- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 309
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д дор дурдсан агуулгатай 4010, 5310 дугаар заалт тус тус нэмсүгэй.
5.Эрчим хүчний төслүүд |
||||||
4010 |
"ДЦС-2" ТӨХК-ийн дэд бүтцийг түшиглэн барих 100 МВт-ын хийн цахилгаан станц төсөл |
100 МВт-ын хийн цахилгаан станц барих |
Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх |
100 МВт-ын хийн цахилгаан станцын зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх |
Шаардлагагүй |
Уралдаант шалгаруулалт явуулах |
10.Төмөр замын төслүүд |
||||||
5310 |
Ачааны вагоны үйлдвэр барих төсөл |
Ачааны вагон угсрах, үйлдвэрлэх үйлдвэр барих |
Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах |
Ачааны вагоны үйлдвэрийг шинээр барьж, ачааны вагоныг шинээр угсарч үйлдвэрлэх |
Шаардлагагүй |
Уралдаант шалгаруулалт явуулах |
2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан ""ДЦС-2" ТӨХК-ийн дэд бүтцийг түшиглэн барих 100 МВт-ын хийн цахилгаан станц төсөл", "Ачааны вагоны үйлдвэр барих төсөл"-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар (Х.Улам-Өрнөх)-т даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайдЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A

