A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 09/55

Булган

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 11/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Бүжмаа)-д үүрэг болгосугай.

ДАРГА Ж.ДОЛООН-ОД