A

A

A

Бүлэг: 1979

Гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас

итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагыг

бүртгэх журмын 3 дугаар хавсралт

 

Шаардлагатай баримт бичгийн жагсаалт

/Органик хүнсний баталгаажуулалтын байгууллага/

 

Баримт бичиг

( + / - )

1

Хүсэлт гаргасан өргөдөл гаргагчийг үнэлэх, баталгаажуулалтын талаар шийдвэр гаргах, гэрчилгээ олгоход баримтлах бодлого, журам

 

2

Баталгаажуулалтын үйл ажиллагааны хууль, норматив баримт бичгийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийх, зөрчил гарсан тохиолдолд тайлагнах талаар баримтлах журам

 

3

Баримт бичгийн хяналтын журам

 

4

Мэдээллийн нууцыг хадгалах журам

 

5

Баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төлбөрийн асуудлаар баримтлах журам

 

6

Өмнөх 2 жилд олгосон баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар

 

7

Өмнөх 2 жилийн хугацаанд үйлдвэрлэгч болон түүний үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүн, баталгаажуулалтын хүчинтэй хугацааг оролцуулан үйлдвэрлэгч, боловсруулагчийн баталгаажуулалтад хамрагдах үйл ажиллагааны жагсаалт

 

8

Одоогийн болон өмнөх 2 жилийн хугацаанд пестицид, бусад хориотой бодисын үлдэгдлийн шинжилгээ хийсэн лабораторийн үр дүн

 

9

Үйлдвэрлэгчийн болон зохицуулагчид бичгээр зөвшөөрснөөс бусад бизнесийн мэдээлэл

 

10

Ажилтныг сургах, үнэлэх, хяналт тавих бодлого, журам

 

11

Баталгаажуулалтын үйл ажиллагаанд оролцогч бүх ажилтны нэр, ажлын байрны тодорхойлолт

 

12

Ажилтнуудын хөдөө аж ахуй, органик үйлдвэрлэл, органик боловсруулалтын чиглэлээр боловсрол, давтан сургалт болон туршлагыг оролцуулан мэргэшсэн байдлын тодорхойлолт

 

13

Баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагаанд оролцогч ажилтанд зориулсан сургалтын хөтөлбөр

 

14

Ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд хэрэгжүүлэх зорилго бүхий журам

 

15

Эрсдэлийн үнэлгээ

 

16

Баталгаажуулсан органик үйлдвэрлэл болон боловсруулах бүхий л үйл ажиллагааны жагсаалт

 

17

Хүсэлт гаргаж буй үйл ажиллагааны чиглэл тус бүрээр баталгаажуулсан органик үйлдвэрлэл, боловсруулалтын үйл ажиллагаанд явуулсан 3-аас цөөнгүй удаагийн үнэлгээний тайлан

 

18

Өргөдөл гаргагчийн туршлага, чадварыг итгэмжлэлийн байгууллагаас үнэлэхэд нэмэлт  нотолгоо болох бусад мэдээлэл

 

19

Одоо болон өмнөх 2 жилд олгосон баталгаажуулалтын үйл ажиллагаанаас Монгол Улсад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн тухай баримт (баталгаажуулалт хийсэн тохиолдол тус бүрээр)

 

20

Бүртгэлийн хураамж төлсөн тухай төлбөрийн баримт