A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 14 дүгээр тогтоол, 2019 оны 358 дугаар тогтоолд)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 284

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зам, тээврийн хөгжлийн яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалтын "далай ашиглалт," гэсний өмнө "төмөр замын тээврийн хэлтэс," гэж нэмсүгэй.

2. "Тогтоолд өөрчлөлт оруулах, тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 358 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 3.2 дахь заалтын "Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар" бүдүүвчийн "далай ашиглалт" гэсний өмнө, мөн хөтөлбөрийн 3.3.5 дахь дэд заалтын "Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд" гэсний дараа "төмөр замын тээврийн нэгж болон" гэж тус тус нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР