бол:

Дт Хуваарилагдаагүй ашиг   3,600,000

  Кт Хоршооны хөгжлийн сан    3,600,000

Дээрх санд зориулан тусгаарласан мөнгөн санг бүртгэхдээ:

Дт Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө   3,600,000

  Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө  3,600,000

Хоршооны хөгжлийн сангийн зарцуулалт: 

Хоршоо нь тус сангийн журмын дагуу залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор Хоршооны хөгжлийн сангаас сургалтын төлбөр төлсөн байна.

Дт Хоршооны хөгжлийн сан   950,000

  Кт  Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө 950,000

Үлгэрчилсэн жишээ 11 Дундын хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт (өртгийн аргаар)

Анхан шатны хоршоо

Дундын хоршоо

Гишүүд хувь хөрөнгө нийлүүлэх үед

Дт    Дундын хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт    1,100,000

             Кт  Мөнгөн хөрөнгө     1,100,000   

Дт Мөнгөн хөрөнгө        1,100,000

Кт Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө  1,100,000

Дундын хоршоо нь гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг зуучлан борлуулсан үед

Дт Мөнгөн хөрөнгө   2,800,000

 Кт  Борлуулалтын орлого    2,800,000

Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 2,200,000

Кт  Бараа материал   2,200,000

Дт Гишүүнд төлөх төлбөр  2,800,000

Кт       Мөнгөн хөрөнгө         2,800,000  

 Дт       Мөнгөн хөрөнгө            3,400,000

             Кт   Гишүүнд төлөх төлбөр      2,800,000

             Кт   Хоршооны зуучлалын орлого 600,000

Тээвэр, борлуулалтын зардал төлсөн үед

Дт Тээврийн зардал                 50,000         

              Кт  Мөнгөн хөрөнгө              50,000

Дт  Хоршооны зуучлалын зардал    90,000

        Кт      Мөнгөн хөрөнгө                      90,000

Гишүүдэд ногдол орлого хуваарилсан үед

Дт        Мөнгөн хөрөнгө        315,000

            Кт       Ногдол ашгийн орлого  315,000

Дт       Ногдол ашгийн өглөг  350,000

            Кт     Мөнгөн хөрөнгө            315,000

            Кт     НА-ийн татварын өглөг  35,000

Хэрэв гишүүд ногдол орлогоороо хувь хөрөнгөө нэмэгдүүлсэн бол

Дт Дундын хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт          315,000

Кт  Ногдол ашгийн орлого 315,000

Дт        Ногдол ашгийн өглөг   350,000

            Кт     Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө    315,000

            Кт     НА-ийн татварын өглөг          35,000

Үлгэрчилсэн жишээ 12 Мал аж ахуйн үйлдвэрлэл

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг хоршоо мал, амьтдыг орон нутгийн зах зээлийн үнээр үнэлж бүртгэдэг.

Төл мал хүлээн авсан үед:

Дт  Эргэлтийн сүргийн мал   600,000  

 Кт  Төлийн орлого  600,000

Малын нас дэвшилтээр гарсан үнийн зөрүүг бүртгэх үед:

 Дт  Эргэлтийн сүргийн мал  100,000

  Кт Нас дэвшилтийн үнэлгээний олз 100,000

Малаас авсан ашиг шим (ноос, ноолуур, сүү, мах, арьс, шир гэх мэт)-ийг борлуулсан үед:

 Дт Мөнгөн хөрөнгө    780,000

  Кт Малын ашиг шимийн орлого 780,000

Мал худалдсан үед:

 Дт Мөнгөн хөрөнгө  160,000 

  Кт  Эргэлтийн сүргийн мал  120,000

  Кт Мал, амьтад борлуулсны олз    40,000

Малын зүй бус хорогдол гарсан үед:

Дт  Малын хорогдлын гарз   150,000 

 Кт Эргэлтийн мал сүрэг/Үндсэн сүргийн мал  150,000

 Кт  Мөнгөн хөрөнгө   1,500,000

Үлгэрчилсэн жишээ 13 – Газар тариалангийн үйлдвэрлэл

Үйлдвэрлэлд зарцуулсан зардлыг дуусаагүй үйлдвэрлэл дансанд хуримтлуулан бүртгэснээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг тодорхойлогдоно. Тухайлбал:

