A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 211 дүгээр зүйл, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг хоёр сая төгрөг /2 000 000/-өөр шинэчлэн тогтоосугай.

2.Амьгүй донор болж эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт олгох оршуулгын тэтгэмжийн хэмжээг гурван сая таван зуун мянган төгрөг /3 500 000/-өөр тогтоосугай.

3.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны "Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 16 дугаар тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Г.Банзрагч/-нд үүрэг болгосугай.

ДАРГА А.АРИУНЗАЯА

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 08

Улаанбаатар хот

ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр тогтоосугай.

2.Амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Г.Банзрагч/-нд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн "Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ДАРГА Х.БУЛГАНТУЯА