- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 08 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн "улсын хилийн хамгаалалтын" гэсний дараа ", боомтын сэргэлтийн" гэж, "ложистикийн холбооны" гэсний дараа "холбогдох бусад" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн "хилийн боомтын үндэсний зөвлөл" гэснийг, мөн зүйлийн 29.2, 29.4, 29.5, 29.6 дахь хэсгийн "Хилийн боомтын үндэсний зөвлөл" гэснийг "Боомтын сэргэлтийн Үндэсний хороо" гэж, 29.2 дахь хэсгийн "хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга нь санхүүгийн" гэснийг "Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга нь боомтын сэргэлтийн" гэж, 29.3, 29.11 дэх хэсгийн "Хилийн боомтын үндэсний зөвлөлийн" гэснийг "Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
