- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 360 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 308
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67.2, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 25.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2021 оны 360 дугаар тогтоолын 1 дэх заалтад "1.5. Нийслэлийн Ерөнхий архитектор" гэсэн дэд заалт нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
