- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 301
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолын 2 дахь заалтын "иргэдийн төлөх зээлийн нийт хүүгийн 10.0 нэгж хүртэл хувийг," гэсний дараа "Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэдийн ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн 3.0 нэгж хувийг," гэж, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний 2.1-2.5 дахь зорилтын "Хүрэх үр дүн, халдвар тархалтын шаталсан түвшинтэй нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ" баганын "Репо санхүүжилтийн зээл:" гэсний өмнө "Орон нутгийн ипотекийн зээл: Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан, анх удаа орон сууц худалдан авах зорилготой иргэдэд арилжааны банкнаас олгосон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн 3.0 нэгж хувьд шаардагдах зардлын эх үүсвэрт зориулж Засгийн газраас жилд 8.0 (найм) тэрбум хүртэл төгрөгийн эх үүсвэрийг 3 жилийн хугацаатайгаар олгож дэмжлэг үзүүлнэ;" гэж тус тус нэмсүгэй.
2. "Төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолын 2 дахь заалтын "2022-2024 онуудад" гэснийг "2022-2027 онуудад" гэж, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний 2.1-2.5 дахь зорилтын "Хүрэх үр дүн, халдвар тархалтын шаталсан түвшинтэй нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ" баганын "Ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн" гэснийг "Ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйг дэмжих болон орон нутгийн ипотекийн зээлийн хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