Төмс, хүнсний ногоо тариалдаг хоршоо үр, бордоо худалдаж авсан үед:

 Дт Үйлдвэрийн түүхий эд 3,000,000

  Кт Мөнгөн хөрөнгө  З,000,000

Үр, бордоо (шууд материал) -г үйлдвэрлэлд тавьж олгосон бол:

 Дт Дуусаагүй үйлдвэрлэл 3,000,000

  Кт Үйлдвэрийн түүхий эд 3,000,000

Үйлдвэрийн ажилчдад цалин (шууд хөдөлмөр) олгосон бол:

 Дт Дуусаагүй үйлдвэрлэл 830,000  

  Кт Цалингийн өглөг/НДШ өглөг/ХХОАТ өглөг 830,000

Үйлдвэрлэлд зарцуулсан түлш шатахууны (үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал) зардлыг бүртгэхдээ:

 Дт  Дуусаагүй үйлдвэрлэл 420,000

  Кт Мөнгөн хөрөнгө  420,000

Үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнийг хүлээн авах үед:

 Дт Бэлэн бүтээгдэхүүн     4,250,000

  Кт Дуусаагүй үйлдвэрлэл (3,000,000+830,000+420,000)   4,250,000

Бүтээгдэхүүн борлуулсан бол: (хоршоо худалдах үнийг тогтоохдоо 20% нэмж тооцсон)

Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг  4,250,000

  Кт Бэлэн бүтээгдэхүүн    4,250,000

 Дт Мөнгөн хөрөнгө    5,100,000

  Кт Бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлого  5,100,000

Хэрэв хоршоо нь гишүүдийн тариалсан төмс, хүнсний ногоо болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг дамжуулан борлуулсан бол Үлгэрчилсэн жишээ 1-тэй адил дансны бичилт хийнэ.

Үлгэрчилсэн жишээ 14 – Бусад үйлдвэрлэл

Хоршоо өөрийн аж ахуйн үйлдвэрлэлээс бэлтгэсэн түүхий эдийг үйлдвэрлэлд зарцуулсан бол (Тухайлбал: Эсгийний үйлдвэрийн хонины ноосыг өөрийн малаас бэлтгэсэн, гурилын үйлдвэрийн улаан буудайгаа өөрсдөө тариалсан гэх мэт)  

 Дт Үйлдвэрийн түүхий эд  900,000

  Кт Малын ашиг шимийн орлого 900,000

 Дт  Дуусаагүй үйлдвэрлэл  900,000

  Кт Үйлдвэрийн түүхий эд   900,000

Бусад шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг нь Үлгэрчилсэн жишээ 14-тэй адил бичилт хийнэ.

Үлгэрчилсэн жишээ 15 – Үйлчилгээ эрхэлдэг хоршоо

Ахуйн үйлчилгээ эрхэлдэг хоршоо 15,000,000 төгрөгийн орлого олсон. Үүний 1,800,000 төгрөг нь зээлийн борлуулалт байсан. Орлогын 80% нь оёдол, үсчин, гутал засвар, цаг засвар, халуун ус зэрэг үндсэн үйл ажиллагааны орлого, 20% нь худалдаанаас олсон орлого байсан бол:

Дт Мөнгөн хөрөнгө    13,200,000 

Дт Дансны авлага      1,800,000

Кт Ажил, үйлчилгээ үзүүлсний орлого   12,000,000

Кт Бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлого  3,000,000

Хэрэв хоршоо нь гишүүдийнхээ үйлдвэрлэсэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг дамжуулан борлуулсан бол Үлгэрчилсэн жишээ 1-тэй адил дансны бичилт хийнэ.

Үлгэрчилсэн жишээ 16 – Хоршоог татан буулгах

Хоршоог татан буулгах үед 27,750,000 төгрөгийн мөнгөн бус хөрөнгөтэй байв. Үүний эх үүсвэр нь гишүүдийн Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө 22,950,000 (гишүүдийн анх оруулсан хөрөнгө 18,000,000, гишүүдийн нэмж оруулсан хөрөнгө 4,950,000), 4,800,000 төгрөгийн өр төлбөрөөс бүрдсэн. Хоршоог татан буулгаж, хөрөнгийг гишүүдэд хуваан олгохын тулд мөнгөн бус хөрөнгийг худалдан борлуулсны үр дүнд 11,000, төгрөгийн хоршооны дансанд 36,750,000 төгрөг хуримтлагдсан.

