A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 311

Улаанбаатар хот

ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 64.4, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Удирдлагын академийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 366 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Удирдлагын академийн дүрэм"-ийн 3.8 дахь заалтын "дэд захирал,", 4.3 дахь заалтын "Сургалт, арга зүйн зөвлөл," гэснийг тус тус хассугай.

2. Мөн дүрмийн 3.5, 3.6, 3.7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаЦ.НЯМДОРЖ