- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-УУЛ СУМЫН БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ, ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №26 2022.09.14/

ДОРНОД АЙМАГ БАЯН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 4-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 07
Жавартхошуу
БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ, ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2-ийн "з" 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 4 дүгээр Хурлаас ТОГТООХ нь:
1.Бэлчээр хамгаалах, хариуцлагажуулах журмыг хавсралтаар баталсугай.
2.Журмыг ард иргэдэд танилцуулан хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга, багийн Засаг дарга нарт хариуцуулсугай.
3.Журамтай холбогдуулан баримт бичгийг бүрдүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Түмэнжаргалд үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА А.АЗБАЯР
Текст томруулах
A
A
A