Дт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө  36,750,000

 Кт  Хөрөнгө борлуулсны олз    9,000,000

 Кт Холбогдох хөрөнгө   27,750,000

Юуны өмнө хоршооны өр төлбөр, тооцоог төлж барагдуулсан:

Дт Өр төлбөр     4,800,000

 Кт Холбогдох хөрөнгө   4,800,000

Хоршооны тухай хуульд заасны дагуу эхлээд гишүүдийн нэмж оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгосон:

Дт Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө  4,950,000

 Кт Холбогдох хөрөнгө    4,950,000

"Хөрөнгө борлуулсны олз" дансны үлдэгдлийг "ОЗНД"-аар дамжуулан хааснаар "Хуваарилагдаагүй ашиг" дансны үлдэгдэл 9,000,000 төгрөг болох ба үүнийг хоршооны орлого хуваарилах журмын дагуу тэнцүү хэмжээгээр хуваарилсан.

Дт Хуваарилагдаагүй ашиг     9,000,000

 Кт Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө 9,000,000

Гишүүнд оногдох хувь хөрөнгийг буцаан олгосон:

Дт Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө 27,000,000

  Кт Холбогдох хөрөнгө    27,000,000

Хоршооны татан буулгалтын тайлан

 

 Гишүүдийн нэр

 Өмчийн дүн

 Орлогын хуваарилалт

  Буцаан олгох хөрөнгийн дүн

 Үүнээс

  Гишүүдийн нэмж оруулсан хөрөнгө оруулалт

 Анхны хөрөнгө оруулалт

 Үлдсэн хөрөнгө

 1

 Анхмаа

2,400,000

1,000,000

3,400,000

400,000

2,000,000

1,000,000

 2

 Бат

2,000,000

1,000,000

3,000,000

-

2,000,000

1,000,000

 3

 Ганаа

4,650,000

1,000,000

5,650,000

2,650,000

2,000,000

1,000,000

 4

 Долгор

2,700,000

1,000,000

3,700,000

             700,000

2,000,000

1,000,000

 5

 Жаргал

2,000,000

1,000,000

3,000,000

-

2,000,000

1,000,000

 6

 Золбоо

2,000,000

1,000,000

3,000,000

-

2,000,000

1,000,000

 7

 Идэр

3,200,000

1,000,000

4,200,000

1,200,000

2,000,000

1,000,000

 8

 Лхагваа

2,000,000

1,000,000

3,000,000

-

2,000,000

1,000,000

 9

 Мөрөн

2,000,000

1,000,000

3,000,000

-

2,000,000

1,000,000

 

 

22,950,000

9,000,000

31,950,000

4,950,000

18,000,000

9,000,000

 


Хоршооны нягтлан бодох

бүртгэлийн журмын

1 дүгээр хавсралт

 

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ДАНСНЫ

ЖИШИГ ЖАГСААЛТ

 

  1. Дансны жагсаалт

Нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалтын зохион байгуулалт нь тухайн хоршооны үйл ажиллагааны онцлогийг бүрэн тусгасан, нягтлан бодох бүртгэлээр дамжуулан хүлээн авах мэдээллийн хэрэгцээг бүрэн хангахад чиглэгдсэн байна.

Дансны жагсаалт нь хэчнээн тооны, ямар агуулгатай данснаас бүрдэх, дансны дугаар хэдэн оронтой байх нь тухайн хоршооны үйл ажиллагааны онцлог, удирдлагын мэдээллийн системийн хэрэгцээнээс хамаарна.

  1. Дансдыг кодчилох нэгдсэн аргачлал
  1. Хоршооны дансдыг кодчилох аргачлал нь улсын хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх зорилгод нийцсэн байна.
  2.  Улсын хэмжээнд дансны жагсаалтын эхний хоёр орон нэг ижил кодтой байна.
  3. Дансны жагсаалт нь санхүүгийн байдлын болон орлого, зардлын дансдаас бүрдэнэ.
  4. Хөрөнгө, өр төлбөр, өмчийн дансд нь санхүүгийн байдлын дансдад хамаарагдан тайлангийн үеийн эцэст үлдэгдэлтэй байна.
  5. Орлого, зардлын дансд нь тайлангийн үеийн эцэст орлого, зарлагын нэгдсэн дансанд хаагдана.
  6. Санхүүгийн тайланд хөрөнгө, өр төлбөрийг эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгө, богино ба урт хугацаат өр төлбөр гэж ангилж толилуулна.  
    1. САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАНГИЙН ДАНСД

