A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 305

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 47.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Аргачлал батлах тухай" Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-д дор дурдсан агуулгатай 2.21 , 2.41 дэх заалтыг тус тус нэмсүгэй.

1/ "2.21. Боловсруулаагүй нүүрсэнд тавигдах шаардлага, түүнийг тооцох үндсэн зарчмыг дараахь байдлаар тодорхойлно:"

Бүтээгдэхүүний нэр

Шаардлага

Тооцох зарчим

1.

Боловсруулаа-гүй нүүрс (антрацит, чулуун болон хүрэн нүүрсэнд нийт хүхэр нь St˂ 1.5%)

Газрын хэвлийгээс олборлосон, бохирдлыг бууруулсан, ширхэглэлт, жигдрүүлэлт хийсэн нүүрсийг хэлнэ.

Мета-антрацит

Дэгдэмхий V daf ≤ 3.5%

 

Үлдэгдэл нүүрстөрөгч FCdaf ≥ 96.5%

 

Үнслэг Ad ≤ 20%

 

Антрацит

Дэгдэмхий V daf > 3.5-6.5%

 

Үлдэгдэл нүүрстөрөгч FCdaf ≥ 96.5-93.5%

 

Үнслэг Ad ≤ 25%

 

Семи-антрацит

Дэгдэмхий V daf > 6.5-10.0%

 

Үлдэгдэл нүүрстөрөгч FCdaf ≥ 93.5-90.0%

 

Үнслэг Ad ≤ 25%

 

