A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2018 оны 01 сарын 29-ний өдөр

Дугаар А/41

Улаанбаатар хот

Журамд өөрчлөлт оруулах тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/179 дүгээр тушаалаар баталсан "Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлт тооцох журам"-ын 3.1.1 дэх заалтын "Тайлбар"-ыг "Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор баталсан "Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам"-ыг баримтална." гэж өөрчлөн найруулсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны удирдлагын газрын дарга /цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий/-д даалгасугай.

3.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА С.БААТАРЖАВ