Дансны код

Дансны нэр

Нэмэлт тайлбар

ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ

 

МӨНГӨ, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ХӨРӨНГӨ

 

10

Бэлэн мөнгө  

 

 

Касст байгаа төгрөг

 

 

Касст байгаа валют

 

 

Жижиг мөнгөн сан

 

11

Банканд байгаа мөнгө

 

 

Банканд байгаа төгрөг

 

 

Банканд байгаа валют

 

 

Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө

Уг сангийн мөнгөн хөрөнгийг банкин дахь тусдаа дансанд байршуулж, зөвхөн зориулалтын дагуу зарцуулна.

 

Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө

Уг сангийн мөнгөн хөрөнгийг банкин дахь тусдаа дансанд байршуулж, зөвхөн зориулалтын дагуу зарцуулна.

 

Замд яваа мөнгө

 

 

Мөнгөтэй адилтгах хөрөнгө

 

 

АВЛАГА

 

12

Дансны авлага

 

 

Байгууллагаас авах авлага

 

 

Гишүүдээс авах авлага

 

 

Гишүүн бус этгээдээс авах авлага

 

 

Найдваргүй авлагын хасагдуулга

 

 

Татварын авлага

 

 

ААНОАТ-ын авлага

 

 

НӨАТ-ын авлага

 

 

ХХОАТ-ын авлага

 

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага

 

 

Бусад богино хугацаат авлага

 

 

Гишүүнчлэлийн татварын авлага

 

 

Холбоотой талаас авах авлага

 

 

Ажиллагчдаас авах авлага

 

 

Санхүүгийн түрээсийн тайлант хугацааны авлага

 

 

Ногдол ашгийн авлага  

 

13

Бусад санхүүгийн хөрөнгө

 

 

Ашиг алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө

 

 

Бусад дэлгэрэнгүй орлого болох бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө

 

 

Хорогдуулсан өртгөөр илэрхийлэгдэх санхүүгийн хөрөнгө

 

14

Бараа материал

 

 

Бэлэн бүтээгдэхүүн

 

 

Гишүүдийн бараа, бүтээгдэхүүн

Гишүүний бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулсны орлогыг нийт мөнгөн орлогын дүнгээр бүртгэх үед гишүүнд төлөх төлбөрийн дүнгээр бараа материалыг үнэлж, бүртгэнэ.

 

Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн

Ноос, Ноолуур, Арьс, шир, Мах гэх мэт бүтээгдэхүүний нэр төрлөөр дэд данс хөтөлнө.

 

Газар тариалангийн бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний нэр төрлөөр дэд данс хөтөлнө.

 

Дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүн

Борлуулалтын цэг болон эд хариуцагч тус бүрээр ангилан бүртгэж болно.

 

Агуулахад байгаа бараа 

 

 

Замд яваа бараа, бүтээгдэхүүн

 

 

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн

Үйлдвэрээс гарсан, бэлэн бүтээгдэхүүнээс бусад бараа бүтээгдэхүүнийг бүртгэнэ. 

 

Түүхий эд, материал

 

 

Үйлдвэрлэл, үйлчилгээний материал

Үндсэн ба туслах материалын дэд данс хөтөлнө.

 

Хангамжийн материал

Бичиг хэргийн материал, Аж ахуйн зориулалттай материал, Барилгын засварын материал, Хүнсний материал, Малын өвс, тэжээл, Сав, баглаа боодол, Бусад материал зэрэг дэд дансдыг хөтөлнө.

 

Сэлбэг, хэрэгсэл

Тээврийн сэлбэг, Тоног төхөөрөмжийн сэлбэг, бусад сэлбэг зэрэг дэд дансдыг хөтөлнө.

 

Эргэлтийн сүргийн мал, амьтад

Төл болон өсвөр насны мал, Худалдан борлуулах зорилгоор бэлтгэсэн мал гэх мэт мал амьтдын төрөл, эд хариуцагчаар дэд данс хөтөлнө.