Тарчиг, сул бөсөх нүүрс

Дэгдэмхий V daf > 10.0-20.0%, Үнслэг Аd < 20%

Бөсөх индекс G≤5

Бөсөх индекс G>5-20

Бөсөх индекс G>20-50

Бөсөх индекс G>50-65

Дэгдэмхий бодис бага, коксжих нүүрс

Дэгдэмхий V daf > 10.0-20.0%, Үнслэг Аd < 20%

Бөсөх индекс G>65ү, Харимхай үеийн зузаан Y ≤ 25mm

Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс

Дэгдэмхий V daf > 20.0-28.0%, Үнслэг Аd < 20%

Бөсөх индекс G>50-65, Харимхай үеийн зузаан Y ≤ 25mm

Бөсөх индекс G>65ү, Харимхай үеийн зузаан Y ≤ 25mm

Тослог нүүрс

Дэгдэмхий V daf > 20.0-28.0%, Үнслэг Аd < 20%

Бөсөх индекс G>85ү, Харимхай үеийн зузаан Y ≥ 25mm

Дэгдэмхий V daf > 28.0-37.0%, Үнслэг Аd < 20%

1/3 коксжих нүүрс

Дэгдэмхий V daf > 28.0-37.0%, Үнслэг Аd < 20%

Бөсөх индекс G>65ү, Харимхай үеийн зузаан Y ≤ 25mm

Хийн тослог нүүрс

Дэгдэмхий V daf > 37.0%, Үнслэг Аd < 20%

Бөсөх индекс G>85ү, Харимхай үеийн зузаан Y ≥ 25mm

Дэгдэмхий бодис дундаас их, хийн нүүрс

Дэгдэмхий V daf > 28.0-37.0%, Үнслэг Аd < 20%

Бөсөх индекс G>50-65

Дэгдэмхий бодис их, хийн нүүрс

Дэгдэмхий V daf > 37.0%, Үнслэг Аd < 20%

Бөсөх индекс G>35-50, Харимхай үеийн зузаан Y ≤ 25mm

Бөсөх индекс G>50-65, Харимхай үеийн зузаан Y ≤ 25mm

Бөсөх индекс G>65ү, Харимхай үеийн зузаан Y ≤ 25mm

1/2 барьцалдах нүүрс

Дэгдэмхий V daf > 20.0-37.0%, Үнслэг Аd < 20%

Бөсөх индекс G>30-50

Эрчим хүчний коксжих чанаргүй чулуун нүүрс

Дэгдэмхий V daf > 20.0%, Үнслэг Аd < 25%, Бөсөх индекс G>5-30, G≤5,

Илчлэг Qnet, ar > 6000 kcal/kg

Илчлэг Qnet, ar > 5500 kcal/kg

Илчлэг Qnet, ar > 5000 kcal/kg

Сул барьцалдах нүүрс

Дэгдэмхий V daf > 20.0-28.0%, Үнслэг Аd < 25%, Бөсөх индекс G>5-30

Илчлэг Qnet, ar > 4500 kcal/kg

Дэгдэмхий V daf > 28.0-37.0%, Үнслэг Аd < 25%, Бөсөх индекс G>5-30

Илчлэг Qnet, ar > 4000 kcal/kg

Үл барьцалдах нүүрс

Дэгдэмхий V daf > 20.0-28.0%, Үнслэг Аd < 25%, Бөсөх индекс G≤5

Илчлэг Qnet, ar > 4500 kcal/kg

Дэгдэмхий V daf > 28.0-37.0%, Үнслэг Аd < 25%, Бөсөх индекс G≤5

Илчлэг Qnet, ar > 4000 kcal/kg

Урт дөлт нүүрс

Дэгдэмхий V daf > 37.0%, Үнслэг Аd < 25%, Бөсөх индекс G≤5, G>5-35

Илчлэг Qnet, ar > 4500 kcal/kg

Илчлэг Qnet, ar > 4000 kcal/kg

Чийг багатай хүрэн нүүрс

Дэгдэмхий V daf > 37.0%, Үнслэг Аd < 25%, Нийт хүхэр Std ≤ 1.50%, Чийглэг Wt ≤ 30%

Илчлэг Qnet, ar > 3500-4500 kcal/kg

Чийглэг хүрэн нүүрс

Дэгдэмхий V daf > 37.0%, Үнслэг Аd < 25%, Нийт хүхэр Std ≤ 1.50%, Чийглэг Wt > 30-40%

Илчлэг Qnet, ar ≤ 3500 kcal/kg

Чийг өндөртэй хүрэн нүүрс

Дэгдэмхий V daf > 37.0%, Үнслэг Аd < 25%, Нийт хүхэр Std ≤ 1.50%, Чийглэг Wt > 40%

2/ "2.41. Баяжуулсан нүүрсэнд дараахь бүтээгдэхүүнийг оруулна:"

Бүтээгдэхүүний нэр

Шаардлага

Тооцох зарчим

1.

Баяжуулсан нүүрс (нийт хүхэр нь St˂ 1.5%, нийт чийг Wt < 12% )

Баяжуулалтын арга технологиор ялгаж, чанарыг нь дээшлүүлсэн нүүрс.

Коксжих нүүрс

Бөсөх индекс G≥60, Дэгдэмхий Vdaf ≤28.0%

Үнслэг Аd≤10.5%;

 

Үнслэг Аd>10.5%; <12%

 

Үнслэг Аd≥12%

 

Сул коксжих нүүрс

Бөсөх индекс G≥60, Дэгдэмхий Vdaf>28.0%

Үнслэг Аd≤10.5%;

 

Үнслэг Аd>10.5%; <12%

 

Үнслэг Аd≥12%

 

Коксжихгүй нүүрс

Бөсөх индекс G≥60

Үнслэг Аd≤20%, Илчлэг Qnet, ar > 5000 kcal/kg

 

Үнслэг Аd>20%, Илчлэг Qnet, ar > 4500 kcal/kg

 

Хагас хатуу коксжих нүүрс

Бөсөх индекс G≥60, Дэгдэмхий Vdaf>10.0%

Үнслэг Аd>12%; <18%

 

Бөсөх индекс G≥60, Дэгдэмхий Vdaf≤20.0%

Үнслэг Аd≥18%

 

Дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс

Бөсөх индекс G≥20, Дэгдэмхий Vdaf>10.0%

Үнслэг Аd>12%; <20%

 

Бөсөх индекс G<60, Дэгдэмхий Vdaf≤20.0%

Үнслэг Аd≥20%

 

Өндөр үнстэй хагас хатуу коксжих нүүрс

Бөсөх индекс G≥20; <60, Дэгдэмхий Vdaf>20.0%

Үнслэг Аd>20%; <22%

 

Бөсөх индекс G≥20; <60, Дэгдэмхий Vdaf≤28.0%

Үнслэг Аd≥22%

 

Дунд зэрэг үнстэй сул коксжих нүүрс

Бөсөх индекс G≥30; <60, Дэгдэмхий Vdaf>28.0%

Үнслэг Аd>12%; <20%

 

Өндөр үнстэй сул коксжих нүүрс

Бөсөх индекс G≥30; <60, Дэгдэмхий Vdaf>28.0%

Үнслэг Аd≥20%

 

Доод зэргийн коксжихгүй нүүрс

Бөсөх индекс G<5

Үнслэг Аd≤30%

Илчлэг Qnet, ar> 4000 kcal/kg, Илчлэг Qnet, ar> 3500 kcal/kg, Илчлэг Qnet, ar> 3000 kcal/kg, Илчлэг Qnet, ar> 2500 kcal/kg

Үнслэг Аd>30%

2. Мөн хавсралтын "2.4. "Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн" гэж баяжмалыг боловсруулж цэвэршүүлсэн металл (нүүрсний эцсийн бүтээгдэхүүн)-ыг хэлнэ" гэсэн 2.4 дэх заалтын дугаарыг 2.5 гэж, 2.5 дахь заалтын дугаарыг 2.6 гэж тус тус өөрчилж, 2.2 дахь заалтын 9 дэх дэд заалт, 2.5 дахь заалтын 9 дэх дэд заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН