- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 303
Улаанбаатар хот
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ ТУХАЙ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн авто замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн авто замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай
2. Батлагдсан солбицол бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалд даалгасугай.
3. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах болон зам, барилгын ажлын явцад түүх, соёлын дурсгалт эд зүйл илрэх тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад нэн даруй мэдээлэх үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (Б.Батжаргал)-д, зам барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж, орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг зөвшөөрөл эзэмшигчид, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал нарт тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН
Текст томруулах
A
A
A