 

Дуусаагүй үйлдвэрлэл

Үйлдвэрлэлийн цех эсвэл бүтээгдэхүүний төрлөөр дэд данс хөтөлнө.

 

Бараа материалын үнэлгээний хасагдуулга

 

15

Урьдчилж төлсөн зардал/тооцоо

 

 

Урьдчилж төлсөн зардал

 

 

Гишүүдийн төлбөр тооцоо

Түүхий эд бэлтгэн нийлүүлдэг болон гишүүдийнхээ бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулдаг хоршооны хувьд гишүүнтэй холбоотой үүссэн тооцоог бүртгэнэ.

 

Урьдчилж төлсөн тооцоо

 

16

Бусад эргэлтийн хөрөнгө

 

 

Санхүүгийн бус хөрөнгүүд

 

17

Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө

 

ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ

 

ҮНДСЭН ХӨРӨНГӨ

 

20

Газрын сайжруулалт

 

 

Явган хүний зам

 

 

Хуримтлагдсан элэгдэл

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 

 

Ногоон байгууламж

 

 

Хуримтлагдсан элэгдэл

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт                

 

 

Бусад газрын сайжруулалт

 

 

Хуримтлагдсан элэгдэл

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 

 

Барилга, байгууламж

 

 

Барилга

 

 

Хуримтлагдсан элэгдэл

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 

 

Байгууламж

 

 

Хуримтлагдсан элэгдэл

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 

 

Машин, тоног төхөөрөмж

 

 

Машин механизм

 

 

Хуримтлагдсан элэгдэл

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 

 

Тоног төхөөрөмж

 

 

Хуримтлагдсан элэгдэл

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 

 

Тээврийн хэрэгсэл

 

 

Тээврийн хэрэгсэл

 

 

Хуримтлагдсан элэгдэл

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 

 

Тавилга, эд хогшил

 

 

Тавилга, эд хогшил

 

 

Хуримтлагдсан элэгдэл

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 

 

Компьютер,  дагалдах хэрэгсэл

 

 

Компьютер

 

 

Хуримтлагдсан элэгдэл

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 

 

Дуусаагүй барилга

 

 

Биет бус хөрөнгө

 

21

Компьютерын программ хангамж

 

 

Хуримтлагдсан хорогдол

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 

 

Зохиогчийн эрх

 

 

Хуримтлагдсан хорогдол

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 

 

Патент

 

 

Хуримтлагдсан хорогдол

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 

 

Газар эзэмших эрх

 

 

Хуримтлагдсан хорогдол

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 

 

Хөгжүүлэлтийн явцад бий болсон биет бус хөрөнгө

 

 

Хуримтлагдсан хорогдол

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 

 

Мэдээллийн сан

 

 

Хуримтлагдсан хорогдол

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 

22

Урт хугацаат хөрөнгө оруулалт

 

 

Ашиг алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө

 

 

Бусад дэлгэрэнгүй орлого болох бодит үнэ цэнээр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө

 

 

Хорогдуулсан өртгөөр илэрхийлэх санхүүгийн хөрөнгө

 

 

Дундын хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

 

24

Биологийн хөрөнгө

 

 

Үндсэн сүргийн мал, амьтад

Хээлтүүлэгч мал, Нас гүйцсэн мал, Сайн үүлдрийн мал, Эх мал гэх мэт дэд данс хөтөлнө.

 

Эх ургамал

 

25

Хойшлогдсон татварын хөрөнгө

 

26

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

 

 

Хуримтлагдсан элэгдэл

 

 

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

 

27

Бусад эргэлтийн бус хөрөнгө           

 

ӨР ТӨЛБӨР

БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР

31

Дансны өглөг

Бэлтгэн нийлүүлэгч бүрээр дэд данс хөтөлнө.

