A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар А/594

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн "Журам батлах тухай" А/293 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэл хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд холбогдох өөрчлөлтийг тусгуулахыг Тамгын газрын Эрх зүйн хэлтэс /Б.Хэрлэнчимэг/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Г.Цолмон/-т тус тус даалгасугай.

ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН