- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2022 оны 161 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 287
Улаанбаатарт хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7 дахь хэсэг, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар тогтоолын 1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл" гэснийг "2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