32

Урьдчилж орсон орлого

 

33

Цалингийн өглөг

 

34

Татварын өглөг

 

 

ААНОАТ-ын өглөг

 

 

НӨАТ-ын өглөг

 

 

Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо

 

 

ХХОАТ-ын өглөг

 

 

АТБӨЯХ-ийн албан татварын өглөг

 

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг

 

35

Богино хугацаат зээлийн өглөг

 

 

Банкны богино хугацаат зээл 

 

 

Бусад

 

 

Хүүгийн өглөг

 

36

Гишүүдэд өгөх өглөг

 

 

Гишүүнд төлөх төлбөр

 

 

Ногдол ашгийн өглөг

 

37

Нөөц (өр төлбөр)

 

 

Баталгаат засварын нөөц

 

 

Нөхөн олговрын нөөц

 

38

Бусад богино хугацаат өр төлбөр

 

 

Ажиллагчдад өгөх өглөг

 

 

Гишүүн бус этгээдийн хөрөнгө оруулалтын өглөг

 

 

Санхүүгийн түрээсийн өглөг

 

 

Даатгалын өглөг

 

 

Гишүүн байгууллагын татварын өглөг

 

 

Төслийн санхүүжилтийн өглөг

 

39

Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгөнд хамаарах өр

 

УРТ ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР

40

Урт хугацаат өр төлбөр

 

 

Урт хугацаат зээл

 

 

Банкны урт хугацаат зээл

 

 

Бусад урт хугацаат зээл

 

 

Урт хугацаат нөөц (өр төлбөр)

 

 

Баталгаат засварын нөөц

 

 

Ажиллагчдын тэтгэврийн нөөц

 

 

Тэтгэмжийн нөөц

 

 

Хойшлогдсон татварын өр төлбөр

 

 

Бусад урт хугацаат өр төлбөр  

 

 

Өрийн бичиг

 

 

Холбоотой талд төлөх төлбөр

 

 

Санхүүгийн түрээсийн өглөг

 

ЭЗДИЙН ӨМЧ

41

Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө

 

42

Хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн хөрөнгө

 

43

Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

 

 

Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

 

 

Биет бус хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

 

44

Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан

 

45

Хоршооны хөгжлийн сан

 

46

Хуваарилагдаагүй ашиг

 

47

Бусад өмч

 

 

1.2 ОРЛОГО, ЗАРДЛЫН ДАНСД

Дансны код

Дансны нэр

Нэмэлт тайлбар

ОРЛОГО

 

 

51

Борлуулалтын орлого

 

 

Бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлого

Гишүүн ба гишүүн бус этгээд этгээдийн бараа бүтээгдэхүүн борлуулсан орлогын төрлөөр дэд данс хөтөлж болно.

 

Ажил, үйлчилгээ үзүүлсний орлого

 

Үйлчилгээний орлогын төрлөөр дэд данс хөтөлнө.

 

Хоршооны зуучлалын орлого

Ноос, ноолуур, арьс шир, мах, сүүний гэх мэт бусад бараа, бүтээгдэхүүний нэр төрөл тус бүрээр дэд данс хөтөлнө.

 

Түрээсийн орлого

 

 

Хүүний орлого

 

 

Ногдол ашгийн орлого

 

52

Бусад орлого

 

 

Гишүүнчлэлийн татварын орлого

 

 

Татаас, санхүүжилтийн орлого

 

 

Алданги, торгуулийн орлого

 

 

Хандив, тусламжийн орлого

 

 

Туслах үйлдвэрлэл, үйлчилгээний орлого

 

 

Даатгалын нөхөн олговор

 

 

Татварын буцаалт

 

 

Найдваргүй авлагын буцаалт

 

53

Гадаад валютын ханшийн зөрүүний олз, гарз

 

54

Үндсэн хөрөнгө данснаас хассаны олз, гарз

 

55

Биет бус хөрөнгө данснаас хассаны олз, гарз

 

56

Хөрөнгө оруулалт борлуулсны олз, гарз

 

57

Бусад ашиг, алдагдал

 

 

ХОЗҮХХ-ийн бодит үнэ цэнийн өөрчлөлтийн олз, гарз

 

 

ХОЗҮХХөрөнгө данснаас хассаны олз, гарз

 

 

БЗЭБЭБХ-ийн борлуулсны олз, гарз

 

 

Мал, амьтад борлуулсны олз, гарз

Эргэлтийн сүргийн мал, амьтад, Үндсэн сүргийн мал, амьтад гэсэн дэд данс хөтөлнө.

 

Хөрөнгийн дахин үнэлгээний олз, гарз

 

 

Бараа материалын үнийн бууралтын буцаалт

 

 

 

 

 

Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарзын буцаалт

 

 

Биет бус хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарзын буцаалт

 

 

Үнэ цэнийн бууралтын гарзын буцаалт

 

 

Биологийн хөрөнгийн үнэлгээний олз, гарз

Малын нас дэвшилтийн үнэлгээний олз, Төлийн орлого, Малын ашиг шимийн орлого, Малын хорогдлын гарз, Дутагдуулсан малын төлбөрийн олз гэх мэт дэд дансдыг хөтөлнө.

