- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 299
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт"-ын "и/ Барилга, хот байгуулалтын салбар" гэсэн хэсэгт дараахь агуулга бүхий 15, 16 дахь заалт нэмсүгэй:
№ | Төрийн нууцад хамаарах мэдээлэл | Нууцын зэрэглэл | Нууцлах хугацаа (жилээр) | |
Онц чухал нууц | Маш нууц | |||
15. | Ерөнхийлөгчийн ордон, өргөө, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын зориулалтын орон сууц байрлах төрийн тусгай хамгаалалт бүхий газрын газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн баримт бичиг | + | 20 | |
16. | Ерөнхийлөгчийн ордон, өргөө, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын зориулалтын орон сууцны барилга байгууламжийн зураг төсөл | + | 20 |
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A

