- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААХ ИРГЭДИЙН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ (2023 онд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 279
Улаанбаатар хот
ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААХ ИРГЭДИЙН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Цэргийн албаны тухай хуулийн 30.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "2023 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаар"-ыг хавсралт ёсоор тогтоосугай.
2. Цэргийн албыг тогтоосон хязгаарт багтаан биеэр дүйцүүлэн хаалгах арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР
Текст томруулах
A
A
A
