A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ӨМЧИЙН ЗАРИМ ИХ СУРГУУЛИЙН ХЭМЖЭЭНД ДУНДЫН ХЭЛБЭРЭЭР БАЙГУУЛАХ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 283

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИЙН ЗАРИМ ИХ СУРГУУЛИЙН ХЭМЖЭЭНД ДУНДЫН ХЭЛБЭРЭЭР БАЙГУУЛАХ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 34.1, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2.1.27, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.5, 2.4-т заасныг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дээд боловсролын өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага, сургалт эрхлэх чиглэл, нутаг дэвсгэрийн байршил зэргийг харгалзан төрийн өмчийн зарим их сургууль (Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Соёл, урлагийн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль)-ийн хэмжээнд дундын хэлбэрээр байгуулах Удирдах зөвлөлийг хавсралтад заасан бүрэлдэхүүнтэй байхаар тогтоосугай.

2. Дундын хэлбэрээр байгуулах Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны яам (Л.Энх-Амгалан)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 49

Улаанбаатар хот

ДУНДЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Дээд боловсролын тухай хуулийн 26.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Төрийн өмчийн зарим их сургуулийн дундын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр хавсралт, "Төрийн өмчийн зарим их сургуулийн дундын удирдах зөвлөлийн дүрэм"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчийн зарим их сургуулийн хэмжээнд дундын хэлбэрээр байгуулах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 283 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН