A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар А/26

Улаанбаатар хот

"ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ХОРООНЫ ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь заалт, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, Хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн (С.Дондов)-д үүрэг болгосугай.

ДАРГА Ж.ХУНАН