 

Санхүүгийн хөрөнгийн үнэлгээний олз, гарз

 

 

Санхүүгийн хөрөнгийн арилжааны олз, гарз

 

 

Санхүүгийн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарзын буцаалт

 

 

Бусад олз, гарз

 

 

 

 

ЗАРДАЛ

 

 

61

Борлуулалтын өртөг

 

 

Борлуулсан бараа, бүтээгдэхүүний өртөг

 

 

Гишүүдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтын өртөг

 

 

Бусад

 

 

Үзүүлсэн ажил, үйлчилгээний өртөг

 

70

Ерөнхий ба удирдлагын зардал 

 

 

Ажиллагчдын цалингийн зардал

 

 

Хоршооноос төлсөн НДШ-ийн зардал

 

 

Албан татвар, төлбөр, хураамжийн зардал

 

 

Томилолтын зардал

 

 

Бичиг хэргийн зардал

 

 

Шуудан холбооны зардал

 

 

Мэргэжлийн үйлчилгээний зардал

 

 

Сургалтын зардал

 

 

Сонин сэтгүүл захиалгын зардал

 

 

Даатгалын зардал

 

 

Ашиглалтын зардал

 

 

Засварын зардал

 

 

Элэгдэл, хорогдлын зардал

 

 

Түрээсийн зардал

 

 

Харуул, хамгааллын зардал

 

 

Цэвэрлэгээ, үйлчилгээний зардал

 

 

Тээврийн зардал

 

 

Шатахууны зардал

 

 

Хүлээн авалтын зардал

 

 

Зар сурталчилгааны зардал

 

71

Борлуулалт, маркетингийн зардал

 

 

Ажиллагчдын цалингийн зардал

 

 

Хоршооноос төлсөн НДШ-ийн зардал

 

 

Албан татвар, төлбөр, хураамжийн зардал

 

 

Томилолтын зардал

 

 

Бичиг хэргийн зардал

 

 

Шуудан холбооны зардал

 

 

Мэргэжлийн үйлчилгээний зардал

 

 

Сургалтын зардал

 

 

Сонин сэтгүүл захиалгын зардал

 

 

Даатгалын зардал

 

 

Ашиглалтын зардал

 

 

Засварын зардал

 

 

Элэгдэл, хорогдлын зардал

 

 

Түрээсийн зардал

 

 

Харуул, хамгааллын зардал

 

 

Цэвэрлэгээ, үйлчилгээний зардал

 

 

Тээврийн зардал

 

 

Шатахууны зардал

 

 

Хүлээн авалтын зардал

 

 

Зар сурталчилгааны зардал

 

 

Хоршооны зуучлалын зардал

Гишүүдээс түүхий эд, бараа, бүтээгдэхүүн авч бэлтгэх цуглуулах болон цуглуулсан түүхий эдийг зах зээлд борлуулахтай холбоотой зардлыг бүртгэнэ.

72

Хүүгийн зардал буюу санхүүгийн зардал

 

73

Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн зардал

 

74

Бусад зардал

 

 

Алданги, торгуулийн зардал

 

 

Хандив, тусламжийн зардал

 

 

Найдваргүй авлагын зардал

 

 

Банкны үйлчилгээний шимтгэлийн зардал

 

 

Хөрөнгө акталж устгасны зардал

Зохих шийдвэрийн дагуу акталж, устгасан бүх төрлийн хөрөнгө, үхсэн мал амьтдыг энэ дансанд бүртгэнэ.

 

Үйлдвэрийн ослын зардал

 

 

Туслах үйлдвэрлэл, үйлчилгээний зардал

 

 

Бараа материалын үнэлгээний гарз

 

 

Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын зардал

 

 

Болзошгүй өр төлбөрөөс үүссэн гарз

 

 

Үнэ цэнийн бууралтын гарз

 

 

Үндсэн хөрөнгө солилцооны гарз

 

91

Орлогын татварын зардал

 

 

Тайлант үеийн орлогын албан татварын зардал

 

 

Хойшлогдсон татварын зардал

 

92

Орлого, зарлагын нэгдсэн данс 

 

 

-o0o-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1