- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Шаардлагатай баримт бичгийн жагсаалт
Гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас
итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагыг
бүртгэх журмын 2 дугаар хавсралт
Шаардлагатай баримт бичгийн жагсаалт
/Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын байгууллага/
№ | Баримт бичиг | ( + / - ) |
1 | Бүртгүүлэхээр хүсэлт гаргасан тохирлын үнэлгээний байгууллагын өргөдөл |
|
2 | Тохирлын үнэлгээний байгууллагын үйл ажиллагаа гүйцэтгэхэд баримтлах бодлого, дүрэм, журам, эрсдэлийн үнэлгээ |
|
2.1.Тохирлын үнэлгээний байгууллага нь дараах бодлого, журамтай байна. Үүнд: 2.1.1.Баталгаажуулалт хийлгэхээр хүсэлт гаргасан өргөдөл гаргагчийг үнэлэх, баталгаажуулалтын талаар шийдвэр гаргах, гэрчилгээ олгоход баримтлах бодлого, журам;
2.1.2.Баталгаажуулалтын үйл ажиллагааны хууль, норматив баримт бичгийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, судлан тогтоох ба эдгээр баримт бичгийг зөрчсөн тохиолдолд тайлагнах талаар баримтлах журам;
- Шударга байдлын журам; - Баримт бичгийн хяналтын журам; - Аливаа бизнесийн холбоотой мэдээллийн нууцыг хадгалах журам.
2.1.3.Баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төлбөрийн талаарх болон дараах мэдээлэл:
а/ Одоо болон өмнөх 2 жилд олгосон баталгаажуулалтын гэрчилгээний тухай мэдээлэл, гэрчилгээний хуулбар;
b/ Үйлдвэрлэгчийн болон зохицуулагчид бичгээр зөвшөөрснөөс бусад бизнесийн мэдээлэл.
2.2.Өргөдөл гаргагч байгууллагын ажилтныг сургах, үнэлэх, хяналт тавих бодлого, журам;
2.3.Үйлчлүүлэгч байгууллагатай холбогдох захиргааны ажилтан, баталгаажуулалтын шинжээч, баталгаажуулалтын дүн шинжилгээ ба үнэлгээний аливаа хорооны гишүүн, гэрээт ажилтан, холбогдох асуудлаар хариуцлага хүлээх талуудыг оролцуулан баталгаажуулалтын үйл ажиллагаанд оролцогч бүх ажилтны нэр; 2.4 Дор дурдсан ажилтнуудын мэргэшсэн чиглэлээр боловсрол, давтан сургалт болон туршлагыг оролцуулан мэргэшсэн байдлын тодорхойлолт. Үүнд:
а/ өргөдөл гаргаж буй баталгаажуулалтын байгууллагад бүртгэлтэй ажилтнууд;
b/ баталгаажуулалтын байгууллагын өргөдлийг шалгах, үнэлэх ажилтнууд.
2.5.Баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагаанд оролцогч ажилтанд зориулсан болон явуулахаар төлөвлөж буй аливаа сургалтын хөтөлбөр;
2.6.Ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд хэрэгжүүлэх зорилго бүхий журам;
2.7.Газар дээр нь аудит хийх, баталгаажуулалтын баримт бичгийг шалгах, мэргэшсэн байдлыг баталгаажуулах, баталгаажуулалтын асуудлаар шийдвэр гаргах болон үйлчлүүлэгч байгууллагатайгаа харилцах үүрэгтэй бүх талуудын сонирхлын зөрчил үүсгэх эрсдэл;
2.8.Тохирлын үнэлгээний байгууллагын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төлбөрийн асуудлаар баримтлах журам;
2.9.Бусад шаардлагатай баримт бичиг. |
| |
3 | Хүсэлт гаргагчийн баталгаажуулсан үйл ажиллагааны жагсаалт (сүүлийн 2 жилийн байдлаар) |
|
4 | Хүсэлт гаргаж буй үйл ажиллагааны чиглэл тус бүрээр өмнөх жилийн хугацаанд өргөдөл гаргагч байгууллагын баталгаажуулсан 3-аас цөөнгүй удаагийн үнэлгээний тайлан |
|
5 | Хамтран ажилладаг байгууллагуудын гэрээ, хэлэлцээр болон холбогдох шинжилгээ хийсэн итгэмжлэгдсэн лабораторийн үр дүн |
|
6 | Баталгаажуулалтын үйл ажиллагаанд оролцогч бүх ажилтны нэр, ажлын байрны тодорхойлолт, тухайн тохирлын үнэлгээний чиглэлээр мэргэшсэн байдлыг нотлох баримт бичиг |
|
7 | Одоо болон өмнөх 2 жилд олгосон баталгаажуулалтын үйл ажиллагаанаас Монгол Улсад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн тухай баримт (баталгаажуулалт хийсэн тохиолдол тус бүрээр) |
|
8 | Бүртгэлийн хураамж төлсөн тухай төлбөрийн баримт |
|
Текст томруулах
A
A
A