A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 18

Дархан

ДАРХАН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дархан сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар тогтоосугай.

2.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг Дархан сумын Засаг дарга (Т.Тулгаа), "Дархан хотын тохижилт үйлчилгээний газар" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга (З.Эрдэнэбат) нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Б.Болдбаатар)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №10/04 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Я.БАТ-ОЧИР