A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 286

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 32.9-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон "Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 64 дэх уралдаан"-д нэгдүгээр байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч А.Хуланд 19.0 (арван ес) сая, гуравдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Н.Гүнзээ, Б.Насанжаргал нарт тус бүр 9.0 (ес) сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус олгосугай.

2. Мөнгөн шагналд шаардагдах 37.0 (гучин долоо) сая төгрөгийг 2022 оны батлагдсан төсвийн багцаасаа гаргахыг Соёлын сайд Ч.Номинд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Соёлын сайд Ч.НОМИН