A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ

2022 ОНЫ 08 САРЫН 25 ӨДӨР

ТӨРИЙН ОРДОН, УЛААНБААТАР ХОТ

Нэгдүгээр зүйл

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно." гэснийг хүчингүй болсонд тооцсугай.

Хоёрдугаар зүйл

Дагаж мөрдөх хугацаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР