A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 55

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн "Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал" гэсэн хэсгийн "Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд" гэсний дараа "Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд", "Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд", "Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд" гэж, "Засгийн газрын тохируулагч агентлаг" гэсэн хэсэгт Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд "7.Биеийн тамир, спортын улсын хороо;" гэж тус тус нэмсүгэй.

2."Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн "Засгийн газрын тохируулагч агентлаг" гэсэн хэсгийн "4, 5, 6, 7, 10, 11, 12" гэсэн дугаарыг "3, 4, 5, 6, 8, 9, 10" гэж тус тус өөрчилсүгэй.

3."Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний "Засгийн газрын тохируулагч агентлаг" гэсэн хэсгийн "3.Биеийн тамир, спортын улсын хороо" гэснийг хассугай.

4.Энэ тогтоолыг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР